Tuesday, September 25

найз

Би чиний найз, Би түүний найз, Би тэдний найз, Би өөрийнхөө найз!
Мэдэхгүй юм даа анд минь хэлэх хэдэн үгээ сэтгэлдээ тээж хэрэгтэй, хэрэггүйг ялгаад л бусдад бас чамд хэлдэг байсан одоо ч тийм цаашдаа ч тийм байх! Гэхдээ чи сонсдоо миний чамд хэлэх тэр үгсийг тэд биш чи ойлгоно бас ялгаж, салгана. үгүй юмаа гэхэд тэднээс хамгийн түрүүнд хэлээгүй байгаа миний дүр төрх, харцанд минь шингэсэн бодолыг чи л тааж мэдрэнэ. Тиймээ! найз нь ааш муутай, дэндүү өөрийнхөөрөө бас учир нь олдохгүй олон дүр төрх зан аашаас минь чамд таалагддаг нь цөөхөн байж болно, тийм л байгаа байх. хэн нэгэнд би чамайг ярьдаг их сайхнаар миний найз тийм л хүндээ гэхээр би хэлдэг харин хааяа тэр надад чиний талаар дурсдаг гэхдээ тэр олон юм хэлдэггүй. Дээхь нь үед би өөрөөсөө өөр хүнд хэлье гэсэнээ хэлж чаддаггүй хэнэггүй царай гаргасан хаа газарын атамануудад нэрээр минь биш зүсээр минь дуудхад айдаг, гэвч айсан төрхөө тэгтэл ил гаргачилгүй шүдээ зууж гараа зангидаад дэмий л өмнө нь хэлэх үгээ залгиж хэрэгтэн аятай харцаа буулгаж зүрхээ чагнадагсан. Харин тэр цаг үед өөрийгөө атаман гэж хэлүүлэх

No comments: