Wednesday, August 29

Би буруугүй ээ!


-Хүүеэ хардаа? цонхны дэргэд ямар аймар
амьтан сууж байна вэ?
-Тэр чинь манай ах шүү дээ.
-Өө яанаа! Уучилаарай, эвгүй үг хэлчихлээ,
та хоёр ямар адилхан юм бэ?

Sunday, August 26

Намайг өөрчилсөн Ягаан Гажидын "Yг"

"Эссэ"
Далаад оны vед манай сургуульд "Ягаан Гажид" хэмээх орос хэлний багш байх. Уул нь Ягаан гажид биш лдээ багш нэр л тийм цол хvртээсэн хэрэг. Ягаан Гажид маань Орос хэлний гvнзгийрvvлсэн сургалттай анги хичээллvvлнэ, сурлагын амжилт нь улсын хэмжээнд их дээгvvр vнэлэгдэнэ, гvнзгий ангийн хvvхдvvдийг бусад ангиас сонгож шилж авдаг учраас сурлага гэж зvйрлэхийн араггvй. Их дээд сургуулийн хуваарийг тэдний ангийнхан авч гvйцэж байж л юм vлдвэл жирийн ангийнхан булаацалдаж, хувь заяагаа хэмжицгээдэг байсан юм. Ягаан Гажид маань шинийг санаачилж ШБОС гаргах, тvvнийгээ vр дvнд хvргэх гэх мэтээс эхлээд намын их, бага болон бусад хурал цуглаан дээр vг хэлж vvргэ авах мгтагдах шагнагдах бусдыг шvvмжлэх гэж ёстой л нэг хуйхалж өгнөө. Ямартаа л хол явж ирээд, Цаад ягаан гажид чинь чинь ямар байна даа гэж Чагнаадорж багшаас асуухад "Ягаан ГАжид"-ын дэргэд аймгийн Намын хорооны нэгдvгээр нарийн бичгийн дарга юу ч биш" гэж хариулж байхав.Тэр даргыг сургуулиар орход өөр сургуульд хувиарлагдаж, суурилагдаад ашиглалтанд орчихсон байсан Лингафоны кабинетийг "Аргалыг алт болтол" панаалдаж байгаад, шилжvvлээд авчихсан байжээ. Ягаан гажидын санасан сэдсэн бvхэн хаанахын ч хууль шийдвэрээс хамаагvй тvрvvнд хэрэгжинэ. "Нэртэй нуруутай" тvvний санаанд таараагvй vг хэлж, vйлдэл хийсэн хэн боловч "Yхэж сална".
...Таныг сэргийлэх дээр дуудаж байна гэнээ гэж манай ангийн нэг хvv хэлэв. Би ч Ягаан гажидын дэргэд юу ярьчихлаа даа гэж бодсоор сэргийлэх дээр очтол, тэр өмнөөс гарч ирээд, чи чинь ангитайгаа ажиллахад яадаг "эргvv" бэ гэж хэлээд зөрөн одлоо. Эндээс манай ангийнхан хэрэг тарьсан нь тодрхой боллоо. Ортол манай ангийн, бусаддаа "Нус Алгаа, пулемёт Алгаа" гэгддэг, багадаа нэлээд арчаагvй нэгэн байснаа есдvгээр ангиасаа хойш их л өөр болж байгаа Алгаа маань байцаагчид хороогдож байх нь тэр. Боож vхэх гэж байгаад сэргийлэхэд баригджээ. Яасан гээч? Тэр өдрийн тав дугаар цаг дээр манай ангид хичээл орохдоо Ягаан гажид "за танай ангийн хамгийн муухай царайтай, нусан бурантаг Алгаа, манай ангийн хамгийн хөөрхөн охинд хайрын захиа өгч байна гэлvv, ичээч гээд хорсголонтойгоор инээжээ. Тэр 5-р цаг нь: Алгаа тэдний ангийн хамгийн хөөрхөн охинд нь өгсөн захианы хариуд "Чамайг чинь надад захиа өгөхгvй ганцаараа vлдэхнэ vv гэж айж байлаа. Очиж очиж чамаас хайрын захиа авах дээрээ тултал шалдаа буусан гэж бодоо юу" гэсэн vгээр хvргэж, бусдын нvvрэн дээр элэг доог болж байсан цаг юм байж. Энэ "Yг" нь Алгааг боож vхэхэд хvргээд, тэр цаг