Saturday, September 1

Yргэлжлэлтэй...,

Tэээр нэг жил юмсан (...2 жилийн өмнө лдөө) ШУТИС, БИС-н "иргэний ба үйлдвэрийн барилгын инженер"-ийн ангид элсэн орж оюутан насны арвин их далайд сэлхээр аялалдаа гарваа. Tэр үед ихээ муу санаалж, хичээл сонголт хийдэг 7 хоногийн өмнө нь тэнд багшилдаг манай нэг танил байдаг гэхээр нь очиж уулзаад хичээл сонголтыг яаж хийх ерөнхий ойлголтыг мэдэж аваад дээр нь оюутан хүний үүрэг уахмсарын талаар баахан лэкц уншуулаад тэр өдрөө нэг л их мэдэгч болсон юмдаг! дараа 7 хоногоос нь надтай адил шинэ оюутанууд ирж хичээл сонголтoo хийх гэсэн биш учираа олохгүй замбраагүйтэж байхад, би бол архаг юм шиг л ер тоосон шинжгүй хэнэггүй зогсож байгаад л долоо хоногийн эхний өдрөө үзэх ёстой бүх хичээлээ сонгоод багш нарынхаа гар, хөлийнх нь үсгийг зуруулаад амжив. :) Харин дараагийнх нь өдөр ангийнхан & шинэ танилаас эхлээд найз нөхөдтэй болохыг зорин учираа олохгүй байгаа нэлээд хэдэн хүүхдийн хуваарийг зохиож өгсөн юмдаг тэгсэн нөхөд сүүлд дурсаж надад ярихдаа намайг., "нэлээн юм мэддэг гавал толгой" гэж бодсон шүү гэдэг байгаа... гүйэээээ нээрэн! энэ хүмүүс хүнийг бас "хийж" чадаж байгаан шүү! тэр үедээ гавал, сүрхий болж харагдсанаа сүүлд нь хэн болоод хувирчваа хммм! юмыг түрүүлээд мэдэх зарим тохолдолд бас дэмий байдаг байхгүй юу? ...хэхэ :)
...цас ороод л байхым даарч байгаа гэж жигтэйхэн, бас болоогүйээ даархын хажуугаар хэн нь мэдэгдэхгүй нэг охины араас чичрээд л алхаад байлаа яг ардаас нь шүү гэвч тэр надруу ерөөсөө эргэж харахгүй дагаад яв гэсэн шүү алхаад л байх юм! тэгсэнээ тэр охин зогсоод эргэж харах тэр агшинд -хөөе! -Ахаа босоочээ? хичээлдээ хэдээс явах юм бэ? эрт орно гээ биздээ гэж охин дүү маань сэрээдэг байгаа. цагаа харлаа! хичээлийн цаг эхлэхэд 20 мин дутуу, за ёстой баларсан юм гэдэг нь боллоо доо! гэрэлийн хурдаар хувцасаа өмсч амандаа талх зуугаад, араас нь усаар даруулаад өглөөний цайгаа уусан болоод бие ч засаж амжилгүй гарлаа. автобусны буудал дээр ЯАРМАГ-МУИС, НИСЭХ-УБИС ийн аль нэгийг хүлээсээр. (манайх 19-д) бараг 5 мин дараа автобус ирлээ (яараагүй үед бол их л хурдан ирж байнлдаа) хүн гэж хөл толгой нь мэдэгдэхгүй чихсэн автобусруу арай гэж оров. бөгс тавих тухайд бодсоны ч хэрэггүй тиймээс дээд талынхаа бариулаас сайн гэгч нь атгаад авбаа тэгсэн нөгөөх нь хариучгүй юмдаа чааваас гэж 120 мянгатын өмнөх эргэлтэн дээр тас үсрээд, тэр үед нь тэнцвэрээ олж чадалгүй арагшаа саваад ардаа байсан хүмүүс миний хүчинд хойшоо унах нь унаж, орилж хашиграад тэрүүхэн тэндээ асар сүртэй үзэгдэл их богино хугацаанд явагдаж өнгөрөв. би ч бүр хэлэх үг олдоггүй дэмий л -уучилаарай! гэж дуулдах төдий амандаа бувтнаад л, тэр хавийн хүмүүс муухай хараад л.., ямар миний буруу биш энэ нэг автобусны эдлэл муугийнх болхоос гэж дотроо өөрийгөө өмөөрч байх хэсэгхэн хоромд тээр өмнө байсан кондуктар эгч -юу болоод байнаа гэж сүртэй нь аргагүй орилсоор дэргэд ирцэн байхын тээд би бодохдоо: -яасан? зүгээрүү? нтр гээд л санаа тавин асуух байх гэж бодохын зуургүй -яагаад энийг тасдаад хаячваа? гэдэг байгаа ёстой хэлэх ч үг олдсонгүй. арайчдээ энэ хүмүүсийн харьцаа ийм байдаг байх гэж уурсаж, гунихархын