Sunday, September 30

Олон үг !

аймммм..., Амьдрал сайхан байна аа гэж! Дурлаж хайрлаад, унтаж идээд л баярлаж догдолж, гутарч гуниад л уйлж дуулж, уцаарлаж бухимдаад... Амьдрал бол чамд өгсөн насан туршийн бэлэг гэдэгт итгэхээс л миний одоо байгааг өөрчилж бусдад хүргэx байxдаа харин өөрийнхөө хэлж мэдэх энэ сэтгэл хөдлөл, бодол санаанаас буух тэрхүү өнгө төрх, дүр зурагнаас өөр, бүр өөрөөсөө ил гаргаж байж бусдад өгөөд буцааж авдаг "аз жаргал"-аа их л багахан илэрхийлж амьдралд хариу болгон "бэлэглэх" юмдаа ер нь зарим нь бараг мэдэхгүй дээ тээд ч нээх ухаалаг байх гээд зүтгэсэн болох биз! надаас бусад нь тэнэг гэвэл би өөрөө хамгийн тэнэг нь болох байх эсвэл...! харин тэр буцааж өгдөг бэлэг-ний тухайд бол надтай адил өөр нэгэнд "хамгийн сайхан гайхалтай бэлэг " баймаарсан! даанч одоо хүртэл чадаагүй л байна >гэхдээ удахгүй ээ!

"Сайхан" байх мэдрэмжийг би өдөр бүр өөрөөсөө хайдаг заримдаа шантраад хойш тавьж залхуу хүрээд унтаж идээд, уйлж унжих өдөр цөөнгүй гэлээ гээд араас нь уудаггүй л юмдаг бусадтай адил хэцүү бүхэнд сэтгэл засаж шил хоосолдог архичин биш! (энэ үгийг нэг хүнд хэлэв) ...ингэхэд би тэр хайгаад байгаа "юм"-аа өөрөөсөө биш бусдаас хайх талаар өнгөрсөн хэд хоног орон дотроо жаахан бодлоо л доо тэгсэн хамгийн сайхан бөгөөд надад хэрэгтэй тэр зүйл.. зүйл ч гэж дээ нэг үгээр шуудхан хэлхэд сэтгэл мэдрэлийн өвчин ч юм шиг байгаам, угтаа над мэтийн нарийн мэдрэмжгүй бүдүүн баргын хэсэг нөхдөд цаг хугацаанаас хамаарч тэртээх он жилүүд, сар өдрийн тооллоор яван явсаар (ядахнаа удаан гэж байцарсан) энэ биений сэтгэлд тэр дундаа зүрхэнд бууж, орчин нөхцөл оюун бодолтойгоо хэсэг танилцаад таарч тохирохыг нь нэлээд судалсны үндсэн дээр цаашид хэрхэн зохицох мөн ямар цаг хугацаатай "аж төрөх"-өө шийддэг байна. Тэгвэл "зүрх"-нд бууж сэтгэлд туссан тэр мэдрэмжийг хүмүүс юу гэж хэлдэг вэ..? Азтай гэдэг ч юмуу юу ч гэдэг юм (тэрэнд зөндөө их мөнгө, хөөрхөн царай чухал биш) тийм нэгэнд гайхалтай "Аз жаргал" гэж түүнийг л хэлнэ гэнэдээ тэгсэн зарим нэгний хэлж байгаагаар энэ нь нээх тийм "сайхан" мэдрэмж биш гэнэ харин ч бүр зовдог гэнэ шүү! бас үүнтэй адил зарим нь харин бүр залхаж байна ядаргаатай байна дахиад шинээр эхэлмээр байна өнгөрсөн бүхэн миний алдаа байсан гэнэ энэ дээрхийн бодолыг агуулдаг нөхдийг давтан хэрэгтэнүүд гэдэг юм шдээ! за тээд сүүлдээ нэлээд хэдэн нөхөдүүд болхоор эсэргээр нь хүлээгээд л хүлээгээд л бүр цөхөрч гүйцээд үхье! хатая! дээрээ тулж, энэ дэлхий дээр өөрөөс нь өөр азгүй хүн байхгүй юм шиг санаж, уур нь хүрэхээрээ бусдад чанга дуугаар хэлдэг өнөө гоё, гоё үгсийг өөртөө хайр найргүй хэлж яг юу яаах гэжийсэн чинь "өнөө" нэг юм нь ирдэг гэнэ тэгсэн хөөрхий минь өрөвдмөөр ч юмдаа нөгөө сэтгэл зүрхэнд нь буусан "мэдрэмж" нь "зүйл" нь "өнөө юм" нь орчин нөхцөл таараагүй юмуу эсвэл эзэн хүний зүрхээр нь тоглож анхны удаа ийм байдын гэж мэдрүүлье гэж бодсон уу магадгүй "тэр" буух буудалаа андуурсан байж болох талтай тэгэж дэмий баахан гэгэлзүүлж яг болох-ын босгон дээр "түүнийг" аль хэдийн өөр хүнд алдсан байх жишээтэй! Энэ сүүлийн мэдрэмж надад тусаад хэд хоног орондоо бодож олныг эргэцүүлж юу ч хийж амжаагүй манарч байгаад л тэрнийг алдцан байх! еp нь болж бүтэхийн босго даваа биш харин ч бүр эсэргээрээ судасыг нь барих гээд хүрч амжаагүй байхад "тэр" өөрөө түрүүлээд мэдэрсэн эсвэл нэг сэргэлэн (давтан хэрэгтэн) болсон дассан сурсан баагий нууд түрүүлээд барьчих болтойм! одоо яая гэхэв арга алга. арга байлаа гэж бодход цаг хугацаа хэрэгтэй. тэр баагий түүний баруун гарын судасыг барьсан бол зүүнийг нь би бариад өөрийн болгож чадах болуу, бас байж болох л юм тээ? ер нь ингэж наана цаана нь орж өнхөрч унаад үсэрч харайж байхаар больсон нь дээр ч юмуудөө угаасааа шал залхуу хүрчлээ унтая хүн хайрлаж түүнийхээ төлөө тэмцэж тээд өөрийн болгох-оос залхуурдаг нэг нь надруу хараад инээгээрэй хэхэ чи шүү! чадахгүй юм чинь чаддаг болтлоо манарч л байя
зиак унтлаа маргааш өглөөг тэс өөрөөр мэдэрч сэрнээ би чинь өдөр бүр шинэ хүн нтр гээд л асар чухал залуушдээ соиниоос би унтахаараа нөгөө зүрх сэтгэлийн буудалруу дандаа явчаад байдийн ойрдоо миний зүрх сэтгэл жаахан ачаалалтай байгаа лдаа, нислэг ихтэй нэг л сонин гэгэлзээд бас л сайхан шүү! хэзээ нүдэнд илхэн түмний өмнө нисэж буугоол жаргаж даравганах юм бол... аймммм, Амьдрал сайхан байна аа гэж!!!

