...Би маргаашруу өнгөрсөнтэй хамт алхдаг,
Уйлж нэг үзээд уур минь ч хүрэх юм
Удалгүй инээж учиргүй ч жаргалтай болно
Урдаас минь тосдоггүй болхоор
Араас чинь би гүйдэг
Учирлаж хэлэлгүй алдсан байхад
Уулга алдаж чамд би гомддогоо...!
Хааяа би боддог,
Хамаг бүхнэээ чамаас олчихоод
Хариуд нь бас буцаагаад өгчихнө
Эргээд надад гайхалтай сайхан байх ч
Тэр бүхэнд урамгүй санагдах нь цөөнгүй...!
Гэхдээ би хэзээ ч буцахгүйэээ!
Гэм хийгээгүй цайлган сэтгэлээ
Гэмтээчихгүйн тулд чиний төлөө өдөр бүр цохилж
Гараас чинь атгаж араас чинь зүүгдээд
Цаг нартай хүний ертөнцөд
Цавчиж өнгөрөх өдрийг чинь тоолгүй
Цахилах насныхаа омголон зангаар
Цагаан зээр шиг шуураад өнгөрнөө
Ургах улаан нар, саруулхан сарны хооронд
Уйлвал алхаад л инээвэл гүйгээд
Урдах замынхаа гэрэлтүүлгэнд
Урт нарийн жимээр урам зоригтой алхална
Явдал суудал минь хичнээн
Алдаж онохыг мэдэхгүй ч
Яарч байгаа сэтгэлдээ
Амьдрал чамайг мэдэрч аз жаргалтай явна Би...!
Өнөөдрийн гомдлоо өнгөрсөнд үлдээж
Өчигдрийн жаргалаа Маргаашруу хөтлөөд
Өөдрөг гэгээн хүсэлээр чамруу би тэмүүлж байна
Өөдөөс минь чи тосохгүй ч
Өөрөөс чинь би хэзээ ч буцахгүйэээ...,!?
Уйлж нэг үзээд уур минь ч хүрэх юм
Удалгүй инээж учиргүй ч жаргалтай болно
Урдаас минь тосдоггүй болхоор
Араас чинь би гүйдэг
Учирлаж хэлэлгүй алдсан байхад
Уулга алдаж чамд би гомддогоо...!
Хааяа би боддог,
Хамаг бүхнэээ чамаас олчихоод
Хариуд нь бас буцаагаад өгчихнө
Эргээд надад гайхалтай сайхан байх ч
Тэр бүхэнд урамгүй санагдах нь цөөнгүй...!
Гэхдээ би хэзээ ч буцахгүйэээ!
Гэм хийгээгүй цайлган сэтгэлээ
Гэмтээчихгүйн тулд чиний төлөө өдөр бүр цохилж
Гараас чинь атгаж араас чинь зүүгдээд
Цаг нартай хүний ертөнцөд
Цавчиж өнгөрөх өдрийг чинь тоолгүй
Цахилах насныхаа омголон зангаар
Цагаан зээр шиг шуураад өнгөрнөө
Ургах улаан нар, саруулхан сарны хооронд
Уйлвал алхаад л инээвэл гүйгээд
Урдах замынхаа гэрэлтүүлгэнд
Урт нарийн жимээр урам зоригтой алхална
Явдал суудал минь хичнээн
Алдаж онохыг мэдэхгүй ч
Яарч байгаа сэтгэлдээ
Амьдрал чамайг мэдэрч аз жаргалтай явна Би...!
Өнөөдрийн гомдлоо өнгөрсөнд үлдээж
Өчигдрийн жаргалаа Маргаашруу хөтлөөд
Өөдрөг гэгээн хүсэлээр чамруу би тэмүүлж байна
Өөдөөс минь чи тосохгүй ч
Өөрөөс чинь би хэзээ ч буцахгүйэээ...,!?

