Friday, June 17

Байна...

Чин хүслээр жигүүрлэсэн тэртээх он жилээс өдийг хүртэл амар амгалан байсангүй. Ер нь амар амгалан байх ч үгүй юм шиг. Санаа сэтгэл давчуу, зүрх сэтгэл завгүй. Хийсэн гийгүүлсэн юм хомс хэрнээ хийх бүтээх хүч дүүрэн, санаа олон. Зах зухаас нь бага багаар хэрэгжүүлэх гэж оролдовч нэг л худалаа. Завгүй байх бүрийдээ Блогтоо бичлэг нэмэх юмсан гээд л цаг зав нь ихдээд ирэхээрээ блогоо бүр таг мартаад л. Зорилгоо мэддэг хэр нь арга замаа төлөвлөдөггүй хүн шиг. Гэхдээ бусдын үгийг хүндлэлтэй сонсож, буруу зөвийг өөртөө шингээгээд л. Сайхан байждээ хэмээн өчигдөрт санаа алдаад Сайхан болноо гээд маргааштай тэмцсээр. Хааяа -яах гэж? -яагаад? гэдэг асуулт нь олон болоод ирэхээр бүх зүйл утгаггүй хоосон санагдах юм. Нэг л юмнаас хамаараад түүндээ дэндүү их ач холбогдол өгөөд байхаар тэр биз. Хамт олон найз нөхөд гэр бүл хайртай хүмүүсийнхээ нүдэнд нь байгаа хэр нь сэтгэлд нь байхгүй юм шиг.

Би байна...

1 comment:

Док said...

Яг ийм өдрүүд ирдэг ш дээ. Тэмцэж, зүтгэж ирсэн бүхэн утгагүй санагдаад...
Болж бүтээд явж байгаа мэт санагдавч нэг л өдөр өвдөг сөхрөн унаад...
Блогоо нэг л өдөр бадраах мэдрэмжийг чи авна аа. Би лав эргээд ирсэн.
Амжилт хүсье!