Унтах гэж байхад ийм орой хаалга тогшоод... -хэн бэ?

Tuesday, September 25

найз

Би чиний найз, Би түүний найз, Би тэдний найз, Би өөрийнхөө найз!
Мэдэхгүй юм даа анд минь хэлэх хэдэн үгээ сэтгэлдээ тээж хэрэгтэй, хэрэггүйг ялгаад л бусдад бас чамд хэлдэг байсан одоо ч тийм цаашдаа ч тийм байх! Гэхдээ чи сонсдоо миний чамд хэлэх тэр үгсийг тэд биш чи ойлгоно бас ялгаж, салгана. үгүй юмаа гэхэд тэднээс хамгийн түрүүнд хэлээгүй байгаа миний дүр төрх, харцанд минь шингэсэн бодолыг чи л тааж мэдрэнэ. Тиймээ! найз нь ааш муутай, дэндүү өөрийнхөөрөө бас учир нь олдохгүй олон дүр төрх зан аашаас минь чамд таалагддаг нь цөөхөн байж болно, тийм л байгаа байх. хэн нэгэнд би чамайг ярьдаг их сайхнаар миний найз тийм л хүндээ гэхээр би хэлдэг харин хааяа тэр надад чиний талаар дурсдаг гэхдээ тэр олон юм хэлдэггүй. Дээхь нь үед би өөрөөсөө өөр хүнд хэлье гэсэнээ хэлж чаддаггүй хэнэггүй царай гаргасан хаа газарын атамануудад нэрээр минь биш зүсээр минь дуудхад айдаг, гэвч айсан төрхөө тэгтэл ил гаргачилгүй шүдээ зууж гараа зангидаад дэмий л өмнө нь хэлэх үгээ залгиж хэрэгтэн аятай харцаа буулгаж зүрхээ чагнадагсан. Харин тэр цаг үед өөрийгөө атаман гэж хэлүүлэх

