Saturday, January 21

Би ууг нь хүнтэй зодоон, нүдээн хийх нь бүү хэл ам мурийхаас ч зайлсхийж явдаг тийм л хүн. Гэсэн өнөөдөр нэг нөхөртэй амааа мурийлцаад, гараа зангидалцав. Гэхдээ ямар ч байсан зодоон болсонгүй, хэрэггүй хэдэн үг хэлж өөрийгөө зовоочлоо... Хэн нэгний дээр нударгаараа илүү гарах гэж явдаг хүмүүс надад их утгагүй санагддаг. Яагаад гэвэл би өөрөө тэгэж чадахгүй, бас чадах гэж явсангүй. Харин өнөөдөр би тэрэнд нударгаараа илүү шүү гэдгээ мэдрүүлэх гэсэн аястай л юм боллоо. Ичмээр юм. Яах гэж тэгэв дээ. Эр хүн л юм болсон хойно хэрэгтэй хэрэггүй асуудалууд амьдралд зөндөө л байдаг. Миний хувьд тэр болгоныг нь чимээгүй л өнгөрөөгөөд явдаг байлаа. Харин цаг хугацаа явах бүрт урьдын байсан тэр л хэвээр хүмүүс /зарим/ харьцаад байх бололтой юм. Ууг нь бид чинь жаахан хүүхдүүд биш бие биендээ юм санаж бодолгүй л баймаар, харин бодож байгаа шиг минь байдаггүй тийм хүмүүс бас байна. Хэн нэгэнд таалагдаагүй бол түүнийг заавал муу муухайгаар бодож түүнийгээ бусдад ярьдаг хэнд ч хэрэггүй новшын зан гэж. Түүнд таалагдаагүй бол таалагдах гэж хичээхдээ баасан дээрээ унадаг балай ноходыг /нөхөд/ яах вэ? -Мээдкүү. Цаг хугацаа явах тусам хүн гэдэг нийгмийнхээ зөнгөөр л хүмүүжиж төлөвшдөг амьтан юм. Идэж уух, өмсөж зүүх нь өнөөдөртөө болж байвал өөр яах ч билээ гэтэл даанч тийм биш юмдаа. Би Доржоос, Батаас Эхнэр маань Долгороос, Дулмаагаас илүүхэн харагдаж /байгаа байдал нь/ аятайхан явалгүй бол болохоо байчихсан. Хүний толгой доторх эд баялаг, эрдэм мэдлэг гэдэг юутай гайхалтай. Гэлээ гээд хичнээн их мэдлэг оюун байгаад гаднаасаа алт шиг мөнгө шиг харагдахгүй нь муухай юмдаа. Арзайсан хагтай үс, хүсвэл сахал үгүй бол батга. Тиймийн учираас л булган малгай, үнэгэн шуба, арьсан гутал, алтан цаг зүүхгүй л бол чи юу ч биш. Тэгээд дээр нь эксэл биш лексус уначихвал ч за ддаа тэр бол тэнгэрийн амьтан. Мань мэт нь ч яахав автобус нь лексус, микро нь эксэл юмдаа. Ямар ч байсан хөрсөн дээрээ зөөлөн зөөлөн гишгээд зөв л явахыг хичээж байна. Хамгийн чухал нь хүний мөн чанар, чадал чансааг, гаднах байгаа байдалаар нь харж харилцдаг балай сэтгэлгээнд БИ бухимдаад байх юм. Надад бусадтай адил чамин сайхан зүйл байхгүй ч дэндүү их эрч хүч, итгэл найдвар, гайхалтай мөрөөдөл, төсөөлөл үргэлж сэтгэлд минь асаж, ходоодноос огшиж явдаг. Би Бид Бүгдээрээ л чадна.

... харин хэн нь хэзээ хэн байснаа мартаж л болохгүй. Юм гэдэг ээлжтэй бас эхэлсэн зүйл дуусдаг жамтай.

Saturday, January 14

Надад амжилт хүсээрэй энэ Амьдралд!