vед нь сэргийлэх таарч vхvvлэлгvй барьж авчээ. Би батлан даалт гаргаж өгч, өөрөө араг хэмжээ авахуулхаар болоод арай гэж салгаж авлаа. Юу ч дуугарсангvй явсаар гуанзанд орж нэг хоол авч хувааж идчихээд гэрт нь хvргэж өглөө. Жар шvргэж яваа аав ээж нь хөл алдаж, юу байгаагаараа дайлах гэж оролдохдоо надад шилний доогуур хоёр хуруу хиртэй цагаан архи өглөө. Би тэгэхэд тийм ховор зvйлийг гаргуулхааргvй "жол" багш байсан юм. Тэднийхээс Алгаагаар vдvvлж гарахдаа "Дайсан чамайг алах гэж байхад чи тvvнд vхэж өгдөг эр хvн байдаггvй юм, улам чангарч болж өгвөл давхар амь ордог юм. Би аав ээжид чинь хэлэхгvйэээ харин чамд бол тусалж чадна. Чи зав байвал маргааш дvн нэгтэгхэд туслалцаж өгөөрэй " гэж хэлчихээд гэр лvvгээ явлаа. Маргааш нь намайг хөдөөгийн сургуульд хөөж явуулахаар болж, хатуу донгодоод, ягаан гажид зvгээр л vлдсэнийг Алгаа мэдсэн байсан.
...Удалгvй 10-р ангийн улсын шалгалт өгөх хугацаа дөхөж байсан vе. Миний өрөөнд хvн олон байхад хаалгаар Алгаагын "хоншоор" хэд ахиж цухуйлаа. Уулзсан хvмvvсээ гарсны дараа Алгааг оруултал шилээ маажиж нэлээд хулагсанаа: "Та надад нэг захиа бичээд өгөөч" гэх нь тэр. Хэнд вэ? гэхэд ангийнхаа Амарзаяад юм байж. Би ч бодолхийлснээ маргааш өглөө ирэхдээ бичээд ирье, чи харин сайн хянаарай гэв. Маргааш өглөө нь алгааг дуудаж ирээд за vvнийг уншаад, өөрөө нэмж хасаад таалагдаж байвал өөрийнхөө гараар цэвэрхэн гэгч нь хуул. Хэн хvргэж өгөх юм гэвэл Доржгочоо хvргэж өгнө гэв. Ингээд би өрөөндөө цоолжилчихлоо. Завсарлагаанаар орж ирээд за яаж байна гэсэн чинь яг болж байна. Би хуулчихсан гэдэг байгаа. Нилээд хэд хоногийн дараа нөгөө захиа авсан Амарзаяа маань, багшаа тантай уулзах гэсэн юм гээд завгvй байхад хоргоогоод болдоггvйээ Яаран сандран Яасан бэ? гэвэл ичингvйрч доош харсаар Та энэ захины хариуг бичээд өгөөч гэв. Yзэхнээ хэд хоногийн өмнө Алгаад бичиж өгсөн захиа байлаа. Би өөрийгөө ямар их хутгууш хийж байгаагаа мэдсэн хэр нь за гэхээс өөр арга байсангvй. Тэгээд зөвшөөрсөн хариу бичих юмуу? татгалзсан хариу бичих юмуу гэхэд уг нь зөвшөөрсөн, гэхдээ бас юу юугvй битгий бичээрэй өөрөө учирыг олоод... гэж ичингvйрэн хэлсэн нь надад итгэсэний, намайг хvн гэж бодсоны шинж гэж би ойлгосон. Маргааш өглөө ав гэлээ. Энэ бол хvvхдийн гэнэн цагаан сэтгэлийг далимдуулж Алгаад тус болсон нvгэл гэж өөртөө харуусаагvй.
Тэд маань удалгvй сургуулиа төгсөөд, манай ангийнхан ихэнх нь их дээд сургуулийн хувиар амлах жагсаалтын эхний хэсэгт багтаж, Ягаан Гажидын ангийнхантай холилдчихсон нь тогтсон хэв ёсыг өөрчилж бvх хvмvvсын чихийг дэлдийлгэж нүдийг бvлтрvvлэх шахсан хэрэг боллоо. Энэ нь нэг ёсондоо хэл ам хэрvvл шуугиан хяналт шалгалтын жижгэвтэр мөргөлдөөн болсон юм. Алгаа Амарзаяа хоёроо аль байдаг аргаа хэрэглэж байж нэгийг нь Политехникийн дээд сургуулийн инженерийн, АУДС-ийн эмчилгээний ангид тус тус "шургуулж" дөнгөвөө. Намар нь 5-р анги даасан учираас амьдрал тэмцэл, атаа жөтөө vргэлжилж, Алгаа Амарзаяа хоёр маань мартагдах нь тэр...
