Friday, December 21

Одоо унт!

...Гэнэт их яадарч буйгаа мэдэв. Олигтой хийж гийгүүлсэн юмгүй мөртөө ядраад л..., гэхдээ бас ч учиргүй зүгээр суугаагүй лдээ наашаа цаашаа, урагшаа хойшоо л гээд байгаам уг нь. Ойрдоо хичээл ном ихтэй, санаа бодол давчуу, зүрх сэтгэл завгүй л байна. Жаахан зав гарвал элдвийг бодож тунгааж энэ тэр хоол унд гэж эргэж тойрч явсаар нэг л мэдхэд хорвоогийн ганц өдөр дуучихсан "одоо унт" гээд л... Насан залуу над мэтийнхэнд эрээн бараан, элдэв шалдав юманд амархан татагдаж энд тэнд гишгэчиж алдаж, онох нь олонтаа юмдаг. Юутай ч өчигдөр өнгөрсөн шиг өнөөдөр өнгөрөөд байвал маргаашнаас эхлээд амьдрал гуайгаас уйдаж мэдэш. Тэгэнгүүтээ өөр болгож байгаа нь энэ гээд, нөгөө нэг замруу нь яваад орчихдог тал харагдаад байгаам! Тиймийн учир хэн хүнгүй өөрийн ертөнцөө эмх цэгцтэй, дэс дараатай байлгахгүй бол ч эргэдэг цэнхэр дэлхий нэг өдөр зогсчвол ээдээ та минь яанам бэ!? -би лав орон доогуураа орно..., -зээ жаахан юм хум бичюүү гэсэн "залхуу" дуудаад зүгээр суулгахгүй нь тээд ч өдий шөнө дунд үг олдож юу яаж толгой ч ажиллахгүй нь! ингэсхээд унтаад байхуудаа цаг нар ч талийсан аж, ядраад байгаагаа мэдэрсэн атал нүд, аниж нойр хүрч, зүүдээр тэнэж, зүйрмэглэх ч үгүй юм. Ном шагайж үсэг өрж байтал учир нь олдоно байгаа болохгүй бол хүчээр аниад л унтах гэж үзье! -аан нээрээ тийм мартах гэж байна. Дурсаад орхие! Би би "Би түүнд Хайртай" ...тийм гэдгийг хэд хоногийн өмнө хэн нэгэн шивнэсэн юм хэн гэдгийг нь асуух юун! даанч тэр минь Монголд байгаа нь жаахан онцгүй! энэ бүхнийг яривал ч урт түүх болно. чадвал дараа түүнээс асууж байгаад зөвшөөрөлтэй нь хамт залхууралгүй бичнээ! "Хайрааа" гэж!? ...Чинийхээ дэргэд байсан ч болоосой. Тийм аваас өнөөдрийн энэ цагт ингээд суухгүй, өчигдрийн хэлсэн үг чамд минь илүү үнэ цэнэтэй байхсандаа...!? "Хайрлах хүнтэй байна гэдэг сайхан юмаа" Хаа холоос л яаран доглоод Хамаг бүхнээ чамд зориулж Өдрийн уртад хамтдаа байж өөдөөс чинь хараад суух юмсан... Цас хаяласан намуухан үдэш чинийхээ гараас хөтлөөд чин сэтгэлийнхээ хамгийн сайхныг ганцхан чамдаа л шивнэх юмсан... одод түгсэн шөнийн оройн чөлөөнд алхаж тэртээх ирээдүйн тухай зөвхөн чамдаа л хэлэхсэн... би хүлээгээд л ... "Учирсааан" гэж ам бардам хэлж зүрхлэхгүй юмаа. Сайн ч муу ч энэ бие минь "Эр хүн" юм хойно санаа нь цаанаа харж, хүлээж л сууна. Одоо унт!

Thursday, December 13

Wednesday, December 5

Хааяа нэг...!

Өнөөдөр нэлээд олон цаг номын санд суучихсан байна шүү. Өнгөрсөн сараас ихлээд өөртөө өгөх ачааллаа нэмээд өдөр бүр төв царайтай амьтан л яваад байдаг, өнгөрч зөрсөн хүмүүс томоос том хараад л, өөдөөс нь нэг инээчих гэхээр бүр айлгачих гээд байх юм. Нэг л өдөр ингэтэл хичээсний минь үр дүн нь тод томруунаар гарна гэдэгт найднам. Гэртээ, Өрөөндөө ороод ирэхээр хэн нэгэн намайг -Сайн уу? Хайрт минь! ..., эсвэл -Өө, Хөгшөөн хүрээд ирэв үү? гээд л ..., хайртай охин ч юмуу, эсвэл хамтран амьдрагч найзтангууд маань хэлдэг бол сайханаа! ...би гэдэг хүн хэт ганцаараа байгаад байхаар бүр элдвийг эргэцүүлдэг болж, тэгээд энэ бүхэнг бодохгүй байхын тулд сонгодог арга нь өөрийгөө завгүй байлгах чухалыг мэдэвч, юу ч болоогүй юм шиг байсаар мэдрэл мэдрэмжээ алдаж, сургууль-номын сан-гэр гурваас өөр жимгүй, гаднаа биш дотроо бодох бодолд завсар зай гараатвал элдвийг бодсоор..., нээх удалгүй цагаан солио тусав гэжаах вий! Амьдралын гол гогцоог чангалах эгшинд, өөрийн эрхэнд хийх үйлдэл нь өдөр бүр үнэ цэнэтэй болоод л..., тэр нь тээд сулараатвал өөрт тээглэсэн жаахан зовлонд бүдэрч унаж уйлаад, өдөр бүрийн өнгөт амьдрал хэт уйтгараар дүүрэх аж. Мэдээжийн хэрэг хүсэхгүй юм чинь хийхгүй, хэлэхгүй, дурсахгүй байж болох л биз! ...ингэхэд юу яаалгүй мангар их удаж, хүсэхгүй байвал тэгдэггүй л юм байна хүсээд ирэхээрээ хөөрхий би бээр ума хум, бас их эрч хүч! хэхэ! ойрын сониноос Монголд нэг хүний үрийг гомдоочихсон бүр аймар гомдооцон, очоод уучлал эрээд энд тэнд нь унаж тусна гэж төлөвлөөд байгаа гэхдээ тэглээ гээд тэрний намайг санасанд минь хүртэл уучилна ч гэж юу байхав, би хэлсэнээ буцаана ч гэж бас юу байхавдээ! гэсэн хэдий бодлоо гээд чимээгүй байж боломгүй юм нэгэнтээ л хүний сэтгэлийг тэр дундаа өөрийнхөө сэтгэлийг "хүчилнэ" гэдэг ёстой бүтэшгүй хэрэг. Албадаж хүчилээд "Хайртай" гэж болох ч араас нь бас нэг л өдөр тэр бүхнээ буцаагаад авчихна. ийм сэтгэлийг түүнд өгөөд, өөрийгөө ч өрөөлийг ч зовоож байхаар эртхэн дээ хэлчихсэн нь дээр гэж бодоод нэг сайхан нартай өдөр нүдээ аниж байгаад л утасны цаанаас "Сайн уу? Баяртай!" гэчихсэн. тэгэж хэлэнгүүтээ утасаа таслаад ёоёоёо энэ хүний сэтгэл үү!!! гээд л... тэр өдрийн тэнгэр наргүй болж, түүний зүрхэндахь "Хайр" хэмээх лоозонг хуга татаад л хаячих шиг болсон доо! ингэх нь хэдий зөв гэж дүгнээд байгаач тэр хэвээрээ явсан бол бас нэг өдөр үүнээс хэцүү байх байсан! ...нээрээ энэ жил гэртээ харина гээд л хөөрөөд байсан гэнэт явахаа больчдог юм байна! ингээд 2 дахь жилдээ цагаан сар гуайг ганцаар тэмдэглэх нь байна! уг нь ээжий аавтайгаа тэр баяраар хамтдаа байхсан гэж бодсон, талаар өнгөрөв! ...дахиад л зургаан сар хүртэл халуун наранд bаnаnа-aa идээд л чада-гаа уугаад л сургууль-номын сан-гэр гурвынхаа хооронд гэлдрээд байж! өрөөнд орж ирхэд өнөөх найз майз, хайр майр биш өдөөс хэдэн загас минь аквариумныхаа цаанаас надтайгаа мэндлэж хариуд нь шилээ долоож хоолоо нэхээд л.., ийм нэгэн амьдралыг л өнгөрөөгөөд байждээ гол нь санасандаа хүртэл хичээч сарвайсанаа авдаг болтлоо мэрийх хэрэгтэй! улиг болтол "ганцаараа" гэснээс хааяа ч болов тэр бүхнээс илүү "сайхан" цаг үеийг дурсаж баймц! ...аан нээрээ хааяа нэг "түүнрүү" явдаг зам гаргадаг юм билүү, яадаг юм билээ!? Утасдаад байсан..., :D