Friday, September 21

Нэргvй шvлэг

Хөгшин залуугvй уугаад л
Хөдөө гадаагvй суугаад л
Зон олон маань нэг л
Зовсон шинжтэй байх юм

Ажлын бvтээл багадаад л
Арын хаалга ихсээд л
Улс орон маань нэг л
Унасан шинжтэй байх юм...


Р.Чойномын бичсэн зарим шvлэг, найраглалыг нэлээд уншдаг бас цээжилдэг. Хэд хоногын өмнө тvvний бичсэн "Сvмтэй будрын чулуу" номыг эргvvлж суугаад дээрх шvлэгийг тэмдэглэсэн байсан юм, бас л vнэний хувийг агуулсан энгийн, энэ хэдхэн мөрvvдийг та ч бас онцлоод аваарай.

Monday, September 17

Тайлбаргүй...!

Урдаа нэг beer тавьчаад л учиргүй ярьчих хүн хаа сайгүй л байна гэсэн чинь цагаа тулангуут нэг нь ч олдоггүймдаа үгүй яахав би гуйхгүйээ угаасаа тэгэж суугаад хүнтэй ярихаар учиргүй л бөөн зовлон үгүй бол хэн нэгний сайн мууг хэлэцэж тэгсэнээ дараа нь хувийн үзэл суртал улс төр нтр болоод явчдым...

Саяхны нэгэн бичлэгт оруулсан энэ дээрх
үргэлжилсэн өгүүлбэр нэг л биш болоод явчлаа!



Tatar - Esreg Odor

Zaya:
Hey, Bi onoodor uutsan baina
Yor ni joohon muudsan baina
Chin setgeleesee dailya hemeen nohdoo duudsan baina
Naad arhia bodoltoihon bariulaarai
Olon yum bitgii yariulaarai
Hariya gevel shuud l hariuulaarai
Hey, bugdeeree urd urdahaa neg togtooy
Eruul baigaa negniigee sogtooy
Chi naiz l yum bol naizaa uuniig uuj l haruulaarai
Hamaagui hatuu baival ??? daruulaarai

Jagaa:
Tegvel namaig bitgii yaruulaarai
Ovliin huitend namaig bitgii daaruulaarai
Hurd huchiig mini bitgii saaruulaarai
Guie, yostoi tiim yum baihgui enechee joohon suuyaldaa
Oo tegvel hamaa alga uuvalchig uuyaldaa
Bi onoodor ta hoyriig dailna
Margaash ogloo mailna
Hamaagui hamtdaa sharaa tailna
Za ingeed eruul mendiin toloo
Bas erh choloo
Sain saihnii toloo
Bas emegteichuudiinhee toloo

Dahilt: Uu ah, airgaa tavaaraa uuya (8x)

Moogii: Eniig toiron narlan baigaa dorvon uulandaa sogdon morgoy
Ehnertee barigdahgui geed burhandaa morgoy
Jagaa: Tiim l surhii yum bol ehneruud ireed avna biz
Bid gurav uudgaaraa uuya ayga tavgaa savna biz
Zaya: Za tegvel hamaagui, bi ter arhiig ni zahyalna
Bidentei bidengui (av tsetsegs) nahialna
Moogii: Dahiad l ene arhiig ahiad toiruulya
Yor ni ingeed uldsen amidarlaa arhindaa zoriulya
Jagaa: Baijii baijii delhii arai hurdan ergejiina
Moogii: Hundgandahi arhi ni ai hurdan shirgejiina
Zaya: Bid gurav hoorondoo arhi uutsan baigaad l
Nudend mini alag horvoo ter ayaaraa naigaad l

Dahilt: Uu ah, airgaa tavaaraa uuya (8x)

