Saturday, January 21

Би ууг нь хүнтэй зодоон, нүдээн хийх нь бүү хэл ам мурийхаас ч зайлсхийж явдаг тийм л хүн. Гэсэн өнөөдөр нэг нөхөртэй амааа мурийлцаад, гараа зангидалцав. Гэхдээ ямар ч байсан зодоон болсонгүй, хэрэггүй хэдэн үг хэлж өөрийгөө зовоочлоо... Хэн нэгний дээр нударгаараа илүү гарах гэж явдаг хүмүүс надад их утгагүй санагддаг. Яагаад гэвэл би өөрөө тэгэж чадахгүй, бас чадах гэж явсангүй. Харин өнөөдөр би тэрэнд нударгаараа илүү шүү гэдгээ мэдрүүлэх гэсэн аястай л юм боллоо. Ичмээр юм. Яах гэж тэгэв дээ. Эр хүн л юм болсон хойно хэрэгтэй хэрэггүй асуудалууд амьдралд зөндөө л байдаг. Миний хувьд тэр болгоныг нь чимээгүй л өнгөрөөгөөд явдаг байлаа. Харин цаг хугацаа явах бүрт урьдын байсан тэр л хэвээр хүмүүс /зарим/ харьцаад байх бололтой юм. Ууг нь бид чинь жаахан хүүхдүүд биш бие биендээ юм санаж бодолгүй л баймаар, харин бодож байгаа шиг минь байдаггүй тийм хүмүүс бас байна. Хэн нэгэнд таалагдаагүй бол түүнийг заавал муу муухайгаар бодож түүнийгээ бусдад ярьдаг хэнд ч хэрэггүй новшын зан гэж. Түүнд таалагдаагүй бол таалагдах гэж хичээхдээ баасан дээрээ унадаг балай ноходыг /нөхөд/ яах вэ? -Мээдкүү. Цаг хугацаа явах тусам хүн гэдэг нийгмийнхээ зөнгөөр л хүмүүжиж төлөвшдөг амьтан юм. Идэж уух, өмсөж зүүх нь өнөөдөртөө болж байвал өөр яах ч билээ гэтэл даанч тийм биш юмдаа. Би Доржоос, Батаас Эхнэр маань Долгороос, Дулмаагаас илүүхэн харагдаж /байгаа байдал нь/ аятайхан явалгүй бол болохоо байчихсан. Хүний толгой доторх эд баялаг, эрдэм мэдлэг гэдэг юутай гайхалтай. Гэлээ гээд хичнээн их мэдлэг оюун байгаад гаднаасаа алт шиг мөнгө шиг харагдахгүй нь муухай юмдаа. Арзайсан хагтай үс, хүсвэл сахал үгүй бол батга. Тиймийн учираас л булган малгай, үнэгэн шуба, арьсан гутал, алтан цаг зүүхгүй л бол чи юу ч биш. Тэгээд дээр нь эксэл биш лексус уначихвал ч за ддаа тэр бол тэнгэрийн амьтан. Мань мэт нь ч яахав автобус нь лексус, микро нь эксэл юмдаа. Ямар ч байсан хөрсөн дээрээ зөөлөн зөөлөн гишгээд зөв л явахыг хичээж байна. Хамгийн чухал нь хүний мөн чанар, чадал чансааг, гаднах байгаа байдалаар нь харж харилцдаг балай сэтгэлгээнд БИ бухимдаад байх юм. Надад бусадтай адил чамин сайхан зүйл байхгүй ч дэндүү их эрч хүч, итгэл найдвар, гайхалтай мөрөөдөл, төсөөлөл үргэлж сэтгэлд минь асаж, ходоодноос огшиж явдаг. Би Бид Бүгдээрээ л чадна.

... харин хэн нь хэзээ хэн байснаа мартаж л болохгүй. Юм гэдэг ээлжтэй бас эхэлсэн зүйл дуусдаг жамтай.

No comments: