Sunday, August 26

Намайг өөрчилсөн Ягаан Гажидын "Yг"

"Эссэ"
Далаад оны vед манай сургуульд "Ягаан Гажид" хэмээх орос хэлний багш байх. Уул нь Ягаан гажид биш лдээ багш нэр л тийм цол хvртээсэн хэрэг. Ягаан Гажид маань Орос хэлний гvнзгийрvvлсэн сургалттай анги хичээллvvлнэ, сурлагын амжилт нь улсын хэмжээнд их дээгvvр vнэлэгдэнэ, гvнзгий ангийн хvvхдvvдийг бусад ангиас сонгож шилж авдаг учраас сурлага гэж зvйрлэхийн араггvй. Их дээд сургуулийн хуваарийг тэдний ангийнхан авч гvйцэж байж л юм vлдвэл жирийн ангийнхан булаацалдаж, хувь заяагаа хэмжицгээдэг байсан юм. Ягаан Гажид маань шинийг санаачилж ШБОС гаргах, тvvнийгээ vр дvнд хvргэх гэх мэтээс эхлээд намын их, бага болон бусад хурал цуглаан дээр vг хэлж vvргэ авах мгтагдах шагнагдах бусдыг шvvмжлэх гэж ёстой л нэг хуйхалж өгнөө. Ямартаа л хол явж ирээд, Цаад ягаан гажид чинь чинь ямар байна даа гэж Чагнаадорж багшаас асуухад "Ягаан ГАжид"-ын дэргэд аймгийн Намын хорооны нэгдvгээр нарийн бичгийн дарга юу ч биш" гэж хариулж байхав.Тэр даргыг сургуулиар орход өөр сургуульд хувиарлагдаж, суурилагдаад ашиглалтанд орчихсон байсан Лингафоны кабинетийг "Аргалыг алт болтол" панаалдаж байгаад, шилжvvлээд авчихсан байжээ. Ягаан гажидын санасан сэдсэн бvхэн хаанахын ч хууль шийдвэрээс хамаагvй тvрvvнд хэрэгжинэ. "Нэртэй нуруутай" тvvний санаанд таараагvй vг хэлж, vйлдэл хийсэн хэн боловч "Yхэж сална".
...Таныг сэргийлэх дээр дуудаж байна гэнээ гэж манай ангийн нэг хvv хэлэв. Би ч Ягаан гажидын дэргэд юу ярьчихлаа даа гэж бодсоор сэргийлэх дээр очтол, тэр өмнөөс гарч ирээд, чи чинь ангитайгаа ажиллахад яадаг "эргvv" бэ гэж хэлээд зөрөн одлоо. Эндээс манай ангийнхан хэрэг тарьсан нь тодрхой боллоо. Ортол манай ангийн, бусаддаа "Нус Алгаа, пулемёт Алгаа" гэгддэг, багадаа нэлээд арчаагvй нэгэн байснаа есдvгээр ангиасаа хойш их л өөр болж байгаа Алгаа маань байцаагчид хороогдож байх нь тэр. Боож vхэх гэж байгаад сэргийлэхэд баригджээ. Яасан гээч? Тэр өдрийн тав дугаар цаг дээр манай ангид хичээл орохдоо Ягаан гажид "за танай ангийн хамгийн муухай царайтай, нусан бурантаг Алгаа, манай ангийн хамгийн хөөрхөн охинд хайрын захиа өгч байна гэлvv, ичээч гээд хорсголонтойгоор инээжээ. Тэр 5-р цаг нь: Алгаа тэдний ангийн хамгийн хөөрхөн охинд нь өгсөн захианы хариуд "Чамайг чинь надад захиа өгөхгvй ганцаараа vлдэхнэ vv гэж айж байлаа. Очиж очиж чамаас хайрын захиа авах дээрээ тултал шалдаа буусан гэж бодоо юу" гэсэн vгээр хvргэж, бусдын нvvрэн дээр элэг доог болж байсан цаг юм байж. Энэ "Yг" нь Алгааг боож vхэхэд хvргээд, тэр цаг vед нь сэргийлэх таарч vхvvлэлгvй барьж авчээ. Би батлан даалт гаргаж өгч, өөрөө араг хэмжээ авахуулхаар болоод арай гэж салгаж авлаа. Юу ч дуугарсангvй явсаар гуанзанд орж нэг хоол авч хувааж идчихээд гэрт нь хvргэж өглөө. Жар шvргэж яваа аав ээж нь хөл алдаж, юу байгаагаараа дайлах гэж оролдохдоо надад шилний доогуур хоёр хуруу хиртэй цагаан архи өглөө. Би тэгэхэд тийм ховор зvйлийг гаргуулхааргvй "жол" багш байсан юм. Тэднийхээс Алгаагаар vдvvлж гарахдаа "Дайсан чамайг алах гэж байхад чи тvvнд vхэж өгдөг эр хvн байдаггvй юм, улам чангарч болж өгвөл давхар амь ордог юм. Би аав ээжид чинь хэлэхгvйэээ харин чамд бол тусалж чадна. Чи зав байвал маргааш дvн нэгтэгхэд туслалцаж өгөөрэй " гэж хэлчихээд гэр лvvгээ явлаа. Маргааш нь намайг хөдөөгийн сургуульд хөөж явуулахаар болж, хатуу донгодоод, ягаан гажид зvгээр л vлдсэнийг Алгаа мэдсэн байсан.
...Удалгvй 10-р ангийн улсын шалгалт өгөх хугацаа дөхөж байсан vе. Миний өрөөнд хvн олон байхад хаалгаар Алгаагын "хоншоор" хэд ахиж цухуйлаа. Уулзсан хvмvvсээ гарсны дараа Алгааг оруултал шилээ маажиж нэлээд хулагсанаа: "Та надад нэг захиа бичээд өгөөч" гэх нь тэр. Хэнд вэ? гэхэд ангийнхаа Амарзаяад юм байж. Би ч бодолхийлснээ маргааш өглөө ирэхдээ бичээд ирье, чи харин сайн хянаарай гэв. Маргааш өглөө нь алгааг дуудаж ирээд за vvнийг уншаад, өөрөө нэмж хасаад таалагдаж байвал өөрийнхөө гараар цэвэрхэн гэгч нь хуул. Хэн хvргэж өгөх юм гэвэл Доржгочоо хvргэж өгнө гэв. Ингээд би өрөөндөө цоолжилчихлоо. Завсарлагаанаар орж ирээд за яаж байна гэсэн чинь яг болж байна. Би хуулчихсан гэдэг байгаа. Нилээд хэд хоногийн дараа нөгөө захиа авсан Амарзаяа маань, багшаа тантай уулзах гэсэн юм гээд завгvй байхад хоргоогоод болдоггvйээ Яаран сандран Яасан бэ? гэвэл ичингvйрч доош харсаар Та энэ захины хариуг бичээд өгөөч гэв. Yзэхнээ хэд хоногийн өмнө Алгаад бичиж өгсөн захиа байлаа. Би өөрийгөө ямар их хутгууш хийж байгаагаа мэдсэн хэр нь за гэхээс өөр арга байсангvй. Тэгээд зөвшөөрсөн хариу бичих юмуу? татгалзсан хариу бичих юмуу гэхэд уг нь зөвшөөрсөн, гэхдээ бас юу юугvй битгий бичээрэй өөрөө учирыг олоод... гэж ичингvйрэн хэлсэн нь надад итгэсэний, намайг хvн гэж бодсоны шинж гэж би ойлгосон. Маргааш өглөө ав гэлээ. Энэ бол хvvхдийн гэнэн цагаан сэтгэлийг далимдуулж Алгаад тус болсон нvгэл гэж өөртөө харуусаагvй.
Тэд маань удалгvй сургуулиа төгсөөд, манай ангийнхан ихэнх нь их дээд сургуулийн хувиар амлах жагсаалтын эхний хэсэгт багтаж, Ягаан Гажидын ангийнхантай холилдчихсон нь тогтсон хэв ёсыг өөрчилж бvх хvмvvсын чихийг дэлдийлгэж нүдийг бvлтрvvлэх шахсан хэрэг боллоо. Энэ нь нэг ёсондоо хэл ам хэрvvл шуугиан хяналт шалгалтын жижгэвтэр мөргөлдөөн болсон юм. Алгаа Амарзаяа хоёроо аль байдаг аргаа хэрэглэж байж нэгийг нь Политехникийн дээд сургуулийн инженерийн, АУДС-ийн эмчилгээний ангид тус тус "шургуулж" дөнгөвөө. Намар нь 5-р анги даасан учираас амьдрал тэмцэл, атаа жөтөө vргэлжилж, Алгаа Амарзаяа хоёр маань мартагдах нь тэр...