Moogii:
Za ehner zalgaad l baina, nogoo hoyrtoi chin alna gesen
Yag odoo irehgui bol bi chamaas salna gesen
Bi helsen, minii hogshin bitgii iim yum yarijii
Naiz ni araas ni ochii, chi turuuleed harijii
Bi neg l yum zahidag, ehneruud dandaa ahidag
Chuluuni ehneriig har l daa zugeer l geree sahidag
Gehdee joohon sonin ch yum boloh ni bolno shuu, bur baraigaad l
Ehner ugiin zoroogui utasnii tsaanaas haraagaad l
Jagaa: Ene buhen hamaagui uudgaaraa uuya tee
Ingelee geed arhind orchihgui yum chin dzee
Zaya: Chi tegej bodoj baigaa bol hamaagui uuya tulgaad l
Yamar saihan orj bainaa hooloigoor guilgeed gulgaad l

Dahilt: Uu ah, airgaa tavaaraa uuya (8x)
Uu ah (5x)

Ганц нэг blogger-ууд маань мэдсэн байхоо! Тэлмэн дүү, Deppsu .., нтр гээл! Дараа яасныг лавлаж асууна аа!? :D

Sunday, September 16

Сайн уу? Миний Хүү

Ойрдоо ээжийгээ жаахан санаад байх шиг, үдийн цайгаа уучаад ээжийн зурагыг хараад хэвтэж байсан чинь тэр чигтээ унтчихаж! Тэгэж унтахдаа ээжийг зүүдлээд.., бид галын өрөөнд байх юм ээж надад цай аягалаад, хөгжилтэй юм яриад байгаа болтой урдаас инээгээд л тэгсэнээ миний духан дээр үнсээд цайгаа бариад том өрөөрүү орчив араас нь дагаад ортол.., -гэнэт хажууханд утас дуугараад зүүднээсээ тасарч, нүдээ хагас дутуу нээгээд утасаа тэмтрээд авахын зуургүй тасарчив дугаарыг нь харж хэн хаанаас яах гэж залгаж байгааг мэдэх хүсэл ч байсанүй, хүн гоё зүүд зүүдэлж байхад залгаад ядаргаатай юм бэ гэж уурлах харамсахын завсарт бодоод дахин нүдээ аниж өнөөх зүүдээ үргэлжлүүлхийг хичээх гэтэл дахиад л утас хангиналаа
- мэндийн зөрөөгүй байна уу? хэн бэ? (бухимдсан хоолойгоор) утасаа автал монголоос ээж ярьж байна
- ..., ( надад зүүдлээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд утасаа барингаа угаалгын өрөө орж чийгтэй алчуураар нүүрээ арчиж сая л нойрноосоо нэг сэргэмэр аядав!)
- Сайн уу? миний хүү юу хийж байна яасан удаан дуудуулж байнаа, завгүй байсан юмуу? ээж нь чамруу емайл бичсэн авсан уу?
- аан зүгээрээ ээж! одоо емайлээ шалгаатий! та Сайн уу?
- Ээж нь сайн ок байгаа! миний хүүгийн бие гайгүй юу? хичээл нь сайн уу?
- бие зүгээрээ ойрдоо хичээл ихтэй завгүйдүү л байна (жаахан зовсон хоолой гаргав)
- миний хүү нэг л дуу муутай байх юм завгүй байгаа юмуу?
- үгүй ээ, зүгээр!
- бие нь өвдсөн юм биш биз?
- үгүй дээ хүү нь сая жаахан унтаад тээд л тэгэж байхгүй юу!