...Зах зээл эхлээд удаагvй 1995 онд манай хашааны vvдэнд гоёмсог жип машин зогсож, эрэгтэй, эмэгтэй ганган улсууд орж ирэх гэж байна гэсэн мэдээ бие тааруу хэвтэж байсан надад мэдэгдлээ. Манай хоёр өнчин хvvхэд гэр орон, таваг тариатай зvйлээсээ ичиж, одоо яанаа! гэцгээж байсан юм. Тэднийг орж ирэхэд би ч таньсангvй гэтэл хэн байсан гэж санана нөгөө муу боож vхэх гэж байсан Алгаа, Амарзаяа хоёр маань байсан шvv! Хэлээгvй бол хичнээн ярьсан ч би танихгvй байсан. Өнгөрсөн тvvх адал явдал цээжинд нь хадаатай явсаар өвгөн над дээр олон жилийн дараа том охиноо дагуулсаар ирж байгаа нь энэ ажээ. Миний бичсэн захиаг хэн хэн нь хадгалж, нууцалсаар бие биендээ олон жилийн дараа хэлсэнээ ч бас ярьсан. Одоо тvvнийгээ "Бурханы жаазны ард хадгалаастай байдаг" гэж ярьхад нь өөрийнхөө хэлсэн vг бичиж өгсөн захиаг хvvхдvvдэд тэгтлээ vнэлэгдэнэ гэж зvvдлээ ч vгvй явжээ. Шөнө дөл болтол ярьсан олон яриан дотроос vлдсэн ганц үг нь: "Дайсан чамайг алах гэж байхад чи тvvнд vхэж өгдөг эр хvн байдаггvй юм, улам чангарч болж өгвөл давхар амь ордог юм. Би аав ээжид чинь хэлэхгvйээ харин чамд бол тусалж чадна" гэж багш таны хэлсэн vг намайг эрчилж, амьдралаа олоход маш уян, хатуу бат бөх, ган дөрөө болсон. Тэр "Yг" одоо ч санаанаас гарахгvйгээр барахгvй хvvхдvvддээ хэлж ярьж өгдөг жижvvрийн vг болсон" гэж Алгаа маань ярьж байналээ Тэр vгийг бодоод байхнаа Ягаан Гажидын зан vйл л намайг тэгж хэлэх, хийхэд хvргэсэн шvv. Тэр оройноо Алгаа, Амарзаяа хоёрыг айл хотлынхонтой нийлж байж юухан хээхнээр дайлж аргаллаа. Тэгээд өнөөх хоёр маань явахдаа надад нэг том хайрцагтай юм өгөөд vнсvvлээд гарцгаасан юм тэр эд нь хvvхдvvдэд чихэр жимс, хувцас хунар, надад архи дарс, дугтуйтай хоёр зуун хорин мянган төгрөг байсан нь бид гурвын амьдралыг нэг өндийлгөсөн юмдааа.
Ээдээ, хэдэн шавь нарыг минь "vгийн хvч" нар зөв өршөөх болтугай!
Баянхонгор хот. 2003 он
...............................................................................................................Ц.Цэрэн
Ц.Цэрэн хэмээх энэ эрхэм хvн намайг 10 н жилд байхад тvvх нийгмийн хичээл ордог байлаа. Их сайн багш, миний хvндэлдэг хvмvvсийн нэг байсан, одоо ч тийм! харин багшилж байгаа эсэхийг нь хэлж мэдэхгvй юм. Тэр vед (4 н жилийн өмнө) эссэ хэрхэн бичих талаар зөвлөгөө авах гэж өрөөнд нь ортол нэгэн жижигхэн хэвлэж эмхтгэсэн ном өгсөн нь дээрх сонирхолтvй тvvхийг бичсэн байсан юм.
Yнэхээр "Yг" гэдэг гайхамшигтай, бид алхаж буй газраа ахиж амьдрахгvйгээ мэддэг юм чинь! сэтгэлдээ байгаа хамгийнхаа гоё vгийг! Хvн бvрт шивнэж байя...!