...Зах зээл эхлээд удаагvй 1995 онд манай хашааны vvдэнд гоёмсог жип машин зогсож, эрэгтэй, эмэгтэй ганган улсууд орж ирэх гэж байна гэсэн мэдээ бие тааруу хэвтэж байсан надад мэдэгдлээ. Манай хоёр өнчин хvvхэд гэр орон, таваг тариатай зvйлээсээ ичиж, одоо яанаа! гэцгээж байсан юм. Тэднийг орж ирэхэд би ч таньсангvй гэтэл хэн байсан гэж санана нөгөө муу боож vхэх гэж байсан Алгаа, Амарзаяа хоёр маань байсан шvv! Хэлээгvй бол хичнээн ярьсан ч би танихгvй байсан. Өнгөрсөн тvvх адал явдал цээжинд нь хадаатай явсаар өвгөн над дээр олон жилийн дараа том охиноо дагуулсаар ирж байгаа нь энэ ажээ. Миний бичсэн захиаг хэн хэн нь хадгалж, нууцалсаар бие биендээ олон жилийн дараа хэлсэнээ ч бас ярьсан. Одоо тvvнийгээ "Бурханы жаазны ард хадгалаастай байдаг" гэж ярьхад нь өөрийнхөө хэлсэн vг бичиж өгсөн захиаг хvvхдvvдэд тэгтлээ vнэлэгдэнэ гэж зvvдлээ ч vгvй явжээ. Шөнө дөл болтол ярьсан олон яриан дотроос vлдсэн ганц үг нь: "Дайсан чамайг алах гэж байхад чи тvvнд vхэж өгдөг эр хvн байдаггvй юм, улам чангарч болж өгвөл давхар амь ордог юм. Би аав ээжид чинь хэлэхгvйээ харин чамд бол тусалж чадна" гэж багш таны хэлсэн vг намайг эрчилж, амьдралаа олоход маш уян, хатуу бат бөх, ган дөрөө болсон. Тэр "Yг" одоо ч санаанаас гарахгvйгээр барахгvй хvvхдvvддээ хэлж ярьж өгдөг жижvvрийн vг болсон" гэж Алгаа маань ярьж байналээ Тэр vгийг бодоод байхнаа Ягаан Гажидын зан vйл л намайг тэгж хэлэх, хийхэд хvргэсэн шvv. Тэр оройноо Алгаа, Амарзаяа хоёрыг айл хотлынхонтой нийлж байж юухан хээхнээр дайлж аргаллаа. Тэгээд өнөөх хоёр маань явахдаа надад нэг том хайрцагтай юм өгөөд vнсvvлээд гарцгаасан юм тэр эд нь хvvхдvvдэд чихэр жимс, хувцас хунар, надад архи дарс, дугтуйтай хоёр зуун хорин мянган төгрөг байсан нь бид гурвын амьдралыг нэг өндийлгөсөн юмдааа.
Ээдээ, хэдэн шавь нарыг минь "vгийн хvч" нар зөв өршөөх болтугай!
Баянхонгор хот. 2003 он
...............................................................................................................Ц.Цэрэн
Ц.Цэрэн хэмээх энэ эрхэм хvн намайг 10 н жилд байхад тvvх нийгмийн хичээл ордог байлаа. Их сайн багш, миний хvндэлдэг хvмvvсийн нэг байсан, одоо ч тийм! харин багшилж байгаа эсэхийг нь хэлж мэдэхгvй юм. Тэр vед (4 н жилийн өмнө) эссэ хэрхэн бичих талаар зөвлөгөө авах гэж өрөөнд нь ортол нэгэн жижигхэн хэвлэж эмхтгэсэн ном өгсөн нь дээрх сонирхолтvй тvvхийг бичсэн байсан юм.
Yнэхээр "Yг" гэдэг гайхамшигтай, бид алхаж буй газраа ахиж амьдрахгvйгээ мэддэг юм чинь! сэтгэлдээ байгаа хамгийнхаа гоё vгийг! Хvн бvрт шивнэж байя...!

