Ойрдоо ээжийгээ жаахан санаад байх шиг, үдийн цайгаа уучаад ээжийн зурагыг хараад хэвтэж байсан чинь тэр чигтээ унтчихаж! Тэгэж унтахдаа ээжийг зүүдлээд.., бид галын өрөөнд байх юм ээж надад цай аягалаад, хөгжилтэй юм яриад байгаа болтой урдаас инээгээд л тэгсэнээ миний духан дээр үнсээд цайгаа бариад том өрөөрүү орчив араас нь дагаад ортол.., -гэнэт хажууханд утас дуугараад зүүднээсээ тасарч, нүдээ хагас дутуу нээгээд утасаа тэмтрээд авахын зуургүй тасарчив дугаарыг нь харж хэн хаанаас яах гэж залгаж байгааг мэдэх хүсэл ч байсанүй, хүн гоё зүүд зүүдэлж байхад залгаад ядаргаатай юм бэ гэж уурлах харамсахын завсарт бодоод дахин нүдээ аниж өнөөх зүүдээ үргэлжлүүлхийг хичээх гэтэл дахиад л утас хангиналаа
- мэндийн зөрөөгүй байна уу? хэн бэ? (бухимдсан хоолойгоор) утасаа автал монголоос ээж ярьж байна- ..., ( надад зүүдлээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд утасаа барингаа угаалгын өрөө орж чийгтэй алчуураар нүүрээ арчиж сая л нойрноосоо нэг сэргэмэр аядав!)
- Сайн уу? миний хүү юу хийж байна яасан удаан дуудуулж байнаа, завгүй байсан юмуу? ээж нь чамруу емайл бичсэн авсан уу?
- аан зүгээрээ ээж! одоо емайлээ шалгаатий! та Сайн уу?
- Ээж нь сайн ок байгаа! миний хүүгийн бие гайгүй юу? хичээл нь сайн уу?
- бие зүгээрээ ойрдоо хичээл ихтэй завгүйдүү л байна (жаахан зовсон хоолой гаргав)
- миний хүү нэг л дуу муутай байх юм завгүй байгаа юмуу?
- үгүй ээ, зүгээр!
- бие нь өвдсөн юм биш биз?
- үгүй дээ хүү нь сая жаахан унтаад тээд л тэгэж байхгүй юу!
- аан унтаж байсан юмуу? хэлэхгүй! ээж нь мэдсэнгүй шдээ! эртэд миний хүү жаахан хямраад байна гэхээр нь л ээж нь санаа зовоод залгасан юм! одоо зүгээр үү,
-өө ээж минь ээ хүүдээ санаа зоволтгүй! тэр чинь аль дээрийн өнгөрсөн юм шдээ
-за за миний хүү сайн амарч байгаарай! гэрээ санаад байгаан биш биздээ (инээв) өчигдөр аав нь асууж байсан тэгэж байгаад аавтайгаа яриарай миний хүү цаг заваа зохицуулж амралттай байгаарай ядрахвий ээж нь дараа залгая, эсвэл миний хүү завандаа ээж аав - луугаа залгаарай!
-одоо унт унт хүүдээ хайртай шүү үнсэе! -баяртай миний хүү!
-Зүгээрээ ээж! Та...
-байна уу? ээж байна уу?
хөөрхий минь намайг унтаг, амарч байхад нь хэрэггүй залгалаа гэж бодоод их л хурдан утасаа тасалчив! энэ жаахан өрнөл хэсэг надад их сонирхолтой бас нэг л гоё санагдлаа. Түрүүн үдийн хоолны хажуугаар хүмүүсийн блог-р хэсэж ганц нэг бичлэг харж байх зуураа нэгэн блогт эхийн талаар бичсэн байхыг нь уншчаад ээжийнхээ тухай ганц нэг юм оруулмаар бас жаахан дурсамаар санагдаж (манай гэрийнхэн миний блог хөтөлдөгийг мэддэггүй) бичлэг оруулах цонхыг нээчихээд, гэр бүлийнхээ жаазтай зурагыг нь хараад хэвтэж байгаад унтсанаас хойшх үйл явдал бүрт л ээж байгаа нь гайхалтай. Хэнээс ч илүү эрхэм энэ хүнийг дэмий юманд сэтгэлийг нь зовоогоод би бас болчимгүй нөхөр юмаадаа. Миний сэтгэл санаа муухан байлаа ч өөрөө өөртөө зовлон болгосоноос биш өрөөлд сайхан байгаагүй нь мэдээж, нэг талаараа энэ биеэ бусдад өрөвдүүлэх гэсэн арчаагүй нэгний утгагүй санаа ч юм шиг, олныг бодолгүй хэлсэн ганцхан үгний эрхэнд ээж минь шаналж өнгөрсөн бүхнийг сэтгэлдээ тээгээд хүүрүүгээ залган учирыг лавлан санаагаа зовоож байдаг энэ хүнээс мэдэрч ойлгох юмдаа. Хүмүүний амьдралын алтан багана итгэл сэтгэлийнх нь ариухан гүүр ээж гэдэг юутай гайхалтай энэ олдсон амьдралдаа ээжийнхээ ачийг хариулж бусдаас илүү явуулна гэж ам бардам амлаж бусдад хэлэхгүй ч таныгаа зовоож сэтгэлийг тань сэвтээж бусдын нүдэнд гундуухан байлгаж, гутарсан цөхөрсөн аз жаргалгүй амьдралыг хэзээч өгөхгүй ээ ээж минь! энэ цаг хугацаанд хүү нь сэтгэлийг тань амгалан байлгаж зүдэрч олсон хэдэн төгрөгөөр тань сайн сурч л хүн болно доо харин дараачийн цаг үед бүх зүйлийг хүү нь өөрөө хийж өөрөө бүтээнэ. Хүүгийнхээ багадаа хэлдэг байсан мөрөөдлийг санаж байна уу? Би тийм л хүн болно.
