Сайн уу?
Чи найз гэлүү?
Үгүй, гэхдээ чи зайл
Би чамайг хөөсөн билүү?
Үгүй, би чамайг хөөж байна.
Яагаад гэжүү?
Ядархад минь дэргэд бай гэж хэлэхгүй
Ядахдаа чи худалаа инээхээ больчих
Зовлонгоо нимгэлэх гэж нуруундаа үүрэхгүй чамайг
Угаасаа ч би даахгүй
Золгүй энэ амьдралд хөлдөө ч чамайг чирэхгүй
Үнэндээ ч чи чирэгдэхгүй
Битгий гайх найз минь
Би чамд хайртай
Бялдууч зан чинь чамайг хол явуулнаа
Баар цэнгээний газарт хүргэж өгнө магадгүй
Бусдын хөрөнгөнд баясдаг сэтгэл чинь хөөрхий өрөвдмөөр ч
Буруу хэрэг хийлээ гээд үзэн яддаг чинь утгаггүй
Тэр найз чинь үзэсгэлэнтэй, тэгээд бас хөрөнгөтэй юм
Тэгвэл битгий эргэлз найзаа, түүн дээр гүйгээд оч
Магадгүй тэр чамд мөнгө өгч мэднэ
Маргааш нь харин чи намайг битгий мартаарай
Он жилийн тэртээд
Од шиг байж чи
Одоо бол харин
Моод шиг болждээ найз минь.
Би чамаар гоёдог байж
Бас чамаар бахархдаг байж
Бусдаас чамайг өмөөрдөг
Буруудхад чинь зөвлөдөг байж
Харин өнгө мөнгийг өгч чадсангүй, уучилаарай
Өглөгтөө би муу болохоор
Өөрийн чинь бодсоноор болсонгүй найзаа
Гэтэл чи үнэндээ
Гэнэтхэн ирээд зуурдхан дуусдаг учрал
Ганцхан тохиох насанд
Олон тааралдах асуудал байж
Одоо надад гомдлоо ч
Маргааш чи мартнаа.
Үнэн худалыг ялгаад
Шулуулхан байж чадахгүй юм бол
Үхэл чам дээр зочилход
Хаалгаа харин тайлчихаарай
Миний хэлээгүй үлдээснийг тэр чамд хэлнэ байх
Түүний хэлсэн үгэнд
Битгий гомдооой найз минь
Тэгээд ч тэр чамайг хааш нь ч авч явахгүй.
No comments:
Post a Comment