Wednesday, August 22

Ингэх гээд байсан юмааа!

Өвдөж байна. Халуун, чийглэг болоод ч тэр юмуу жаахан шалбархай хүртэл эдгэж өгөхгүй зөөлөрч дэвтээд хөөрхөн зовоочих болтойм. Тэр үед нь болохгүй, хэрэггүй гэж хэлсээр байхад нь дэмий л үгнээс зөрж сонсоогуй юм шиг царайлж, хаазаа нэмээд галзуурсан амьтан шиг байсанаа бодход хөндлөнгийн хэн нэгэнд амьнаасаа уйдсан юу хийж байгаагаа мэдэхгүй "тэнэг" шиг харагдсан байхдаа. Болохгүй гэдгийг нь цаг бүр мэдэрч ойлгодог мөртөө өөрөө дээр нь гараад суучхаараа тэрхэн зуур сэтгэл шуулдаж, зориг зүрх амтагдаад болохоо байчих юм! ...айххххммм ойрдоо иймэрхүү нэг асуудалтай! ;) нээх сүрхий би "шинэ хүн" нрт гээд л балаа чанга гэгч нь атгаж эрч хүч энерги гэдэг чинь амаар савсаад аягүй амбицтай, тэгээд түүнийгээ блогтоо оруулж намайг тоодог хэсэг хүмүүст уншуулаад [neteer] өөрөөсөө эхлэж бусдын сайн, мууг ялгаж, салгаад өдөр бүрийн ажил төрөл, ахуйн соёлоо төлөвлөөд л оюун санаагаа гол хүч болох хичээл нтр дээ зориулаад энэ биений эд эсээ ихээхэн завгүй байлгаж бас чгүй түүнийгээ мэдэрч гүйэээ мөн сайхан байвш тэгсэн хэтэрхий "шинэ" болцон уу эсвэл яасан! тэр орой харин мото-тойгоо хальт зам цэвэрлэчихэв. Бас тэр нь миний ч юм биш! найзын минь 2 сарын хугацаатай түрээсэлсэн Wave-RS загварын мотоцикл. Гэхдээ нээх сүртэй унаагүй, надшигээ ч юмуу эсвэл жинхэнэ нөгөө айх булчирхайгүй нөхдүүдийн давхиж байгаад унасан тэр аваарны дэргэд би өөрөө бүдрээд унацан юм шиг л харагдах байх аягүй бол бүр тоохчгүй. Мото-ноос нэг ч доллар-н эвдрэл гараагүй харин надаас 5 н долларын зарлага дээр нь 10-ийн цамц л гарлагандаа гарах шив хөлний шагай, өвдөг, хавирга хавиараа хальт хар зам арчиж шалбалсан, өөртөө байгаагаа тооцон байж үрдэг ээж аав, гэрээсээ хол хүний газар амьдран суугаа оюутан хүнээс өдий хэмжээний мөнгө гарах нь бас тоогүй л юм ядаж л түүгээрээ хоёр, гурван өдөр хооллосон бол аштай байжуу! бас дээр нь яг тэр өдөр нэтээ салгуулцан байсан болоод ч тэрүү блогоо ч харж чаддаггүй бичлэг ч нэмсэн юмгүй нэт кафэ д хальт суугаад илүү дутуу юмыг нь засаж янзлах биш бүр сонин болгочихоор нь уур хүрээд тэр чигт нь орхиж хэд хонов! тэр хойгуур Бямбаа эгч Victory Тэлмэн Гантулга ах бас бус хүмүүс орж гараад сэтгэлээ үлдээсэн байх юм. Тэлмэн дүү ч бас нэлээн бухимдсан аястай коммэнт үлдээсэн байдаг шүү! бухимдлаа хальт нууж байгаамуу яаж байгаам араас нь хэхэ гэцэн байнлээ.хэхэ! Victory харин нэлээд залхасан байртай коммэнт үлдээсэн байсан.., үндсэндээ уншигч, блогчдоосоо ихээ санаа зовж байна нэг л их сүрхий "ах" байгаад байдаг гэтэл бас цаагуур наагуураа болж өгөхгүй дэмий л өөрийгөө эсвэл хэн нэгнийг хуураад ч байх шиг! Гэлээ гэхдээ боддог бодол, төлөвлөдөг бүхэн минь их гэрэл гэгээтэй байдаг, тэгээд ч би чинь өдөр бүр "Шинэ хүн" шүүдээ! ...ойрын хугацаанд Англи хэлээ сайжруулж бас дээр нь нэмж ганц нэг сонирхолоо дагаж судлах зүйлс байгаалдаа. энд миний сурдаг их сургуульд бүх хичээл нь Англи хэл дээр ордог болхоор маш давгүй, дээр нь Вьетнамд байгаа юм чинь мэдээж энэ улсын хэлийг давхар сурна. аан мөн маш их хүсдэг судлах гээд сурах гээд байгаа хоёр хэл бий тэр нь япон, орос хэл байгаа юм. Тэгсэн ганцыг нь ч болов хэрэгжүүлж эхлье гэж бодоод хэд хоногийн өмнө япон хэл заалгах багштайгаа бүх зүйлээ тохироод оройдоо хичээлээ эхлэхээр болов тэгсэн тэр оройноо мото-тойгоо хот тохижуулахад хэдэн хором зочилж гайгүй сайн ажилаад хичээлээ эхэлж чадсангүй Тэгсэн хөөрхий минь надад зовсон уу яасан өнөөдөр манайд хүрээд ирэхээр нь яасан их сандарваа.., маргааш яг япон хэлээ хийж эхэлнээ бас хажуугаар нь орос хэлний талаар судлах хэрэгтэй байдаг дээр нь хичээл эхлээд энэ долоо хоног цаашдаа нэлээд завгүй болох шинжтэй, бас блогоо ч шинэчлэхээ мартахгүй сая блогтоо оруулах зүйлсээ ширээн дээрээ тараачаад сууж байнадаа угтаа ч бичих оруулах юм мундахгүй ихдэээ! ...нээрээ нэг юм мартчиж Ганзоо уучилаарай! найзыгаа. харин миний найз хэрхэн, яаж мото-оос болж осолдсон эмгэнэлт түүхээ ч юмуу эсвэл ганц нэг унаж ойчсон туршлаган дээр үндэслэн эхлэн унаж сурч байгаа багачуулдаа жижигхэн гарын авлага бичнэ байгаа! одоо ч бүр унаж ойчсоор байгаад сураа байлгүй.. хөөрхий минь гэж! :p

Wednesday, August 8

Уралдаан!

Монголд наадам дөхөж байхад, за бараг болж байхад Ханой хотод иймэрхvv л байсан гэнэ. Мэдээж тэр орой бол гайхалтай уралдаан болсон байж таарна. Mиний дээхнэ vед 6 н сарын 1-нд баяраа хэрхэн тэмдэглэсэн тухай бичлэгт уралдааны талаар хальт буулгасан. Тэр бичлэгийг уншсан бол бид уралдхаараа ингэж цуглараад мото гоо хаазлуулж биенээ хөөргөж байгаад уралдацгаана даа! бас л гоё шvv! харин одоо бол юун мото Монголоос ирээд шууд л нэг дугуй авсан ер нь цаашдаа мото тvрээслэхгvй гэж бодож байгаа. Гэхдээ энэ нь бодож байгаа болохоос яг ч тvрээслэхгvй гэсэн баттай шийдвэр биш лдээ...! :D




































































Жич: Энэ зурагыг бас л эзнээс нь зөвшөөрөлгvй туучлаа! Уучилаарай Анхаа ахаа?

Tuesday, August 7

Блоггэр уулзалт !

Блоггэр ууд уулзалдсан гэнэ. Сая vvнийг Гантулга ахын блогоос уншлаа намайг вьэтнамруу гардагын орой нь уулзалдсан юм байна. Мэдсэн бол дараагынх нь өдөр гардаг байж лдээ жаахан азгvй л юм гэхдээ уулзалт vvгээр дуусчихгvй байлгvйдэээ. Энэ дэлхийн энд тэндээс өөрийнхөө тухай, мөн бусдын тухай сайн сайхан амьдралаас эхлээд гэрэл гэгээтэй ирээдvйг хvртэл хvvрнэх энэ хvмvvс нэг орой нvvр тулж уулзалдаад ширээ тойроод хөөрөлдсөн гэхээр нэг л гоё санагдаад, өөрийгөө дотор нь байсанаар нь төсөөлөөд л сууж байна. Хэдхэн сарын өмнө блог нээгээд мөн тэр хугацаанаас өмнө бусдын блогыг шимтэн уншдаг байхдаа эдгээр хvмvvстэй уулзалдаж сайхан ярьж суух юмсан гэж их боддог байжvvлээ одоо ч бас ялгаагvй бусдын блогоор аялахдаа блогын эзнийг дотроо төсөөлөөд л бичлэгийг нь уншдагым. Гэрэл зурган дээрх хvмvvс нэг л гоё хэзээны танил хvмvvс шиг л харагдаж байна. Хичнээн сайхан уур амьсгал ямар гоё сонсууштай яриа өрнөсөн болоо!? ...Дараа хаана, хэзээ уулзалдах бол? тэр vед нь би гэдэг хvн хаана нь байж таарах бол? таарч гэмээнь уулзалдах газар нь л таваргаж явах юмсан..,!
жич: Доорх зурагыг зөвшөөрөлгvй авсан (туусан) болно. Уучилаарай Гантулга ахаа!

















Monday, August 6

Бусдын өмнөөс Бухимдав!