- аан унтаж байсан юмуу? хэлэхгүй! ээж нь мэдсэнгүй шдээ! эртэд миний хүү жаахан хямраад байна гэхээр нь л ээж нь санаа зовоод залгасан юм! одоо зүгээр үү,
-өө ээж минь ээ хүүдээ санаа зоволтгүй! тэр чинь аль дээрийн өнгөрсөн юм шдээ
-за за миний хүү сайн амарч байгаарай! гэрээ санаад байгаан биш биздээ (инээв) өчигдөр аав нь асууж байсан тэгэж байгаад аавтайгаа яриарай миний хүү цаг заваа зохицуулж амралттай байгаарай ядрахвий ээж нь дараа залгая, эсвэл миний хүү завандаа ээж аав - луугаа залгаарай!
-одоо унт унт хүүдээ хайртай шүү үнсэе! -баяртай миний хүү!
-Зүгээрээ ээж! Та...
-байна уу? ээж байна уу?
хөөрхий минь намайг унтаг, амарч байхад нь хэрэггүй залгалаа гэж бодоод их л хурдан утасаа тасалчив! энэ жаахан өрнөл хэсэг надад их сонирхолтой бас нэг л гоё санагдлаа. Түрүүн үдийн хоолны хажуугаар хүмүүсийн блог-р хэсэж ганц нэг бичлэг харж байх зуураа нэгэн блогт эхийн талаар бичсэн байхыг нь уншчаад ээжийнхээ тухай ганц нэг юм оруулмаар бас жаахан дурсамаар санагдаж (манай гэрийнхэн миний блог хөтөлдөгийг мэддэггүй) бичлэг оруулах цонхыг нээчихээд, гэр бүлийнхээ жаазтай зурагыг нь хараад хэвтэж байгаад унтсанаас хойшх үйл явдал бүрт л ээж байгаа нь гайхалтай. Хэнээс ч илүү эрхэм энэ хүнийг дэмий юманд сэтгэлийг нь зовоогоод би бас болчимгүй нөхөр юмаадаа. Миний сэтгэл санаа муухан байлаа ч өөрөө өөртөө зовлон болгосоноос биш өрөөлд сайхан байгаагүй нь мэдээж, нэг талаараа энэ биеэ бусдад өрөвдүүлэх гэсэн арчаагүй нэгний утгагүй санаа ч юм шиг, олныг бодолгүй хэлсэн ганцхан үгний эрхэнд ээж минь шаналж өнгөрсөн бүхнийг сэтгэлдээ тээгээд хүүрүүгээ залган учирыг лавлан санаагаа зовоож байдаг энэ хүнээс мэдэрч ойлгох юмдаа. Хүмүүний амьдралын алтан багана итгэл сэтгэлийнх нь ариухан гүүр ээж гэдэг юутай гайхалтай энэ олдсон амьдралдаа ээжийнхээ ачийг хариулж бусдаас илүү явуулна гэж ам бардам амлаж бусдад хэлэхгүй ч таныгаа зовоож сэтгэлийг тань сэвтээж бусдын нүдэнд гундуухан байлгаж, гутарсан цөхөрсөн аз жаргалгүй амьдралыг хэзээч өгөхгүй ээ ээж минь! энэ цаг хугацаанд хүү нь сэтгэлийг тань амгалан байлгаж зүдэрч олсон хэдэн төгрөгөөр тань сайн сурч л хүн болно доо харин дараачийн цаг үед бүх зүйлийг хүү нь өөрөө хийж өөрөө бүтээнэ. Хүүгийнхээ багадаа хэлдэг байсан мөрөөдлийг санаж байна уу? Би тийм л хүн болно.



