өнгөрсөнд бичсэн жижигхэн тэмдэглэлээc оруулав!

...Чи бол тэнэг ! чамайг харахаас дургvй минь хvрч дотор минь муухайрч байна "Тэнэг" нэр зvvчээд намайг зовоодог чи ер нь хэн юм? угтаа бусдаас илvv чамд юу ч байхгvй! гэвч юучгvй чамайг хармааргvй байвч харц минь дийлээд, бvтэхгvй сэтгэл бvтэх мэт горьдох нь өрөвдмөөр! бичиж байгаа энэ хэдэн өгvvлбэр, бухимдсан бодолд, барьсан бал, цагаан цаасан дээрээ л надад vнэн! харин өөрийн чинь нvvрэн дээр оргvй худал, сэтгэл зvрхэнд чинь мөргvй хоосон зvйл. Өөрөөс чинь би хол баймаар., өдрийн уртад чамайг биш өөрийгөө, бас бусдыг "бодож бас хайрламаар"! ингэж хvссэн нь биелэлээ оллоо ч сэтгэл чинь надад ойрхон хэвээр л байхын! холдоод явчхаар мартдаг зvрх харин ч эсэргээр шаналдаг болчдийм байна. ...Яагаад! яагаад чиний төлөө байгаа бvхнээ зориулхад хэзээд бэлэн намайг тоодоггvй чи "тэнэг" юм бэ? эсвэл чамдaa бvх л бурууг тохоод өөрийгөө зөвтгөж, зvрхээ хуурч зvvдэндээ жаргасан би "тэнэг" юмуу ? vгvй байхаа!., эрт дээр цагт бие сэтгэл минь чамтай учраагvй байхдаа бурхан бодолтой, буян заяатай, гэгээн цайлган, гэнэн томоогvй эгэл жирийн хvмvvн байсым гэнэлэээ харин одоо хар мууд нь татагдаагvй ч цайлган сэтгэлдээ өнгөрснийг умартаж, өөрийн бодолдоо чамайг хөтөлөөд, хонгор зvрхэндээ "тэнэг"-ыг хайрласан азгvй залуу! өөрийгөө дутуу ойлгоод өнгөрсөн он жилvvдээ бусдын дэргэд дурсавал ичмээр! учир нь надад байгаа нас дөнгөж л эхэлж байгааг мэддэг болхоор тэр! сайн байсан сэтгэлээс хайр болсон охин минь!? халуухан хайрын элчинд биесээ тvшиж амьдрахгvй юм чинь миний бичих мөрvvд богино vг минь цөөхөн байна vнэндээ чамд байгаа бусдад өгөх тэр сэтгэл "ганц"! тэр ганцын цохилох зvрх нь "олон" байсаныг сая ойлгов ...нэгэнтээ тэр ганцын эзэн би биш болхоор энд төгсөв., надад зvйрлэшгvй олон өдрийн зөндөөн их жаргал бас зовлон буй! ...миний сэтгэлийн эзэн нь чи байсан! чамд дурлаж, сэтгэлд чинь хоригдсон олон зvрхний нэг нь "би" байсан. одоо явлаа! өөрийг чинь орлож намайг хайрлах тийм хайрыг хайхаар явлаа! надад байсан шиг тэр их хайр чиний сонгосон "ганцхан"-д байгаасай! чамд хэлэх миний хамгийн нандин "Yг"-г чи дахиж сонсохгvйэээ "ТЭНЭГ" минь ...Баяртай!
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Харц туссан газар нулимсаан би унагахгvй
Хайр гэрэлтсэн царайнд чинь зvрхээн би тушаахгvй
Халуун дулаан vгэнд чинь сэтгэлээн би хуурахгvй
Хан хорвоод миний бие ганцхан чамаар дутахгvй!
"Тэмдэглэлээс... " Улаанбаатар хот. 2006.02.15
5 comments:
surxii bichsen baina shuu chi odoo teriig tegtlee ih hairlaj baisan yumuu bi tanih l yum! za za oor zuils nemeerei ene temdeglel chine yahav baij bolohiin bi chamd neg duu zahialsan yasan be
nadaa negiig bodogduullaa...
gehdee bi hund iim bolj uzeegui bolhoor gaihahaas uur yu ch ugui uldlee...
~ZAYA~
ene temdeglel chini ih taalagdlaa odoo l chinii bichleguud chini chinii ooriin setgel dotorh ug shig chini sanagdaj ehelj bna...
hun tegtlee sain boloh hitsuu harin zaaval iim bodoltoi baisnaas sain yavj baival boloo geed l orhij chaddag bol ter hund chi uneheer dasaj sain boljee gej bodoj boloh yum aa gehdee ene zovhon menii l bodol shuu!!!
hooooosh chi yaasan zevuun shuleg bichdeg yum :D bi bainaaaa
>>>comment uldeesen nergui nuhudud talarhjiinee!
>>>zaya bayrllaaa ho! harin ter orhih yvah tuhaid bas yanz yanz baih ldaa ham ni bol tegj bodoood l uurd orhdiishdee gsn... :)
Post a Comment