Би их ганцаараа байх дуртай нэгэн. ганцаараа байхаараа нэг л гоё эрх чөлөөтэй хүссэнээ хийгээд, жаргалтай, бас дээр нь их ажилсаг болчхий нь яана! сайхан шүү! Гэхдээ бас учиргүй ганцаараа удаан байвал яах бол гэж бодохоор л, нөгөө эрх чөлөө аз жаргал нтр нь тэрхэн зуур байхгүй болжаагаам! за тэээд айсандаа болоод олуулаа байхаар шийдэв ч, удалгуй өнөөх сайхан мөртлөө удаад ирэхээрээ айдаг орчиноо хүсэж эхлэнэ! тэээд яахавдээ ганцаараа байгаад хэт удаад, айгаад ирүүл олуулааг зориж очиж ганцаардлийнхаа стрэссийг гялс тайлж, хэрэгтэй энерги авч, мэдэх зүйлээ мэдчихээд алга болнo! найзууд маань эхлээд их уурладаг байсанаа сүүлдээ надаар дутахаа байцан байнлээ надтай надгүй болоод байгааг нь мэдчихээд би аягүй гомддог наасан. түүнээс хойш хашир сууж бас их тэгж ганцаардах нь дэмийг ойлгоод ганцаараагын хугацааг богино болгоцон! гэхдээ л би "ганцаараа" байх дуртай! энд тэндхийн ном зохиол уншиж байхад дэлхийн алдартай томчуудын зарим нь ганцаараа байх орчинг их үнэлсэн байдгын жишээлхэд Күнз, Мухамэд, Ганди, Франклин, Рузвэльт..., гээд л дэлхийн томчууд амьдралдаа ганцаараа өнгөрүүлсэн цаг хугацаа их байсан байгаам бас Гитлер олон сарыг шоронд өнгөрүүлж байхдаа "Хэрүүл"-ийн тухай бодоогүйсэн бол Германчууд хүчирхэгжихгүй байсан гэжүүгаа. нэг иймэрхүү зүйлсийг олонтаа уншиж байсан болхоор ганцаараа байх дуртай дээр нь надад бас их урам өгнө! гэхдээ ингэж байх нь хувь хүнээсээ шалтгаалж л үр дүнгээ харуулдгийг мэдэх хэрэгтэй! Ганцаараа олуулаа байх нь харилцан адилгүй ч ялгаж, салгахын учир нь! тэрхүү орчинд өнгөрүүлсэн цаг хугацаа бидэнд хэрхэн үр дүнтэй өнгөрдөг вэ? гэдэгт л байгаан! тэээд л аль нэг талруу нь хэт дөвийлгөөд байж боломгүй учир тэрхүү орчинг өөртэйгээ холбож сууна. Хэрэв би гэдэг хүн ганцаараа байх дуртай нтр гээд л нэг талруу нь хавтгайлаад хаячуул энэ хүнүүс бөөн юм болно! чиний орчин чинь тэндээ л юм байгааз гэж ирээд л..., :) иймийн учираас "Ганцаараа, Олуулаа" байх Tаны бодол ямар бол гэдгийг чухалчилав! миний бодлоор ганцаараа байх орчин хэр үр дүнтэй талаар ганц нэг зүйл бичье л дээ! ...надад ганцаараа байх нь тайван амгалан, чимээ шуугиангүй анхаарал төвлөрч ажил, хичээл номоо хийхэд үр дүнтэй, асуудалийг оновчтой шийдэж шинэ, шинэлэг санаа хурдан төрж, <бий болж> бас их ажиллаж, хичээллэж стрэст орсон үед ганцаараа чимээгүй орчин нь сайхан амралт болжаагаам за тээд эцэст нь орчин маань их эмх цэгцтэй цэвэрхэн аятайхан болсноор найз нараа дуудаад шоудаж эхэлнэ дээ хэхэхэ за за тоглосийн тийм юм болуул ёстой Ганбаа ахын хэлдэг шиг шал завхарсан юм болношдээ! өөр цаашаа ганцаараа байхын ашиг тус хэр их болохыг би таашгүй! хэрэв зээ та мэдэж надад хэлүүл лайтай л байншоо! одоо харин одоо бүгдээрээ, бултаараа, цөмөөрөө байх нөхцөлийг ярилцвал! ...эхлээд их сайхан хөгжилтэй, инээд хөөртэй байж, цаг хугацаа зугаатай өнгөрч, бас өөртөө лайтай энерги хураахым мөн ямар ч нөхцөлд санаа нийлж чадуул асуудалийг ганцаараагаас илүү оновчтой шийдэнэ! бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй! нтр гэдэг шдээ тэээд өөр юу билээдээ өөр... өөр зүйл орж ирдэггүйээ! уучилаарай, таны бодож байгааг бичиж чадсангүй! :( бичилгүй үлдээсэн "олуулаагын" ололтыг та бичээрэй! би чинь угаасаа "Ганцаараа" шдээ! ингэхэд та нар нөгөө шинэ үе хамтлагийн нэг хошин шог байдгыг үзсэн л байх! Хүрлээ шоудаж ирчээд л Эрдэнэчимэгт хөөгдөөд бөөн юм болдог! тэрэн дээр -чи хэнтэй уусын бэ? гэхэд нь -ганцаараа, нэгээрээ, одиноороо гэдэг инээдтэй хэсэг..., түүнийг бодохоор олуулаа байхаар нэг тиймэрхүү зүйлрүү орох нь элбэг шдээ! одоо ч манай монголийн залуучууд бултаараа цуглавал тэгж цагийг өнгөрөөх нь их болждээ түүний оронд хэрэгтэй зүйлндээ өөрийгөө дайчлуул "сүрхий" л улс! даанч тэгэх нь ховорхон харагдана, өнөөх ирээдүй бидний гарт нтр бол энэ жишээнд тохирохгүй гэж хэлмээр, тиймээс манайхан олуулаа байхдаа тийм зүйлийг хойш тавьж гар гараасаа атгалцаад ирээдүй өөд ихийг бүтээн тэмүүлэх нь чухалыг мэджил баймаар! иймэрхүү зүйлсийг юман чинээд ч боддоггүй, уулзмагцаа уухаа ярьдаг залуус бол хэцүү, хэцүү хммм! иймээс олуулаа байх нь их утга учиртай байгаам шдээ... за за болий овоо нэг өөрийгөө хөгжөөгөөд бичээд байсан чинь санаа алдцан тууж явна! яахав тээд энэхүү сэдвээр тийм сүйдтэй зүйлийг бодолгүй буулгалаа эрхэм уншигч та ч үүн дээр нэмж ганцаараа, олуулаа байх нь хэр үр дүнтэй талаар санаа оноогоо нэмээрэй. Ингээд Та бүгддээ блогн дээрx хөгжимийн хэсэгээс hip hap "Tатар" хамтлагийн "Ганцаараа" дууг хүргэж байна..., Би ганцаараа явёооооооо... гээд л бас дажгүй дуу шүү! :)