Friday, September 14

9-р сарын 3н, 01 цаг 05 мин -Тэмдэглэл

_Өнгөрсөн 2 долоо хоног хар дарсан зүүд шиг л байлаа амьдрал дандаа сайхан байдаггүйг уураг тархи ухаан бодол нь мэдээд байгаа хэрнээ л тэр бүхнийхээ зах зухаас нь жаахан амсаад ирэхээр сэтгэл санаа гэж хогийн сав л болчих юмдаа Угаас "ганцаараа" байх зан сурталыг илүүд үздэг миний бие сэтгэлээр унаад ирэхээрээ жинхэнэ хэнд ч хэрэггүй нэгэн болоод байх шиг! эрт дээр үед гуниг гутрал гэдэгийг мэдэхгүй дэгдэж дэрвэсэн бүх л зүйлийг сайханаар төсөөлж өнгөрсөн бүхнээ эргэж дурсаад харуусаж харамсдаггүй тийм л нэгэн байв гэтэл одоо юу нь болохоо байцым байнга л бухимдаастай, хэн хүнтэй ч аан уунгүй учиргүй л сэтгэлээ дагаж зүрхээ чагнасан хүн энд сууна. Намайг хэн ч мэдэхгүй тийм нэг газар очиж ганцаараа бүтэн жил байжийгаад ирэх юмсан, тэгэж ирэнгүүтээ хамаг юмыг хийж бүтээхсэн! хэн нэгэнтэй олон юм ярихаас дургүй хүрээд MSN, yahoo мэссэнжэр-н хэдэн хаяг дээрх хайртай хайргүй таних танихгүй бүх хүмүүсийг нь устгаж дахиж хүнтэй чааталмааргүй санагдав, бас дээр нь өөрөө хүсэж сонирхож байж нээсэн блогоо хүртэл хаагаад нэмээд арай л дэлэт хийцэнгүй... ай хөөрхий хэлэх хэдэн үг нь өдөр бүр багасаж харц нь хялайгаад харахаар нь зэхэлзээд Uuskuu ч хүнээ байж байгаан байна даа гэж хааяахан нэг таархаараа -сайн уу? -баяртай-гаас өөргүй тэр нэгэнд тэгтлээ сонин харагдсанаа бодохоор нээрээ л хүн гэдэг бие махбодь-оос больж бусдын мэддэггүй дүр төрх замбараагүй зантан болж байгаам шигээ гэхдээ бас намайгаа "ийм" байхад хөндлөнгөөс ажиглаж хөөрхйи минь санаа сэтгэл нь зовнин хэлсэнийг нь бодохоор тэр бид хоёрын зүрх сэтгэл чимээгүйхэн холбоотой байсан ч юм билүү? ингэж бодонгуутаа -Би чамд хайртай гээд хэлчвэл -Би өөр хүн шүү чи наад үгээ тэр Дэлгэртээ л очиж хэл гэх байхдаа! Урдаа нэг beer тавьчаад л учиргүй ярьчих хүн хаа сайгүй л байна гэсэн чинь цагаа тулангуут нэг нь ч олдоггүймдаа үгүй яахав би гуйхгүйээ угаасаа тэгэж суугаад хүнтэй ярихаар учиргүй л бөөн зовлон үгүй бол хэн нэгний сайн мууг хэлэцэж тэгсэнээ дараа нь хувийн үзэл суртал улс төр нтр болоод явчдым...To be continued

Thursday, September 6

Асуудал, Сэтгэлийн тэнхээ!

Та хүнд хэцүү асуудалыг хэрхэн хүлээж авдаг бэ? Тэр бүхнийхээ ард өөдрөг эрч хүчтэй байж шинийг илэрхийлж, асуудалыг гайхалтай шийдэж, сэтгэлийн тэнхээтэй байж чаддаг уу? Эсвэл сэтгэл санаагаар унаж, итгэл найдвар гэж юу байдагыг мэдрэхээ больдог уу? Үгүй бол энэ бүхэн нь тийм сүртэй зүйл биш юм болуу? ...юутай ч та аливаа сэтгэл санаа, эд хөрөнгийн хүнд хэцүү, сөрөг үйлдэлийг хэрхэн хүлээж авч, түүнд яаж хандаж өөрийгөө болон асуудалыг ялан дийлдэг вэ? мэдээж энэ бүхэн олон талын харилцан адилгүй ч асуудалгүй амьдрал гэж хаана байхав..,! өөрт тань тохиолдож буй асуудал хэрхэн өрнөж, эцэст нь ямар үр дүнд хүрдэгээ comment-д бичээрэй!

Monday, September 3

6585,261,59

...................................................................................
...................................................................................
...................................................................................
...................................................................................
...................................................................................
...................................................................................
...................................................................................
...................................................................................

