.,Эрхэм хүндэт зорчигчдоо манай онгоц арван таван минутын дараа Баянхонгор хотод буух гэж байна. Та бүхэн аюулгүй байдалын үүднээс хамгаалалтын бүсээ шалгаж буухад бэлдэцгээнэ үү...,!
...ингээд л Улаанбаатар хотоос 630 н км зайд орших аав ээжийн нутаг, төрж өссөн газар Баянхонгортоо ирлээдээ! Онгоцноос буухад цээж дүүрэн амьсаглаад, хичнээн сайхан байсан гэж санана.
Аав Ээж минь ганцхан жил хараагүй байтал сэтгэлд тэс өөрөөр тусаад нэг л эвгүй байдаг, зөндөө олон жил хараагүй юм шиг санагдаад яасан их хөгширөөв дээ л гэж бодогдмоор... хөөрхий тэр 2 минь намайгаа хараад нулимас нь цийлэгнээд л... хичнээн их санасаныг нь төсөөлхөд бэрх, юутай ч санасан сэтгэлээ хүүгээсээ нуугаад байгаа нь илт байсан...!
Xэд хоног гэртээ унтаад л идэээд л ёстой нэг тааваараа байлаа., манай хоёр намайгаа хүний газар яадарч байгаад ирсэн., миний хүү сайхан амар гээд л гэрийн ажилд ойртуулахгүй өөрсдөө л бүгдийг хийх болтойм.,! урьд эгч, ээж гэрийн ажил хийгээд л эд зүйлс нь хаана юу байгааг тэр хоёр л мэддэг байлаа харин энэ удаа эсэргээрээ аав л гэрийн бүх зүйлийг мэддэг, эрхэлдэг, захиран зарцуулдаг болчиж хэхэ хөгжилтэй юм уг нь манай аав чинь ажил гээд л ийш хөдөө гадаа яваад түмэн завгүй, гэрийн ажил гэхээр ундууцаад аяга ч угааж үзээгүй хүн чинь энэ жил харин ч нэг аяга угаахаас ихийг хийдэг болчжээ., бас би чинь авга ах болцон гэнэ эгч маань маамаатай болчиж, ээж ажил ихтэй байнга л завгүй хүн., манай гэрийн амьдрал гайхалтай сонирхолтой нэг л гоё болчижэээ.,
өнөөдөр зорьж ирээд холбооныхоо нэтэд суув. Тээд л хальт жаахан зүйл бичиж сууна үнэндээ бичмээр зүйл зөндөө их байдаг энд цаашид гэрийн ком дээрээ бичлэгээ бичиж хуулж аваад блогтоо оруулж байх нь их зүгээр юм. Hэтийн хурд удаан учраас хүлээх гэж жаахан хэцүү ажил тулгарах шинжтэй, хэдэн мб гээр уншаад ч байгаан мэдэх юм алга., За ингээд блогоо бичээд байндаа!
...ингэхэд эрхэм уншигчид минь бүгд Сайн уу? :D