... Урссаар, Амьдрал бодож байгаа бүхнээс минь илүүгээр надад гайхалтай /зарим нь муухай/ их зүйлийг амсуулж, мэдрүүлж байна, бас өдий төдий өч төчнөөн зүйлийг бэлдэж байгаа... Тэр бүгд нь одоо байгаагаас бүр илүү их бэрхшээлтэй, асуудалтай бас дэндүү аз жаргалтай үгүй бол тийм нэг..., таашгүй.,! /ядаргаа/ Алдартай хүн болно гэж боддог байхдаа хүн бүр намайг мэддэг байгаасай л гэж... Яах гэж? Жаахан байждээ тэгэж бодох шалтгаан нь нэг л өөр мэдрэмж төрүүлдэг байсан байх...! Гэнэн, Юу ч мэдэхгүй, хөөрхөн нас! Одоо бол зүгээр л хэн ч намайг танихгүй би хэнийг ч мэдэхгүй тийм л газар удаан, удаанаас удаан байж байгаад ирэх юмсан. Тэгээд гэнэт гарч ирсэн намайг хүн бүр гайхаад л урьдын байсан Өөскөө мөн эсхэд эргэлзээд л... Гэнэт хаашаа явсан нь бүү мэд алга болсон шигээ гэнэт гарч ирэхдээ юу ч болоогүй юм шиг Би байгаа гэдэгтээ "Бардам" байхсан. Өнөөдөр тайван байна гэдэг нь бодолоос хэтрэхгүй төсөөлөл мэт... Бүгд л толгой гудайж хөмсөгөө зангидсан, том том алхалж хаашаа ч юм яарсан. Инээмсэглэл нь сэтгэлийнх биш нэг л хийсвэр, хэлж байгаа үг нь итгэлийнх биш цаанаа л худал хуурмаг. Хорвоо дээр "сайн" хүн зөндөө л гэдэг, өөрийнхөө сайн мууг өөрөө ч мэдээгүй байж хүний сайн мууг хэрхэн таних вэ? Худалаа зусарч, бялдууч, зан гаргаж далдагнаж явахгүй бол хэнд ч таалагдахаа байчихсан тийм л орчин... Өөрийнхөөрөө байгаа нь энэ гээд өвчтөй юм шиг царайлаад байхаар хавийн амьтан үргэж, дэрвээд өдөөс муухай хараад хэцүүүм зүгээр..., Өнгөтэй өөдтэй явналээ гэж хэн нэгэн хэлсэн бол тэр нь унах унаатай, унтах байртай, хослол өмссөн, ходоод нь хоолоор /үнэндээ бол хогоор/ дүүрэн тйим нэг төсөөлөл. Овоодоо тэр нэг юм, эсвэл хэзээ ийм болцийн... бид бүгдээрээ ухаантай, ухаалаг харагдах гэж эсвэл гоё ганган, царайлаг хөөрхөн байх гэж, үгүй бол сая саяаар тоолох хөрөнгөтэй болох гэж том том алхаж том том ярьсаар! Яах гэж? чи хүссэн хүсээгүй, чиний хүслийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ би, чи маргааш үгүй бол одоо ч юмуу хэдхэн хоромын цаадахыг мэдэлгүй нүд аниж болно. Яагаад? Яаж? -мэдэхгүй! хэдхэн хоромын дараа өөр хэн нэгэн мэднэ. Өрнөөс өр дамжиж амьдрах юмуу эсвэл өрөө өрөө хэсэж өөрийгөө хайсаар л байх юм уу? Би, Бид? ....................Шал Ядаргаа,

Амьдрал сайхан, муухай! маргаашийг хэрхэн бодож төсөөлхөөс бүх зүйл хамаатай эсвэл үгүй...!!! /бодохоос уур хүрмээр юм. Унтлаа/

Friday, June 17

Байна...

