Friday, May 25

Үхэл хагацалаар ирсэн
Үйлийн лайтай хорвоод
Үнэний нэртэй явах гэж
Өөрийгөө зовоож
Өрөөлийг өрөвдөж сууна

Нулимс инээд хоёрыг амталж мэдэх биш
Нуугдаж хорвоо чамаас худалаа ярьж сурлаа
Жаргасан нь энэ гээд алган дээрээ тавьж чадахгүй ч
Зовлонг харин та амтлуулж үнэндээ чадах юм
Завсарт нь харин чи цадатлаа иддэг байхдаа

Бурхан чиний надад өгсөн бэлэг
Алт мөнгө, архи дарс, атаа жөтөө аль нь ч биш
Бүх зүйл чамд үнэхээр байдаг юм бол багаханыг надад өгчих
Хамгийн сайхан бүхнийг хамтад нь бас үлдээчих
Хааяа би түүгээр чинь нулимсаа арчуулж, сэтгэлээ тайтгаруулж суумаар байна. Гуйж байна.
Бурхан минь!

No comments: