Wednesday, April 25

Ганцаараа...

Би их ганцаараа байх дуртай нэгэн. ганцаараа байхаараа нэг л гоё эрх чөлөөтэй хүссэнээ хийгээд, жаргалтай, бас дээр нь их ажилсаг болчхий нь яана! сайхан шүү! Гэхдээ бас учиргүй ганцаараа удаан байвал яах бол гэж бодохоор л, нөгөө эрх чөлөө аз жаргал нтр нь тэрхэн зуур байхгүй болжаагаам! за тэээд айсандаа болоод олуулаа байхаар шийдэв ч, удалгуй өнөөх сайхан мөртлөө удаад ирэхээрээ айдаг орчиноо хүсэж эхлэнэ! тэээд яахавдээ ганцаараа байгаад хэт удаад, айгаад ирүүл олуулааг зориж очиж ганцаардлийнхаа стрэссийг гялс тайлж, хэрэгтэй энерги авч, мэдэх зүйлээ мэдчихээд алга болнo! найзууд маань эхлээд их уурладаг байсанаа сүүлдээ надаар дутахаа байцан байнлээ надтай надгүй болоод байгааг нь мэдчихээд би аягүй гомддог наасан. түүнээс хойш хашир сууж бас их тэгж ганцаардах нь дэмийг ойлгоод ганцаараагын хугацааг богино болгоцон! гэхдээ л би "ганцаараа" байх дуртай! энд тэндхийн ном зохиол уншиж байхад дэлхийн алдартай томчуудын зарим нь ганцаараа байх орчинг их үнэлсэн байдгын жишээлхэд Күнз, Мухамэд, Ганди, Франклин, Рузвэльт..., гээд л дэлхийн томчууд амьдралдаа ганцаараа өнгөрүүлсэн цаг хугацаа их байсан байгаам бас Гитлер олон сарыг шоронд өнгөрүүлж байхдаа "Хэрүүл"-ийн тухай бодоогүйсэн бол Германчууд хүчирхэгжихгүй байсан гэжүүгаа. нэг иймэрхүү зүйлсийг олонтаа уншиж байсан болхоор ганцаараа байх дуртай дээр нь надад бас их урам өгнө! гэхдээ ингэж байх нь хувь хүнээсээ шалтгаалж л үр дүнгээ харуулдгийг мэдэх хэрэгтэй! Ганцаараа олуулаа байх нь харилцан адилгүй ч ялгаж, салгахын учир нь! тэрхүү орчинд өнгөрүүлсэн цаг хугацаа бидэнд хэрхэн үр дүнтэй өнгөрдөг вэ? гэдэгт л байгаан! тэээд л аль нэг талруу нь хэт дөвийлгөөд байж боломгүй учир тэрхүү орчинг өөртэйгээ холбож сууна. Хэрэв би гэдэг хүн ганцаараа байх дуртай нтр гээд л нэг талруу нь хавтгайлаад хаячуул энэ хүнүүс бөөн юм болно! чиний орчин чинь тэндээ л юм байгааз гэж ирээд л..., :) иймийн учираас "Ганцаараа, Олуулаа" байх Tаны бодол ямар бол гэдгийг чухалчилав! миний бодлоор ганцаараа байх орчин хэр үр дүнтэй талаар ганц нэг зүйл бичье л дээ! ...надад ганцаараа байх нь тайван амгалан, чимээ шуугиангүй анхаарал төвлөрч ажил, хичээл номоо хийхэд үр дүнтэй, асуудалийг оновчтой шийдэж шинэ, шинэлэг санаа хурдан төрж, <бий болж> бас их ажиллаж, хичээллэж стрэст орсон үед ганцаараа чимээгүй орчин нь сайхан амралт болжаагаам за тээд эцэст нь орчин маань их эмх цэгцтэй цэвэрхэн аятайхан болсноор найз нараа дуудаад шоудаж эхэлнэ дээ хэхэхэ за за тоглосийн тийм юм болуул ёстой Ганбаа ахын хэлдэг шиг шал завхарсан юм болношдээ! өөр цаашаа ганцаараа байхын ашиг тус хэр их болохыг би таашгүй! хэрэв зээ та мэдэж надад хэлүүл лайтай л байншоо! одоо харин одоо бүгдээрээ, бултаараа, цөмөөрөө байх нөхцөлийг ярилцвал! ...эхлээд их сайхан хөгжилтэй, инээд хөөртэй байж, цаг хугацаа зугаатай өнгөрч, бас өөртөө лайтай энерги хураахым мөн ямар ч нөхцөлд санаа нийлж чадуул асуудалийг ганцаараагаас илүү оновчтой шийдэнэ! бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй! нтр гэдэг шдээ тэээд өөр юу билээдээ өөр... өөр зүйл орж ирдэггүйээ! уучилаарай, таны бодож байгааг бичиж чадсангүй! :( бичилгүй үлдээсэн "олуулаагын" ололтыг та бичээрэй! би чинь угаасаа "Ганцаараа" шдээ! ингэхэд та нар нөгөө шинэ үе хамтлагийн нэг хошин шог байдгыг үзсэн л байх! Хүрлээ шоудаж ирчээд л Эрдэнэчимэгт хөөгдөөд бөөн юм болдог! тэрэн дээр -чи хэнтэй уусын бэ? гэхэд нь -ганцаараа, нэгээрээ, одиноороо гэдэг инээдтэй хэсэг..., түүнийг бодохоор олуулаа байхаар нэг тиймэрхүү зүйлрүү орох нь элбэг шдээ! одоо ч манай монголийн залуучууд бултаараа цуглавал тэгж цагийг өнгөрөөх нь их болждээ түүний оронд хэрэгтэй зүйлндээ өөрийгөө дайчлуул "сүрхий" л улс! даанч тэгэх нь ховорхон харагдана, өнөөх ирээдүй бидний гарт нтр бол энэ жишээнд тохирохгүй гэж хэлмээр, тиймээс манайхан олуулаа байхдаа тийм зүйлийг хойш тавьж гар гараасаа атгалцаад ирээдүй өөд ихийг бүтээн тэмүүлэх нь чухалыг мэджил баймаар! иймэрхүү зүйлсийг юман чинээд ч боддоггүй, уулзмагцаа уухаа ярьдаг залуус бол хэцүү, хэцүү хммм! иймээс олуулаа байх нь их утга учиртай байгаам шдээ... за за болий овоо нэг өөрийгөө хөгжөөгөөд бичээд байсан чинь санаа алдцан тууж явна! яахав тээд энэхүү сэдвээр тийм сүйдтэй зүйлийг бодолгүй буулгалаа эрхэм уншигч та ч үүн дээр нэмж ганцаараа, олуулаа байх нь хэр үр дүнтэй талаар санаа оноогоо нэмээрэй. Ингээд Та бүгддээ блогн дээрx хөгжимийн хэсэгээс hip hap "Tатар" хамтлагийн "Ганцаараа" дууг хүргэж байна...,
Би ганцаараа явёооооооо... гээд л бас дажгүй дуу шүү! :)

