Friday, September 14

9-р сарын 3н, 01 цаг 05 мин -Тэмдэглэл

_Өнгөрсөн 2 долоо хоног хар дарсан зүүд шиг л байлаа амьдрал дандаа сайхан байдаггүйг уураг тархи ухаан бодол нь мэдээд байгаа хэрнээ л тэр бүхнийхээ зах зухаас нь жаахан амсаад ирэхээр сэтгэл санаа гэж хогийн сав л болчих юмдаа Угаас "ганцаараа" байх зан сурталыг илүүд үздэг миний бие сэтгэлээр унаад ирэхээрээ жинхэнэ хэнд ч хэрэггүй нэгэн болоод байх шиг! эрт дээр үед гуниг гутрал гэдэгийг мэдэхгүй дэгдэж дэрвэсэн бүх л зүйлийг сайханаар төсөөлж өнгөрсөн бүхнээ эргэж дурсаад харуусаж харамсдаггүй тийм л нэгэн байв гэтэл одоо юу нь болохоо байцым байнга л бухимдаастай, хэн хүнтэй ч аан уунгүй учиргүй л сэтгэлээ дагаж зүрхээ чагнасан хүн энд сууна. Намайг хэн ч мэдэхгүй тийм нэг газар очиж ганцаараа бүтэн жил байжийгаад ирэх юмсан, тэгэж ирэнгүүтээ хамаг юмыг хийж бүтээхсэн! хэн нэгэнтэй олон юм ярихаас дургүй хүрээд MSN, yahoo мэссэнжэр-н хэдэн хаяг дээрх хайртай хайргүй таних танихгүй бүх хүмүүсийг нь устгаж дахиж хүнтэй чааталмааргүй санагдав, бас дээр нь өөрөө хүсэж сонирхож байж нээсэн блогоо хүртэл хаагаад нэмээд арай л дэлэт хийцэнгүй... ай хөөрхий хэлэх хэдэн үг нь өдөр бүр багасаж харц нь хялайгаад харахаар нь зэхэлзээд Uuskuu ч хүнээ байж байгаан байна даа гэж хааяахан нэг таархаараа -сайн уу? -баяртай-гаас өөргүй тэр нэгэнд тэгтлээ сонин харагдсанаа бодохоор нээрээ л хүн гэдэг бие махбодь-оос больж бусдын мэддэггүй дүр төрх замбараагүй зантан болж байгаам шигээ гэхдээ бас намайгаа "ийм" байхад хөндлөнгөөс ажиглаж хөөрхйи минь санаа сэтгэл нь зовнин хэлсэнийг нь бодохоор тэр бид хоёрын зүрх сэтгэл чимээгүйхэн холбоотой байсан ч юм билүү? ингэж бодонгуутаа -Би чамд хайртай гээд хэлчвэл -Би өөр хүн шүү чи наад үгээ тэр Дэлгэртээ л очиж хэл гэх байхдаа! Урдаа нэг beer тавьчаад л учиргүй ярьчих хүн хаа сайгүй л байна гэсэн чинь цагаа тулангуут нэг нь ч олдоггүймдаа үгүй яахав би гуйхгүйээ угаасаа тэгэж суугаад хүнтэй ярихаар учиргүй л бөөн зовлон үгүй бол хэн нэгний сайн мууг хэлэцэж тэгсэнээ дараа нь хувийн үзэл суртал улс төр нтр болоод явчдым...To be continued

6 comments:

Pearle Deppsu said...

Чи бид 2т ижил тал зөндөө байгаа юм шиг санагдлаа. Миний нэг настри унавал бас нилээн юм болноо. Бөөн асуудал нэг доор хуримтлагдана гэдэг бас хэцүү лдэ. Яг тулаад ирхээрээ хамт уух хүн олдсонгүй гэвүү дээ. Хэхэ, надаа бол олдсон ч ганцаараа уухыг илүүд үзсэн нэг тохиолдол бий. Хэхэ, тун саяханы асуудал л даа. Би энэ үед яах ёстойг ёстой мэдкүн байна лээ, мэдхээрээ хэлнэ биз.
Өө нээрээ, намайг нээх уудаг гээд бодчивоо, онцгой нэг тохиолдол болсийн.

peakfinder said...

Yagaad nastr n' muudaad bainaa?

Б.Єсєннэмэх said...

>>> Pearle: асуудал багадахгүй юмаа хө! иймэрхүү цаг нөхцөлд хэцүү хэцүү гэхдээ энэ тэмдэглэлээс хойш бараг 2 долоо хоног өнгөрөөд байна одоо бас ч гэж дажгүй дээ! :D
>>> Peakfinder: Харин лдээ..! хэсэгхэн хугацаанд сонин сонин юм их болжийно гэхдээ ингээд үргэлжлээд байна ч гэж юу байхав!
________________________________________

өөдрөг Амьдранаa!

Anonymous said...

ter zuun talyn erhem nuhud gesen link chin ajillahgui l baina daa endees lav
t

Anonymous said...

Хэн ч танихгүй газар луу бүтэн жил явж байгаад ирнэ гэдэг чинь шал дэмий асуудал гээд хэлчихье байз. Миний ойлгосноор чи ямар нэгэн юмнаас зугтахыг хичээж байгаа юм шиг санагдлаа, гэхдээ чи өөрийнхөө дотоод ертөнцийг өөрчлөхгүй бол гадаад ертөнц чинь ч өөрчлөгдөхгүй. Хүний гадаад орчин бол тэр чигээрээ түүний дотоод ертөнцийн толин тусгал байдаг юм. Хичээгээрэй, амжилт хүсье.

Б.Єсєннэмэх said...

Муланка >>> ...аан тэр ийш тийш явах тухайд бол чиний бодож энд бичсэн зүйлсээс бас арай өөрлдөө! үүнийг дараагийн нэг цаг хугацаанд хүсвэл өөрт чинь сайн тайлбарлаж хэлнэээ одоо comment-d олон таван юм бичих нь зохисгүй! ;)
бас хүн байгаа байгаадаа сэтгэл хангалуун байж өөрийгөө мэдэрч түүгээрээ тэрхүү дотоод сэтгэлээ сонсож амьдрах нь бас их чухал юмшиг. Uuskuu хүүгийн хувьд өөрийгөө, одоо байгаа амьдралаа өөрчлөх тухай буулгаагүй ч энд бичсэн тэр санааг зарим хүмүүс шууд ойлгож аваад байх янзтайдаг шүү!