11 comments:
Eej gej hamgiin saihan hun shuu.
Saihan bodol teej yavaa uhaantai zaluu baina. Chi chadnaa!!!
wow. saihan bodoltoi sain shavi shuu.
ene bichlegiig chin ter negen hun olj unshaasai gej husch bna. hen gedgiig heluultgui medej bgaa biz dee. (ineemsehlev.)
uhaantai huu shuu, nasnaasaa turuuleed uhaan n hugjuud denduu l ihiig amsaj yavaam baina daa, gehdee zugeeree, tsel zaluu nasny omog bardam zan gej baidgiin, eldev demii yumand buu tolgoigoo gashilga, hunii nutagt ternees hereggui zuil baidaggui yum, tuunii orond urdaa tavisan zorilgondoo ezen bolood yavbal eej aav n bayarlaad magnainii zuras n negeer arildag yum shd.
Peakfinder: Тийм шүү хосгүй сайхан хүн!
Ганаа: Урам хайрласан танд баярллаа, би хичээнээ
Бямбаа: олж унших байхаа нэг л өдөр уншина л гэж мөрөөдөөд байгаа шдээ тэр үед нь энэ зурган дээрх шиг цэцэг бариад л зогсож байна даа :)
Тэлмэн: энэ биенийхээ ухаанд нь яваа энгийн л нэг хүүдээ санасан зорьсондоо заавал хүрнээ
ээж хүү 2 хүйн холбоотой. Чиний зүүдэнд орно гэдэг чинь ээж чинь чиний тухай л тэр үед бодож байдгийн. Би охиноо орхиод ажилд явахаар заримдаа аймаар санаад буцаад л явмаар болоод байдгийн. Тэр үед л миний охины бие эвгүйцэх ч юм уу? ямар нэг болчихсон байдаг. Сонин байгаа биз. Арга ч үгүй биз. Энэ дэлхийн 6 тэр бум хүнээс ганцхан тэр хүн л чиний ээж шүү дээ. ХҮЙН ХОЛБОО гэж сүрхий зүйлийг оновчтойгоор ойлгогдохоор тайлбарласан үгүй биз.
Ээжийгээ хүн болгон хайрладаг ч хайраа тэр болгон илэрхийлж чаддаггүй. Тийм болохоор хэрэгтэй цагт нь үгээр биш ч хайраа илэрхийлж байгаарай. Ээж чинь чиний өчүүхэн сэтгэлийг ч болов мэдрээд баярладаг юм шүү.
Zaya: >>> taniii heldeg zuv shuu eejtei utasaar yarij duussanii daraa bi uuruu yag naad zuiliig tani bodood l ene bichlegiig buulgasan yum.
Mulanka: >>> zuv zuv tegelgui yahav! harin ch naiz ni uuriiguu eejdee hurgeh chin setgeliin hairaa sain ilerhiildeg gej boddiinshdee :)
Миний дүү харин ч нэг сайхан бодол тээж яваа юм байна. Тэвэрч яваа ачаанд бүү хэл тээж яваа бодолд хүртэл саад байдаг шүү. Зарим нэгийг мартаж болох авч гагцхүү энэ бодлоо л бүү мартаарай
одоо манай хүү нэг нас 5 сартай. эртээд хүүгээ аавынд хонуулж үзсэн юм. Гэртээ унтах гээд л хэвтэж байсан чинь хөх чинэрээд гэнэт бодогдоод нүдэнд харагдаад болдоггүй. Гэтэл мэссэж ирлээ, ааваас. Тэгсэн чинь манай хүү ээжээ гэж хэлээд, уйлагнаад үүд рүү заагаад, үүд рүү яваад байна гэсэн мэссэж байсан юм. Уг нь манай хүү одоо л хэлд орох гэж эмээ өвөө гэж хэлдэг ч ээжээ гэж хэлдэггүй байсан юм. Хүйн холбоотой байдаг гэж яах аргагүй үнэн юм билээ.
Бумэрдэнэ: >>> Танд баярллаа, хэзээ ч мартахгүй ээ!
Найз: >>> Гайхалтай юмаа, блогт минь зочилж санал сэтгэгдэлээ бичиж байдагт тань баярладаг шүү! :)
Post a Comment