Чин хүслээр жигүүрлэсэн тэртээх он жилээс өдийг хүртэл амар амгалан байсангүй. Ер нь амар амгалан байх ч үгүй юм шиг. Санаа сэтгэл давчуу, зүрх сэтгэл завгүй. Хийсэн гийгүүлсэн юм хомс хэрнээ хийх бүтээх хүч дүүрэн, санаа олон. Зах зухаас нь бага багаар хэрэгжүүлэх гэж оролдовч нэг л худалаа. Завгүй байх бүрийдээ Блогтоо бичлэг нэмэх юмсан гээд л цаг зав нь ихдээд ирэхээрээ блогоо бүр таг мартаад л. Зорилгоо мэддэг хэр нь арга замаа төлөвлөдөггүй хүн шиг. Гэхдээ бусдын үгийг хүндлэлтэй сонсож, буруу зөвийг өөртөө шингээгээд л. Сайхан байждээ хэмээн өчигдөрт санаа алдаад Сайхан болноо гээд маргааштай тэмцсээр. Хааяа -яах гэж? -яагаад? гэдэг асуулт нь олон болоод ирэхээр бүх зүйл утгаггүй хоосон санагдах юм. Нэг л юмнаас хамаараад түүндээ дэндүү их ач холбогдол өгөөд байхаар тэр биз. Хамт олон найз нөхөд гэр бүл хайртай хүмүүсийнхээ нүдэнд нь байгаа хэр нь сэтгэлд нь байхгүй юм шиг.

Би байна...

Monday, September 20

Хэзээ ч жаргадаггүй Мөнхөд манддаг алтан нар бол Ижий минь Та!

Хайрт ах Д.Түвшинжаргалынхаа гэгээн дурсгалд зориулав.

Амьдралд тохиолдож болох хамгийн том харамсал бол өвчин юм байна. Нүдний минь өмнө бүхнээс илүүгээр шаналж суугаа ижийгээ би эрүүл саруул байхдаа ганцхан удаа ч болов баярлуулчихгүй яавдаа

Сайн байна уу? Ээжээ? Хүүгийнх нь чин сэтгэлийн үгс өртөөлөн хүрч байгаа энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэж байна. Хайртай хүү нь холоос бүүр холын холоос тандаа захидал бичиж сууна. Та минь сайн биздээ, хөл нь өвдөөд, сэтгэл нь гансраад, гунигтай харагдаад байх юмдаа миний ээж. Хань, охин хоёрт минь миний мэндийг дамжуулж, хөөрхөн нүдэн дээр нь халуун дотноор үнсээрэй. Том болсон харагдналээ миний охин. Тоодгор хувцас нь жигтэйхэн зохиж хааяа тоотойхон нэг санаа алдаад торомгор борхон нүдэндээ нулимс мэлтэгнүүлээд аавыгаа үгүйлж л суугаа байхдаа. Эргэх хорвоод хүн гэдэг хайраар дутахын зовлон байдаггүйтэй адил эх, үр хоёр минь биендээ ойрхон байгаарай.

Би таныгаа яасан ч их зовоовдоо. жаргалтай инээмсэглэл, хөгжилтэй дүр зураг, хөнгөн шингэн алхаа тань надад харагдахгүй л байх юм. Олон өдөр сэтгэлийг чинь шаналгаж, олон шөнө нойрыг чинь хулжааж, хамгийн сүүлд нь ганцааранг тань үлдээгээд явчихсандаа би хамгийн муу хүү. Ингэхэд хүү нь энд өвдөхгүй, шаналахгүй бас уйтгарлах завгүй байгаа. Миний энд байдаг газар өвчин зовлон гэж өчүүхэн ч байдаггүй амар амгалан амьдарч орчин тойрон, урсан өнгөрөх цаг хугацаа бүхэнд мөнхийн зунаараа цэцэглэж байдаг тийм л газар амьдарч байна. Энд бас тань шиг минь олон сайхан ээжүүд бий. Тэднийг харахаар таныгаа зөндөө их санах юм. Миний ээжээ? Хорвоод хүн ээжээр дутахгүй, ээжүүд үр хүүхдээрээ дутахгүй байвал тэр нь юу юунаас ч илүү гайхамшигт үнэт баялаг байдаг юм байна. Өнгөрсөн бүхэнд боддог байсан олон олон бодлууд дунд би таныг баярлуулахаас илүүгээр өөрийн хүслийг л нэн тэргүүнд тавьдаг байж. Нэхэл хатуутай хүний амьдралд хүмүүс бид ганцхан зүйл л агуу байдгийг алдсан алдаа бүхнээ холоо одсон хойноо л ухаарах юм. Ээжээ та миний мөрөөдлийг мэднэ дээ? Хүү нь чадалтай мундаг том бизнесмэн болох байсан гэдгийг. Аз жаргал гэдэг сэтгэлийн илэрхийлэл байдаг юм болохоор өнгөрсөн амьдралд таныхаа сайн сайханд би амар амгалан байжээ. Надад дутсан зүйл нэгээхэн ч үгүй. Би баян айлын эрх хүү шиг ах, эгч, дүүгээсээ илүү их эрх дархтай байсансан. Үнэтэй амттай бүхэн надаар дүүрч, үглэж загнасан үгс намайг тойрдог байж. Одоо хүү нь холын хол байгаа ч гэлээ хонгорхон ээж таныхаа зүрх сэтгэлд дэргэд тань байгаа юм шиг төсөөлөгдөөсэй хэмээн хүсэж байна. Таныхаа сэтгэлд гуниг үлдээх гэж энэ захиаг бичээгүй юм шүү. Санасан сэтгэлийг чинь дэвтээх гэж санаа бодлыг тань тайтгаруулах гэсэндээ зүлэг ногоон номин тал дээр зүйрлэшгүй ариун эхийн сүүгээр энэрэл хайраа шингээн бичиж байна. Хорвоод хамгийн нандин бас хамгийн дайчин хэзээ жаргадаггүй мөнхийн нар бол ээж минь та. Ингэхэд манай эндхийн нар жаргадаггүй юмаа. Тийм болохоор хар сүүдэр, аймшигт өвчин гэдэг юм байдаггүй юм. Тийм болохоор миний ээж мөнхөд манддаг нар шиг халуун дулаан байж эрч хүч цог золбоогоор дүүрэн гялалзаж яваарай.

Гарыг минь атгаад та зүрхэндээ уйлж, барагдашгүй ихээр шаналж суухдаа нүүрэндээ бол юу ч болоогүй мэт инээмсэглэл, эрч хүчийг гэрэлтүүлж миний хүү зүгээрээ хоёулаа удахгүй эдгээд гэртээ, аав ах эгч дээрээ инээмсэглээд очно гээд хэлж суусансан. Би мартаагүйээ ээжээ? Хүү нь юуг ч мартаагүй, Миний мартаагүй хүсэл, гайхалтай мөрөөдлийг бүхнийг та мэдэж байгаа. Охиныг минь томоо болхоор миний Мөрөөдөл зорилго амжилт бүхнийг дахин дахин хэлж байгаарай. Сайхан бүхнийг минь шивнэж өөрийнх нь мөрөөдөл бас ямар хүн болохыг ньасууж байгаарай. Хүн эд хөрөнгө эрх мэдэл амжилт бүтээлээр дутаж болно харин энэрэл хайр эх үрээр л дутаж болохгүй. Их мөнгө эрх мэдлээ алдаад энэ бүхнийхээ хариуд ганцаардал, шаналал гуниг гутралыг өөртөө өгч байгаа бол би тэр хүнийг хамгийн тэнэг хүн гэж хэлнэ. Та минь хүүгийнхээ юу хүсэж юу төлөвлөж байгааг зөн совингоороо их хурдан мэдэрдэгсэн. Би танаасаа юугаа ч нууж байсангүй. Хүү нь зөндөө их мөнгөтэй баян болохоороо хамгийн эхлээд спорт цогцолбор байгуулна гэж танд хэлдэг байсандаа. Хүүгийнх нь хамгийн дуртай, бүх л цаг заваа гаргаж, хичээл номоо мартаад хичээллэн тоглодог байсан спорт бол сагсан бөмбөг байсан. Танд баярлалаа. Ээжээ! Миний нэрэмжит “Баянхонгор аймгийн залуучуудын сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн 4-н өдөр үргэлжилж дууссан гэсэн. Намайг нэхэн шагнаж Монголын Сагсан бөмбөгийн спортын мастерцол олгосон байсан. Ээж миньдээ надад таны хайр энэрэл энхрийллээс илүү гавъяа шагнал үгүй. Хүүгийнхээ төлөө хийж чадах бүх зүйлээ та хийсэн шүүдээ.