Saturday, September 1

Yргэлжлэлтэй...,

Tэээр нэг жил юмсан (...2 жилийн өмнө лдөө) ШУТИС, БИС-н "иргэний ба үйлдвэрийн барилгын инженер"-ийн ангид элсэн орж оюутан насны арвин их далайд сэлхээр аялалдаа гарваа. Tэр үед ихээ муу санаалж, хичээл сонголт хийдэг 7 хоногийн өмнө нь тэнд багшилдаг манай нэг танил байдаг гэхээр нь очиж уулзаад хичээл сонголтыг яаж хийх ерөнхий ойлголтыг мэдэж аваад дээр нь оюутан хүний үүрэг уахмсарын талаар баахан лэкц уншуулаад тэр өдрөө нэг л их мэдэгч болсон юмдаг! дараа 7 хоногоос нь надтай адил шинэ оюутанууд ирж хичээл сонголтoo хийх гэсэн биш учираа олохгүй замбраагүйтэж байхад, би бол архаг юм шиг л ер тоосон шинжгүй хэнэггүй зогсож байгаад л долоо хоногийн эхний өдрөө үзэх ёстой бүх хичээлээ сонгоод багш нарынхаа гар, хөлийнх нь үсгийг зуруулаад амжив. :) Харин дараагийнх нь өдөр ангийнхан & шинэ танилаас эхлээд найз нөхөдтэй болохыг зорин учираа олохгүй байгаа нэлээд хэдэн хүүхдийн хуваарийг зохиож өгсөн юмдаг тэгсэн нөхөд сүүлд дурсаж надад ярихдаа намайг., "нэлээн юм мэддэг гавал толгой" гэж бодсон шүү гэдэг байгаа... гүйэээээ нээрэн! энэ хүмүүс хүнийг бас "хийж" чадаж байгаан шүү! тэр үедээ гавал, сүрхий болж харагдсанаа сүүлд нь хэн болоод хувирчваа хммм! юмыг түрүүлээд мэдэх зарим тохолдолд бас дэмий байдаг байхгүй юу? ...хэхэ :)
...цас ороод л байхым даарч байгаа гэж жигтэйхэн, бас болоогүйээ даархын хажуугаар хэн нь мэдэгдэхгүй нэг охины араас чичрээд л алхаад байлаа яг ардаас нь шүү гэвч тэр надруу ерөөсөө эргэж харахгүй дагаад яв гэсэн шүү алхаад л байх юм! тэгсэнээ тэр охин зогсоод эргэж харах тэр агшинд -хөөе! -Ахаа босоочээ? хичээлдээ хэдээс явах юм бэ? эрт орно гээ биздээ гэж охин дүү маань сэрээдэг байгаа. цагаа харлаа! хичээлийн цаг эхлэхэд 20 мин дутуу, за ёстой баларсан юм гэдэг нь боллоо доо! гэрэлийн хурдаар хувцасаа өмсч амандаа талх зуугаад, араас нь усаар даруулаад өглөөний цайгаа уусан болоод бие ч засаж амжилгүй гарлаа. автобусны буудал дээр ЯАРМАГ-МУИС, НИСЭХ-УБИС ийн аль нэгийг хүлээсээр. (манайх 19-д) бараг 5 мин дараа автобус ирлээ (яараагүй үед бол их л хурдан ирж байнлдаа) хүн гэж хөл толгой нь мэдэгдэхгүй чихсэн автобусруу арай гэж оров. бөгс тавих тухайд бодсоны ч хэрэггүй тиймээс дээд талынхаа бариулаас сайн гэгч нь атгаад авбаа тэгсэн нөгөөх нь хариучгүй юмдаа чааваас гэж 120 мянгатын өмнөх эргэлтэн дээр тас үсрээд, тэр үед нь тэнцвэрээ олж чадалгүй арагшаа саваад ардаа байсан хүмүүс миний хүчинд хойшоо унах нь унаж, орилж хашиграад тэрүүхэн тэндээ асар сүртэй үзэгдэл их богино хугацаанд явагдаж өнгөрөв. би ч бүр хэлэх үг олдоггүй дэмий л -уучилаарай! гэж дуулдах төдий амандаа бувтнаад л, тэр хавийн хүмүүс муухай хараад л.., ямар миний буруу биш энэ нэг автобусны эдлэл муугийнх болхоос гэж дотроо өөрийгөө өмөөрч байх хэсэгхэн хоромд тээр өмнө байсан кондуктар эгч -юу болоод байнаа гэж сүртэй нь аргагүй орилсоор дэргэд ирцэн байхын тээд би бодохдоо: -яасан? зүгээрүү? нтр гээд л санаа тавин асуух байх гэж бодохын зуургүй -яагаад энийг тасдаад хаячваа? гэдэг байгаа ёстой