7 comments:

БЭ said...

tiim shuu, haaya gav gantsaaraa neg yu ch eldev yumand sana zovohgui geree tugjij baigaal duu sonsool esvel yum unshaal saihan shuu, daan ch ter ue maani ene ohin garch irsenees hoish udriin od shig yumnuudiin neg n bolvoo, iimd odinooroo baigaa deeree sain tansaglaj avaa, gehdee buur gantsaardmal bolchihov, naiz nuhud shig heregtei yum ene delhii deer ugui ye. ih goy sedvuud hunduh yumaa, shuud l baingiin unshigch bolchihloo.

Б.Єсєннэмэх said...

>>>ymar goy be anhniihaa baingiin unshigchtai bolsondoo uneheer ih bayrlaj bn! "...gantsaaraa"-gej saihaan saihan! :D

Anonymous said...

^^Zaya^^
neeree ch haayaa gantsaaraa bh goyo l doo hussen yum aa henees hamaarahgui hiigeel bas durtaigaaraa heden tsagch moroodood suuj boldog bas haayaa buhimdsan ch yum uu gomdson uedee nom unshaad ch yum uu hongjim sonsood suuh ch saihan shuu gehdee ch udaan gantsaaraa bhaar neg l aidastai ch yum shig esvel gantsaardaad bachimdaaad bgaa yum shig bolood baidag yum argagui biz dee tiim olon sain naizuudaasaa joohon l hol baihaar sanaad eheldeg bhaa :-P

Anonymous said...

Hundet unshigch HaaGii:ziak gantsaaraa gdg chin bol er ni huvi hunii asuudal bh,hun hun ondoo biz ee.gehdee gantsaaraa bna gdg chin zov shuu.zov yum aa hj chadval.deer durdsan oluulaa niilheeree manai mgl zaluus uuhaas uur yum hiideggui ter chin goliig ni olood helchij.manaihan yamar uuhaaraa oligtoi bj chadddag bish neg negniihee durgui yumiig hj durguig ni hurgej yanz bur bolj bgaad l zodoon tsohion boldog sh dee.Er ni tgeed neg negniihee tolgoi deer uvs but ene teriig harku bjiij neeh iluu ug duugaraad bh ni demii..za olula gdg deer ih yum bichechlee(Sorry)naiz ni gantsaaraa bh shinjgui style-iin hun bh oo teheer odinoor gdg deer heleh ug algoo gj..aan tiin naizuudtaigaa suuj bhad zarim nuhud negniigee hetruulj hiine neg zuil tuilshirhaaraa demii gdg-iig ted medku biz esuul hugjiltei bgaada martdag biz dee.
bi huvidaa tuilshirch negniigee hiih shogloh zuild durgui(hun hun ondoo shdee tiimee hugshuun bi buruu helj bj magad)er ni bol hun huniihee aash zand taaruulj haritsval deer bhaa.za uuchlal erii(sedevt hamaaralgui bh(gehdee minii naiz blog gj yum bichdeg hoino hun hunii l sanaliig harj uzdeg boddog biz)oilgooroi)
Blogger Uuskuu hundetgev!!!

Jenni said...

heterhii ikh gantsaaraa bval bas nigemshihgui zojigmaa bolchii shuu.. tiim bolhoor bas uuriinguu biti ikh horij bgarai.. Nasnii etsest gantsaaraa uldvel hetsuu sh dee.Tanii blogiig saatan unshij bnaa..Amjilt husie

BECK AND JENNI
http://erdenekhuu.blogspot.com

byambaa said...

gantsaaraa baih durtai geed zojig yum bolchihvoo.

Б.Єсєннэмэх said...

>>>zaya sanaa niilj baigaad bayrlaj l baina gehdee naiz ni ugaas nge ih tuilshirha durguishde.,
>>>haagii za chamtaigaa bol yu ch yarihav!
>>>jenni ug ni ch nge ih horiod baidaggui ldee! niigemshihin tuhaid bol bi gedeg hun chine harin ch esergeeree yum shig baigaashuu! blogt mine tuhlan saataj baival uneer ih talarhaj bainaa
>>>byambaa zarim neg hunuus helj sanuulaad l baidiin! unendee zochig boloh tuhaid bi uuruu boddoggui bolhoor boloshgui bizdee! :)
__________________________________

ta bugdedee bayrllaaa!