Ээжээ? Та энэ жил 03.08 нд охиныг минь дагуулаад Ээжүүдийн баярын тоглолт заавал үзээрэй. Хүү нь тэртээ холоос ч гэсэн Ижий таныхаа дүр зурагыг харж бараа сурагыг чинь сонсоод амар амгалан сууж байнаа. Нээрээ Би өвдөөд хэвтэж байхдаа боломж олддог бол олон хүнд чангаас чанга дуугаар Амьдралд тохиолдож болох хамгийн том харамсал бол өвчин юм байна. Нүдний минь өмнө бүхнээс илүүгээр шаналж суугаа ижийгээ би эрүүл саруул байхдаа ганцхан удаа ч болов баярлуулчихгүй яавдаа гэж хэлэх юмсан гэж маш их бодсондоо. Хүү нь тандаа хайртай. Зүрх сэтгэлээс урсан гарах нандин мөрүүдээ ингээд дуусгаядаа Биеэрээ хэлж амжаагүй ч сэтгэлээрээ хүү нь салхиар дамжуулаад шивнэж сууна. Буцах хаягаа та бурханы оронд байгаа хайрт хүү Д.Түвшинжаргалдаа гэж бичээд өөртөө хадгалаарай. Монголын минь сор болсон сайхан ээжүүдийн баяраар хүүгийнхээ танд өгөх өчүүхэн захиаг хүлээж авсанд талархлаа.

Тиймээ ах маань харь хол хүний газарт хорт хавдраар өвчлөн шаналж хэвтэхдээ надад эхдээ хүргэх чин сэтгэлийн захидал бичих талаар захиас болгон үлдээж байлаа.

Зуны тэр халуун өдөр Хятадын Бээжин хотын хорт хавдарын эмнэлэгт эмчлүүлэхээр очоод ээжээсээ нууж надад ярьсан юм. Тэр үед надад хэлэхдээ ахыгаа өргөж тэргэн дээр суулгаад гадагш аваад гараатаач хоёулаа жаахан юм ярье гээд гадагш гарсаны дараа эмнэлгийн үүдэнд цэцэг зарж байгаа хүнээс гурван ширхэг сарнай аваад: -Ах нь хаашдаа ямарч эмчилгээгүй болжээ. Залуу нас даанч хайран юмдаа. Гэвч яалтай билээ... Намайг орлох охин минь байгаа... Хайртай хань, хэнээс ч илүү шаналж байгаа ээжид минь сэтгэлийн дэм өгч миний оронд намайг орлож сайхан бүхнийг минь хайрлалгүй хэлж байгаарай. Маргааш нутаг буцая. Эх орондоо очъё... Чи ахаасаа юу ч битгий нуу ах нь чамайг мэдэрч байна ээжид минь надаас далд эвтэйхэн хэлээрэй ах нь нутагтаа л очимоор байна гээд шийдэмгий хэлж санаа алдан, ээжийнхээ дэргэд өвдөхгүй байгаа дүр гарган зориг тэвчээр зааж байсан нь нүдэнд харагдаад одоо хүртэл сэтгэлээс гарахгүй л явна. Өрөөндөө эргэж ороод худалдаж авсан гурван цэцэгнийхээ нэгийг ээждээ барин “хүү нь танд хайртай” гээд цовоо дуугаар хэлж билээ. Үлдсэн хоёр сарнайгаа охиндоо бас Хайртдаа өгнөө хэмээн итгэл дүүрэн хэлэн цэцгийн саванд хийгээд толгой гудайн санаа алдан нулим цийлэгнүүлэн суусансан.

Энэ захиагаар ээжүүдийн баярын билэгт сайн өдөр өмөрч унасан сэтгэлийг нь шаналгая гэж бодсонгүй. Намайг бурхан болох юм бол ээжид минь ахынхаа үгийг захидал болгоод бичээрэй гээд гарийг минь атгаад турж, эцэж, ядарсан царайгаар нүдрүү минь эгцлэн инээж байсан тэр хүслийг нь биелүүлэхийг хичээлээ. Тухайн үед би ээжид нь энэ бүхнийг дамжуулж чадаагүй юм. Их удаан сэтгэлдээ хадгалж явлаа. Энэхүү захидлыг бичиж сэтгэлийнх нь үгийг дамжуулах боломж олгосон МҮОНТ-ийн “Гэрэлтэй Цонх” хөтөлбөрийн хамт олонд баярласанаа илэрхийлье.

Хүүгийнх нь дамжуулаарай гэсэн энэ үг ээжийнх нь санасан тэр сэтгэл нь тайвширч миний хүү өвчнийхөө эсрэгэ надтай хамт эцсээ хүртэл тэмцэж өөрөө өөртөө сэтгэлийн дэм өгч байждээ бурхан минь гэж залбирч суугдээ хөөрхий.

Монгол Улс, Улаанбаатар хот 2010.03.02


Friday, February 12

Цагаан сар гэдэг нь Бууз, Ууц, Ул боов гурав юм.

...Зиа ингээд золгох нь золгоод, зодуулах нь зодуулаад, үнсэлцэж мүнсэлцэж, ууц мууцаар гэдэс гарч, бууз баншаар ходоодоо дүүргээд, бурхандаа залбирч, хөгшидөө хүнтэдгэж, хэдэн өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөх буй за. Өвөө эмээ нар үр ач нарынхаа тушаалаар орсон гарсан бүхний өмнө цэгцтэй цэвэрхэн, ядарсан ч жавхаатай, хямарсан ч сэргэлэн байж хадаг дагаж ирэх хэдэн төгрөгөө хураагаад, хүн амьтан гармагц тайлан тооцоогоо тооны машиндаад нярав, нягтлан хоёртоо хүлээлгэн өгөх хүндтэй бас хариуцлагатай ажил угтаж байнадаа. Хүүхдүүд яахав хөөрхий минь хэндээ юугаа ч тушаахав харин хэнээс юу өгөх бол гэж нойр хоолоо хасаад эцэг эхээсээ дутахгүй л ядарч, хоног тоолж хуруу даран хүлээнэ. Цагаан сар гэж тухайн жилийн хамгийн муу сар байдаг юм гэнэлээ тэгээд муу бүхнээ сайнаар билэгдэн идээ ундаа элбэг дэлбэг байлгаж эмгэд өвгөд, ах захаа хүндэтгэн золгодог учиртай юмсанж. Цаг цагаар нэг цадна цагаан сараар бүр байяа гэтэл цадна. Бууз харахаас дургүй хүрч зочин бууз, хаан бууз, баялаг бууз нтр гээд л өргөн гудамжны захаар хөглөрөх, өлссөн үед өөрийн эрхгүй зорин ордог гунз ристронууд бол үнэн сонин санагддаг болно. Би багадаа айл бүрийн өгсөн бэлгийг амттай шимтэйгээс эхлээд төрөл бүрээр нь ялгаж, тоо данс хөтөлж, хаврын өдрийн уртад хэзээ хэдийд гаргаж идэхээ төлөвлөөд, хоймрынхоо авдрандаа хийж хав дардаг байлаа шд. Хожмын нэгэн өдөр хураасан хөрөнгөө гаргаж идэх нь күйэээ мөн сайхан байдагсан. Одооны хүүхдүүд харин ах эгч бэлэг сэлтээр яахуу хэрэггүй, харин мөнгийг нь өгчих эсүүл утасны нэгж өгчих хэн хэндээ нэмэртэй юу нтр гээд л асар нээлттэй болсон цаг. Нас яваад хүүхэд зангаа гээж, хүний амьдралд сайн муу, сайхан муухайг ялгадаг болоод ирэхээр бодсон санасан бүхэн амар бишийг мэдрэх юм. За ямартай ч гэсэн XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр (цагаан) бар жилдээ төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх тунх, элбэг дэлбэг сайхан шинэлээрэй. Эмээ өвөө нар бизнесээ сайн хийж алдагдалгүй ажиллах нь нэн чухал, хүүхэд багачуул хүүдий дүүрэн бэлэг цуглуулж хөрөнгө хураах нь гол зорилгоо болгоорой. Өөскөө нь ингэсхээд харийдөө, харьж ханьтайгаа өнгөрсөн жилийнхээ алдаа дутагдал, амжилт бүтээлээ цэгнэж. Ирэх жилийн өнгөө тодорхойлж, ихийг бүтээх төлөвлөгөө гаргаж, хамтын хүчээр хангалуун, аз жаргалтай байх төсөлд гарын үсэг зурах хэрэгтэй байна.