хэлэх ч үг олдсонгүй. арайчдээ энэ хүмүүсийн харьцаа ийм байдаг байх гэж уурсаж, гунихархын хооронд буух буудалдаа ирцэн байв. Замдаа таарсан хүн амьтанг дайраx шахам хамаг хурдаараа гүйгээд ангируугаа орлоо. Оронгуутаа сул байгаа хамгийн урд талын эгнээнд тухлаад багшаа ажиглавал нэг л санаанд буудаггүй би чинь ийм багш сонгосон билүү? тэр нэг хөгшин багш байсан адилхан ч юмуу юун сүрхий нүдний шилтэй юмдээ гэж бодох хооронд өнөөх жижигхэн биетэй, шил нь томдсон 'эрхэм' самбарын өмнө духаараа их л ширүүн харж байна! мэдээж харц нь -дахиад хоцорвол! гэсэн утгыг илэрхийлж байгаа нь ойлгомжгой. ...хичээл эхлэлээ юу ч ойлгодоггүй! их сургуулийн хичээлийг хэцүү, хэцvv гэдэг үнэн юмаа гэхдээ энэ хэцүү юмаа эхнээс нь нэг нэгээр нь зааж болдоггүй юм байхдаа гэж айх, гайхах зэрэгцэж байлаа, арагшаа харвал ойлгож байгаа хүн бараг л алга харин тэрний оронд өөрсдийгөө зугаацуулсан хүмүүс л завгүй байх шиг, өнөөдрийн "Дүрслэх геометр"-ийн хичээл нь 2 пар ороод дуусах учиртай. эхний пар ч өглөө сэрсэн цаг үеээс хойш болсон өрнөл бүр нь ойлгох юмгүй өнгөрлөө. Оюутанууд завсарлах хооронд -сая юу заачваа? гэж бичсэн лэкцээ дахин, дахин уншиж баахан эргүүтэв..,! юу ч ойлгосонгүй хэвээрээ! тээд ерөөсөө хойшоо очиж суугаад тэд нараас асууя гэж бодлоо, хичээл үргэлжлээд орж, би ч гандан буурахгүй лэкцээ бичиж эхлэв тэгсэн хажууд суусан сахалтай залуу ( миний үеийнх юм байх гэж бодсын) дүү хүү энийг цааш нь дамжуулчих гээд нэг пилонкны савтай шингэн юм ширээн доогуур багшаас нуугаад өглөө түүнийг нь хажуугийн ширээний бас нэлээн овортой нөхөрт өгтөл урдаас -чи уудаггүй юмуу? гэнэ! - Юу? -Юу, Юу гэж нэг татахгүй юмуу? гэдэг байгаа. за бүр болохоо байлаа би чинь одоо хаана юу? сурах гэж ирээд байнаа зааж байгаа хичээл, үүнийг нь сурч байгаа оюутанууд нь ч тэр! бүр нүд эргэлдэж, чих шуугиад гайхахын дээдээр гайхаж, өнөөх сахалтай залуугаас -Чи? бишээ -Та хэддүгээр курс бэ? гэвэл -уг нь дөрөв гэхдээ энэ жил дахиж сурч байгаа тэхээр 5 гээд ойлгочиж болно гэдэг байгаа! ээ бурхан минь! ...бүх зүйл ойлгомжтой боллоо. гол буруутан нь би өөрөө юмсанж, яасан гэвэл өглөө сандрахдаа хичээлийн хуваарь дээрх ангиа дутуу харчиж 408 ийнх нь А-д биш Б-д кабинетд суух ёстой байж, миний суусан А-д төгсөх курсын мэргэжилийн хичээл орж байсан юм байна харин Б-д нь миний үзэх нөгөө "Дүрслэх геометр"-ийн хичээл нь орж байжээ! даанч юу ч ойлгохгүй үзэгдэж харагдаагүй дүрс зураг, томёъо бичүүлээд бас сурч байгаа оюутанууд нь аймар хөгшин харагдаад байсымааа...! ингэж л хичээлийн анхны өдрөө ангиа андуурч их сургуулийнхаа хичээлийг "ганцхан" өдөр бүр "2-хон пар" үзээд төгчих дөхсөндөө! ШУТИС-ийн оюутаны хичээл үзэх энэ тогтолцоо хичнээн чөлөөтэй, аятайхан ч учир мэдэхгүй шинэ оютануудыг хөөрхөн манаруулна шүү надтай таарсан шиг ийм тохиолдол жилд хэд гардаг судалгааг энэ статистикч Mуланка-гаар гаргуулах юмсан. Cая түүний "хичээлийн нэг өдөр..." бичлэгийг уншаад гэнэт өнгөрсөн хөгжилтэй дурсамж санаанд ороод дээрхийг буулгав..,

үргэлжлэл бий! ( эндээс их олон сэдэв гарч ирээд байгааm! )