Sunday, April 22

...Чамтай Хамт!

...За ингээд бодож явсан нэг ажлаа эхэлж санаа амарлаа. Гэхдээ бодож явах үедээ зовоод байх юм байгаагүй ч нэг л болж өгөхгүй байсийм. Урьд хожид бодсоноо бичих нь энэ биений үүрэг эргэх амьдралийн зангилаа шиг л байлаа гсн :) Харин нэгэн сайхан нартай өдөр нэтээр нэсэж нэгийг үзэж хоёрыг сонсож яваад http://www.blogspot.com/ ийг мэдэж авав. Энэхүү түүхийн эхлэл нь эрхэм блогчидоос үүсэлтэй. Тэдний нэгэн бичлэг end гарсан байхийг уншваас энэ биеийн эгдүүг хүргэж эгээтэй л уаначихсангvй. Энэ яваа нас минь өгсөж яваан болхоор хэн хэнийгээ дуурайж хөгөө чирч хөлөө хөлдөөгөөд яахав гсн басчгүй бодсон бүхнээ буулгах блог сайт ийг нууцхан мөрөөдөж яаж бичиж юунаас эхлэхээ нэлээд тунгаадаг байлаа.Нэгэнтээ нэт блогтой болох нь миний хүсэл байсан нь мөрөөдөлийн дайтай бодож өөрийгөө жаахан бэлдээд Тогоруу гаас өгсүүлээд Ганбаа, Зоригт, Инга, Хишгээ, Буянцогоо ..., гээд л өнгөрсөн онь "шилдэг" хэдийг байнга уншдаг болов. Эрхэм нөхдийн бичиж байгаа нь нэн сонирхолтой тэдний бичлэгийг уншхад уйтгартай, хөгжилтэй бас мэдмээр, мэдүүштэй үнхээр дажгүй бичлэгүүд бичихийг яана! бас заримдаа нэг их тийм сүйдтэй зүйл бичихгүй мөртлөө бичиж байгаа найруулгийн хэлбэр аялаг нь их сонирхолтой! гэхдээ бодохноо блог бичхэд тэр найруулага нтр ч нэг их сонин биш байх учир нь түүнийг хэн нэгэн цагдан зөв буруу гэж дүгнэж шүүхгүй өөрийн хүссэнээрээ бичих нь блог бичигчдийн гол учир. Гэлээ гээд бас учир утгагүй зүйлс зурайлгаад байж бас болохгүй нь тод! мэдээж шилдэг нтр гэж өргөмжилсөн нь ч учиртай үнэхээр ч өөр бичихээс гадна хэрэглэгчдийн саналаар дүгнэсэн болхоор арга байжуу! за за энэ хэдэн шилдэгүүд ч яахав одоо бол тодорхой байр суурьтай, тогтсон бодол санаатай, яахаа мэддэг улс байх <үгүй ч байж мэнднэ> цаана нь өчнөөн олон блогчид ар араасаа төрөн гарч блогийн ертөнцөд сайн муу сайхан муухайг цаашлаад амьдралийг хэд хэд хуваагаад л бичцгээж байгаа байх тэр хэмжээгээрээ тодрохой байр суурийг эзэлсээр буй. Ингэхэд блог бичнэ гэдэг нь өөрийн хүсэл сонирхол байж болхоос, ямар нэг карерийн асуудал биш байх! <байчиж болохийн> :) үүнийг та сайн мэдэж байгааз ингэж хэлсэний учир гэвээс! өмнөх хэдэн мөрүүд тиймэрхүү сэтгэгдэл төрүүлэхийг хэн мэдхэв :) харин бодол минь тийм биш шүү! ...Ер нь ч тэгээд блог уншигчийн бодол санаа эргэцүүлэл хэн ч таашгүй хэний ч ойлгомжтой санаа байгаад түүнийг хэтрүүлж ойлгох нь хэн хүний л асуудал! цаанаа бол бичсэн хэдэн бичлэгүүдийн гол утгагийг нь тунгаадаг л биз. Миний энэ бие бага залуу наснаас их зүйлийг мэдэхийг хүслээ цаашдаа ч бас тэгэмц. Өөрөөлийн нүдэнд жаргалтай харагдаж амьдрах нь зовлонг хураах гэлтэй түүний оронд өөртөө таалагдаад амьдруул бусдыг ойлгох жамтай ч юм шиг! одоо хэдий хорьж болдоггүй насыг шүргэсэн ч надаас нэхэх хэрэгцээ наснаас илүүг мэдэрч эхлээд бас дээр нь ижий аавийнхаа нүдэнд эрх танхил хэвээрээ байгаа нь тэр хэдийнхээ сэтгэлд 2 настай ч юм шиг! мэдэх юм алга гэж хэнэгчгүй хэлдэг үг биш тиймээ? тэхх..бодох бодол минь надад энэ хэвэээрээ давтагдахгуй болхоор болжил өгвөл бушуухан тэмдэглэж авахыг хичээж блог хэмээх зүйлэнд шунан дурлаж мөрөөдсөн нь энэ бөлгөө! Үргэлж...Чамтай Хамт!

5 comments:

Anonymous said...

hey chamd ene odriin mend yunii turuund chamd blogtoi bolsond chini tomoos tom bayar hurgeye bicheed udaagui bgaa ch gsn sonirholtoi yum boduulahaar yum shig sanagdlaa ene erchee bitgii aldaarai menii nz chi chadnaa AMJILT!!!

Anonymous said...

za hugshin min bi eniig chin sain medku ch gsn sain saihan l yum bna.bugdiig sain unshlaa.er ni bol sonirhood uzvel dajgui zuil bna..
za amjilt husii chi chadna, bolno butne..
Uugeeree amjiltand hureerei za yu!!!

Б.Єсєннэмэх said...

>>>nuhududuu bayrllaa..., hicheenee!!!

Anonymous said...

za gj ehleed bgaa nuhur ni Haagii bi blaa

Anonymous said...

hamgiin ehend ni bichsen Zaya baisan shuu daraagiin udaad neree urid ni bichij bnaa amjilt bicheed baigaarai nz ni bol unshaal bnaa hehehe :-P