Амьдрал гайхалтай байнааа! сайхааан сайхан...! гэхдээ хvнд байх оюун санаа, эд баялагын хэрэглээ, хэрэгцээний талаар асуудал байнаaa. тиймээс тэр хэрэгтэй гээд эд нь надад байна уу? надад юу байна гээч? ммм надад, надад миний итгэл, тодорхой зорилго, гайхалтай мөрөөдөл... тэр бvхнээс хамааралтай сэтгэл зvй, оюун санааны баялаг байна. Мэдээж энэ нь барих барьцтай эд баялаг биш зvгээр л хvн бvрт байх, тэр бvр ил гардаггvй сэтгэлийн их эрч хvч л байна! Харин бусдад юу байна гээч? энд эргэлзээд байх юм байхгvй учир нь надад байхгvй эдлэл тэднийг баясгаж амьдралыг нь сонирхолтой болгож байгаа бvхэн байна мэдээж зарим нэгэнд нь..! хэрвээ тэр над шиг vгvй бол надаас өөр тvvн шиг бол, тэр яах вэ? тийм болвол тэдэнд хамгийн эхний хэрэгцээ эд баялаг гоё сайхнаас нь илvvгээр сэтгэлийн их эрч хvч, итгэл найдвар өндөр vнээр олдно доо. Хvн нэг орчиндоо удаан дасахаас илvv ихэнхдээ тэр бvхнээс өөр, өөр орчинд хөрвөхийг хvсэж эхэлдэг гэнэ тэр орчин нь одоо байгаагаас илvvгээр өөрт тааламжтай хэрэглээг хэлж байна! бас баян тансаг хэрэглээнд ядуу сэтгэлгээ хэзээ ч байдаггvй юм гэнэ магадгvй энэ нь өөр нэг талаараа жаахан өрөөсгөл ойлголт байж болох лдоо гэхдээ л тvvнд байгаа баян сэтгэлгээ бусдын бодсоноос гайхалтай байна л гэж байхгvй хэн ч тvvнээс илvv байж болох учиртай мэдээж энд өнөөх ядуу тодотгол байж л байна! ...тэр: -чи юутай юм бэ? байгаа байдал чинь гоё, сэтгэл санаа чинь өөдрөг байж болох ч тэр чинь эд хөрөнгө биш мэдэв vv! -энэ их сонирхолтой өгvvлбэр байгаа биз одоо юу ч гэх юмдээ тэр бусдыг байгаагаар нь төсөөлөөд цаашдаа ч энэ хэвээр амьдрах юм шиг бодоод байгаа болтой! энэ өгvvлбэр-г сонсоод хэлэх vг нь олдоxгvй байгаа тvvнийг хараад, хичнээн зөв байсан ч дуугvй байх нь ямар нэг хариулт хэлэхээс дээр мэт санагдаж байлаа. Tэгэж бодход эхлээд өөртөө, дараа тvvнд юу байгаа билээ гэж бодлоо лдоо тэгсэн тэрэнд юу ч байхгvй юм байналээ бvр юу ч байхгvй шvv харин дэргэд нь тэр бид хоёр гайхалтай "баян" хvн юм байналээ шдээ..!
Амьдрал гайхалтай байнааа! сайхааан сайхан...! гэхдээ "Шинэ" байх эрмэлзэл сэтгэл зvйг минь зарим нэг хvн хvчээр унтраах гэж оролдоод байх шиг санагдаад байх юм. Тэр дээрх эрхэм-ийн хэлсэн члэн миний итгэл, зорилго, мөрөөдөл минь гайхалтай болхоор хvмvvсд тэгтлээ зэвvvн санагдсан юм байхдаа! бодоод байхаар инээд ч хvрэх шиг.., Yнэндээ баян ядуугын талаар жаахан юм бичье гэж бодлоо гэхдээ хэт нурших гээд байгаа ч юм шиг vгvй бол нэг л болж өгөхгvй юм ингээд vvгээр дуусгая. бичлэгээ сvртэй засварлаж янзлалгvй орууллаа анхны юм тэр хэвээрээ л сайхан! Ойрын хоёр гурван хоногтоо "Шинэ хүн" нь байрандаа ганц нэг зvйл хийгээд бас нэг PC босгож тvvнийгээ нэтэд холбосон чинь блог маань орохгvй жаахан асуудалтай тулгараад тээд л NEt кафе-д хальт сууж энэ бухимдлыг бичиж оруулав. Сайн яваа нэгэндээ битгий ингэж атаархаж байгаач ингэж тамын тогоо шиг амьдрахаар нэг нэгнээ дэмжиж урам өгч амьдармаар юм...! тэр зарим нэг хvмvvс хммм! :D Бичих зvйл овоороод л байдаг яагаад ч юм буулгаж амжилгvй байсаар эхнээсээ авхуулаад мартагдах тийшээ хандаад байх шинжтэй, нэлээд хугацаанд ингэтэл бичээгvй удсан болхоор тэр юмуу гар нэг л эвлэрэхгvй байх чинь!
...юутай ч Би "Blog" бичих дуртай бас хайртай энэ чинь миний бусдад хvрэх гvvр, сэтгэлийн минь нэгээхэн "Эд баялаг" юм шдээ Хvмvvсэээ!