Зургыг Амарсайхан ахын блогоос авсан үнэн болно.

Tuesday, February 9

...

...Хааяа дуугүй байх нь хамгийн сайн хариулт болдог гэж. Хараал урсгаж хашигарч чарлаж байсан ч хайртай гэдгээ мэддэг, мэдэрдэг хэр нь цохиж, нүдэж байсан ч ганцхан үгнээс үүссэн асар том "харамсал" болдог юм байна. Өөрийгөө өмөөрөх гэж бусдыг муулах гэж эсвэл буруутай хэр нь буруугүй юм шиг байх нь одоо байгаа жаргал бүхэнд дэндсэн зовлон болох шинжтэй. Идсэн хоол минь амттай биш ч хоргүй, өмссөн хувцас минь шинэ биш ч хиргүй, намайг чимдэг нандин зүйл бол мөрөөдөл минь надад тохиолдох хамгийн том шаналал бол ганцаардал. Би өвдөөгүй, би өлсөөгүй, би даараагүй, би ядраагүй, би яагаачгүй харин би өвдсөн юм шиг эсвэл өлссөн юм шиг үгүй бол даарсан юм шиг тэгээд ядарсан юм шиг харагдаад байна. Сэтгэлдээ бол хамгийн ганган нь, бодолдоо бол хамгийн дээд нь, бусдад бол хамгийн хүндтэй байхыг хүснэ. Чадахгүй байна гэж уйлаагүй, чадваргүй байна гэж муулаагүй. Хэн ч намайг зэмлээгүй болохоор хэзээ ч би гунихгүй. Одоо бүх юм өнгөрсөн гээд бодож суусан бол аль дээр бүх зүйл өнгөрсөн байх байсан юм. Явуулж чадахгүйгээ мэдсээр байж хэлсэн үгэндээ өөрөө би итгээгүй гэхдээ би алдчихвий гэсэндээ араас нь гарч алдаагаа ойлгуулсан. Тиймээ би дэндүү их хайртай болхоороо "айсан". Уучлал, тэвчээр хоёрт зааг гэж байдаг бол энэ бүхэн сүүлчийнх байг. Эр хүн гэдэг уужуу юм шиг хэрнээ уурандаа бол бүхнийг хэмжинэ. Сайн сайхан бүхнээ нэг нэгээр нь алдах биш харин нөгөөгөөр нэгийг солиод байх шиг. Эрүүл биеэ өвчтэй болтол амьдрах нь амьдаараа үхсэнтэй адилхан биз. Өвчин л биш бол өрөөл бусад нь сэтгэлийн л асуудал юмдаа. Хүмүүс гэж бусдыг дуурайж, тэднийг шүтэж биш өөрийгөө сонсож, сэтгэлээ эмнэж, мөрөөдлөө бодитоор төсөөлж түүндээ тэмүүлж амьдархсан. Би энэ дэлхий дээр ганцхан хувь хэн ч хэзээ ч намайг давтахгүй дуурайхгүй. Та ч бас тийм. Нэг л амьдрахаа мэддэг болхоор нандин бүхнээ эрхэмлэж л баймаар. "Уучлал" гэдэг амьдралд хамгийн гайхамшигт "ид шид" байдаг юм байна. Өрөөлийг өнгөцхөн дүгнэж чимээгүй өнгөрөх биш өөрөөсөө илүүгээр мэдэрч бас сонсож явахсандаа.

Monday, February 8

Гуниг

Гудманд залуус үнсэлдэхээн больжээ.
Гунигтай байна.
Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга. Уйтгартай байна.
Хайрын шүлгийг уншихаа ч болчихож Харамсалтай байна.
Хаврын бороонд догдлохоо ч байчихаж Өрөвдөлтэй байна.
Салалт ойрдоо ихсэх юм гэнэ.
Сонирхолтой байна.
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх. Хачирхалтай байна.
Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж
Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй
Ингэж амьдрах утгагүй байна.
Мэссэнжрээр ирэв.

