Гуйлгачин шиг амьдралд
Гийчин шиг явлаа
Гутарсан сэтгэлдээ гэрэл нэмэхсэн
Лаа асааж үзлээ, Харанхуй!
Өглөгч энэ хорвоод
Цатгалан явж үзлээ
Өөрөө ч мэдэлгүй өрөнд орчиж
Чамаас би гуйхгүй, Хэрэггүй!
Эцэсийг нь үзэх гэж
Худалаа инээхдээ
Эргэж хараагүйд чинь
Өөрийгөө зүхлээ, үүрд баяртай!
No comments:
Post a Comment