10 comments:

Anonymous said...

amidrald saihan uym olon shuu. Ug ni bid ene bugdiig aldahgui baih yostoi yumdaa.Gldahgui gehdee ugleed baih bish yag cham shig dursan sanaj hen negend oilguulj baival saihan. amjilt

granola said...

goe oguulleg bainaa. ih taalagdav.

Б.Єсєннэмэх said...

>>> Бумэрдэнэ: busdad hureh saihan setgeliin neg alham ter hunii talaarh saihan dursamj l baih tand bayarllaa!

>>> Гранола: taalagdsan bol boljdeee uuriin chine blogiin bichleguud ch bas ih dajgui shuu!

Амжилт хүсэе! Залуусаа :D

БЭ said...

ih saihan essay baina shd, mundag bagshtai yum, za tegeel gants 2 helsen "ug"-d tunirhaal yavna uu, huurhun shd.

Б.Єсєннэмэх said...

...за үгүй дээ! яалаа гэж тунирхах юм харин намайг уучилаарай..,
_______________________________

би биш чи л "хөөрхөн" байх хэхэ!

Anonymous said...

гоё юм уншаад сэтгэл сэргэчихлээ. Сая ажилдаа ирэх замдаа нэг тэнэг цагдаатай муудалцаад...Одоо л тайвширлаа. Явган хүний зам дээр нүх ухчихсан байна, тэгэхээр хашаа давах болно, энүүгээр чинь явъя гэсэн чинь явуулахгүй нүхэндээ тулж очоод хашаагаа даваад явахгүй юу гэнээ, үнэн мал цагдаа.

Б.Єсєннэмэх said...

>>> Найз: одоо ч хүн хүний арга эвийг олж амьдрах хэцүү болж байндоо.., урьд арай ийм байгаагүй л байх би бээр дөнгөж л 19 тэй удахгүй хорь хүрнэ бага залуугаас бусдын сайн мууг ялгаж салгах ойлгож ухаарах гэж бухимдах л юмдаа! тиймээс хаа нэг бодход энэ бүхэнд бухимдаж уурлах нь дэмий мэт санагдаад байдын нэгэнтээ бид ганц л амьдрана шүүдээ тэхээр өөрт хэрэггүй асуудалд бухимдасанаас аль болох л холуур явж дуртай юмаа хийж бүтээж инээж хөгжилдөж явбал сайхан!

Амжилт хүсэе! :D

byambaa said...

ugee gej... huniig alah ch uvidastai. amidruulah ch uvidastai.

teheer bie biendee ali boloh tuhai n huniig amidruulah, uram uguh ug helj bh ni zuv shig. gehdee bas dan magtaad l bna gedeg ontsgui l dee.
tiim uu.

Б.Єсєннэмэх said...

>>> тэр мэдээж! та монгол яваад ирсэн сураг байвуу даа бичлэгүүдийг чинь уншаад л байгаа харин сэтгэгдэл үлдээх зав байдаггүй ээ юу ч гэх юмдээ ойрдоо их л бухимдаад байх юмаа :(

peakfinder said...

Yostoi saihan oguulel baina. Yagaad ch yum setgel neg l oodrog bolood yavchihlaa.