Funny!

...Сайн уу хайрт хүү минь, Би энэ захиаг их удаан бичиж байна, яaгаад гэвэл би чамайг тэртээ тэргvй хурдан уншиж чадахгvйг мэднэ. Чамайг явах vед амьдарч байсан газраа би амьдрахаа больсон. Учир нь ихэнх авто осол гэрээс 20км-н зайд болдог гэж уншаад аюулгvй газар руу нvvхээр болсон. Бид чамд одоохондоо хаягаа явуулж чадахгvй нь. Учир нь энд амьдарч байсан манай Архангайн нэг айл нvvж очсон газраа хаягаа єєрчлєхгvйн тулд хаалганыхаа дугаарийг аваад явчихсан байна. Бид ч бас дугаараа авч гарах байж. Энэ газар угаалгын машин байдаг юм байна. Би ирсэн єдрєє аавийн чинь 4 майк дотор нь хийгээд гинжнээс нь татсан, тэр vеэс хойш майкнуудаа олж харсангvй ээ. Ингэхэд чиний явуулаарай гэсэн пальтоны тухайд гэвэл эгч чинь тvvнийг тэр том том товчнуудтай нь явуулбал арай хvнд болох байх тиймээс vнэ нь нэмэгдэнэ гэсэн. Тийм болохоор би бvх товчийг нь аваад халаасанд нь хийчихсэн байгаа шvv. Эгчийн чинь тухайд гэвэл єнєє єглєє хvvхэд гаргасан. Одоохондоо би эрэгтэй хvvхэд vv эмэгтэй хvvхэд vv гэдгийг нь мэдэхгvй байна, тиймээс aunt эсвэл uncle аль нь болсныг бичиж чадахгvй нь. Чиний авга ах чинь вискиний торхонд уначихсан. Хэдэн хvмvvс тэрнийг гаргаж авах гэсэн боловч тэр тэдэнд тэгэж оролдоод хэрэггvй гэдгийг нь сайхан vзvvлж єгсєндөө. Тэгээд хөөрхий минь тэндээ живсэн дээ. Одоохондоо єєр онц сонин юм болсонгvй ээ, хэрвээ энэ захиа чамд очоогvй бол хэлээрэй, би дахиад явууламз.
***
...Чойжоо гуай гэж үзэл суртлын нийгэмд амьдарч байсан мөрөөрөө нэг өвгөн гээл төсөөлчихөд болно. Чойжоо гуай ажлаа гайгүй хийгээд төвөөс нэг хүн сурвалжлахаар ирж дээ. Тэгээд асуусан нь:
- За Чойжоо гуай таны алдар хэн билээ?
- За миний алдар Чойжоо
-Үгүй ээ, та зүгээр л Чойжоо гээд хэлчих
- За
- За эхэллээ шүү, таны алдар хэн билээ?
- Миний алдар зүгээр л Чойжоо
-Үгүй ээ, та ганцхан л Чойжоо гээд хэлээдхээч
-За
-За дахиад..., таны алдар хэн билээ?
-Миний алдар ганцхан л Чойжоо
-Бишээ, та урд хойноо юмгүй Чойжоо гээд хэлчиж чадахгүй юу? гээд уурлаж.
-За
-За таны алдар хэн билээ?
-Урд хойноо юмгүй Чойжоо гэж гэнэ.
Тэгж тэгж нэр алдар асуухаа илгасаад дараагийн асуултад оржээ.
-Та түрүү сарын сүүлээр төлөвлөгөөгөө яаж биелүүлсэн тухайгаа ярь даа.
-Би түрүү сарын бөгсөөр... гээд эхэлтэл сурвалжлагч:
-Та юун бөгс бөөр яриад унав аа, үзэл сурталгүй юм гээл загинаж. Тэгсээр байгаад Чойжоо гуай ядраад ухаан алдаад унаж гэнээ.

Дээр үед нэг найз маань надруу мэйлээр явуулсан юм.