хооронд буух буудалдаа ирцэн байв. Замдаа таарсан хүн амьтанг дайраx шахам хамаг хурдаараа гүйгээд ангируугаа орлоо. Оронгуутаа сул байгаа хамгийн урд талын эгнээнд тухлаад багшаа ажиглавал нэг л санаанд буудаггүй би чинь ийм багш сонгосон билүү? тэр нэг хөгшин багш байсан адилхан ч юмуу юун сүрхий нүдний шилтэй юмдээ гэж бодох хооронд өнөөх жижигхэн биетэй, шил нь томдсон 'эрхэм' самбарын өмнө духаараа их л ширүүн харж байна! мэдээж харц нь -дахиад хоцорвол! гэсэн утгыг илэрхийлж байгаа нь ойлгомжгой. ...хичээл эхлэлээ юу ч ойлгодоггүй! их сургуулийн хичээлийг хэцүү, хэцvv гэдэг үнэн юмаа гэхдээ энэ хэцүү юмаа эхнээс нь нэг нэгээр нь зааж болдоггүй юм байхдаа гэж айх, гайхах зэрэгцэж байлаа, арагшаа харвал ойлгож байгаа хүн бараг л алга харин тэрний оронд өөрсдийгөө зугаацуулсан хүмүүс л завгүй байх шиг, өнөөдрийн "Дүрслэх геометр"-ийн хичээл нь 2 пар ороод дуусах учиртай. эхний пар ч өглөө сэрсэн цаг үеээс хойш болсон өрнөл бүр нь ойлгох юмгүй өнгөрлөө. Оюутанууд завсарлах хооронд -сая юу заачваа? гэж бичсэн лэкцээ дахин, дахин уншиж баахан эргүүтэв..,! юу ч ойлгосонгүй хэвээрээ! тээд ерөөсөө хойшоо очиж суугаад тэд нараас асууя гэж бодлоо, хичээл үргэлжлээд орж, би ч гандан буурахгүй лэкцээ бичиж эхлэв тэгсэн хажууд суусан сахалтай залуу ( миний үеийнх юм байх гэж бодсын) дүү хүү энийг цааш нь дамжуулчих гээд нэг пилонкны савтай шингэн юм ширээн доогуур багшаас нуугаад өглөө түүнийг нь хажуугийн ширээний бас нэлээн овортой нөхөрт өгтөл урдаас -чи уудаггүй юмуу? гэнэ! - Юу? -Юу, Юу гэж нэг татахгүй юмуу? гэдэг байгаа. за бүр болохоо байлаа би чинь одоо хаана юу? сурах гэж ирээд байнаа зааж байгаа хичээл, үүнийг нь сурч байгаа оюутанууд нь ч тэр! бүр нүд эргэлдэж, чих шуугиад гайхахын дээдээр гайхаж, өнөөх сахалтай залуугаас -Чи? бишээ -Та хэддүгээр курс бэ? гэвэл -уг нь дөрөв гэхдээ энэ жил дахиж сурч байгаа тэхээр 5 гээд ойлгочиж болно гэдэг байгаа! ээ бурхан минь! ...бүх зүйл ойлгомжтой боллоо. гол буруутан нь би өөрөө юмсанж, яасан гэвэл өглөө сандрахдаа хичээлийн хуваарь дээрх ангиа дутуу харчиж 408 ийнх нь А-д биш Б-д кабинетд суух ёстой байж, миний суусан А-д төгсөх курсын мэргэжилийн хичээл орж байсан юм байна харин Б-д нь миний үзэх нөгөө "Дүрслэх геометр"-ийн хичээл нь орж байжээ! даанч юу ч ойлгохгүй үзэгдэж харагдаагүй дүрс зураг, томёъо бичүүлээд бас сурч байгаа оюутанууд нь аймар хөгшин харагдаад байсымааа...! ингэж л хичээлийн анхны өдрөө ангиа андуурч их сургуулийнхаа хичээлийг "ганцхан" өдөр бүр "2-хон пар" үзээд төгчих дөхсөндөө! ШУТИС-ийн оюутаны хичээл үзэх энэ тогтолцоо хичнээн чөлөөтэй, аятайхан ч учир мэдэхгүй шинэ оютануудыг хөөрхөн манаруулна шүү надтай таарсан шиг ийм тохиолдол жилд хэд гардаг судалгааг энэ статистикч Mуланка-гаар гаргуулах юмсан. Cая түүний "хичээлийн нэг өдөр..." бичлэгийг уншаад гэнэт өнгөрсөн хөгжилтэй дурсамж санаанд ороод дээрхийг буулгав..,

үргэлжлэл бий! ( эндээс их олон сэдэв гарч ирээд байгааm! )

1 comment:

Монголын шударга, эгэл ард түмэн said...

manai http://avilgachid.blogspot.com
blogiin linkiig blogtoo bairluulj tuslaval olon tumen ard chini bayarlah bolno