...Зээ сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн энэ өдрийг үүрдийн түүхтэй сайн өдөр хэмээн Uuskuu хүү өөрийн блогтоо бичлэг нэмсэн болой! :D Тэртээх он жилийн хэлхээнд тайз дэлгэцийн од болхын нууцхан мөрөөсгөл болж олны өмнө зээ...!? гээд л хадаг яндар алдлаад аавынхаа ганц мөнгөн аяганд айраг юуг амсар дүүрэн мэлтэлзүүлээд өндөр дуугаар хоолой засаж ерөөл уншдаг байсан тэр л мөчөө тодоос тодхон санамой! ийн сайн санахын учир юуг мэдвээс: яг тэр үед тайзан дээр гараад хэт олон хүн хараад сэтгэл хөөрсөн үү яасан гэнэт үгийг нь мартчихаж билээ! тээд хадагаа алдалсан хэвээрээ хөшөөд нүүр гэж тайзны хөшигний өнгөтэй аймар адилхан болдымдаа! яг таг гацсан мөртөө бас болоогүй өнөө үгээ санах гээд бас яаж зүгээр байхав гээд ахин дахин зээ.., зээ.., гээд л зогсоод байгаам тэр чинь! Ядаж л тэнд байсан үзэгч хүмүүс бүгд чимээгүй болчоод бүр хэцүү, худалч хүнд бол ялаа нисэх миний зүрхний цохилт 2 л сонсогдож байлаа шдээ. Сүүлд сонсохнээ тэр том тайзан дээр нээх өхөөрдмөөр хүү хоёр хацарнаас нь улаан гэрэл асаад байсан гэсэн шүү хэхэ... Тээд хэр удсан юм бүү мэд! өнөө шүүж байсан хүмүүсийн дундаас нэг эгч нүднийхээ шилнийхээ дээгүүр харсанаа заза миний хүү үгээ санахгүй байвал цаашаа ордоо гэдийн! тэгсэн ах аймар дуулгавартай ичих инээх хоёр зэрэгцээд бахархалтайгаар -За эгчээ! гэж өнөө микрофон-р нь асар чанга хэлж олны дунд ёстой жинхэнэ "од" гэдэг нь болж байсан юм. Тэр үед 5-р ангид ангид Хүүхдийн спорт урлагийн их наадамд Ардын урлагын төрлөөр "ерөөл" уншиж оролцож байсын. Тайзан дээр гарахын өмнө их додьгор байсан юмаа тэр чинь жаахан биендээ таараагүй өмссөн дээл барьсан хадаг яндар, монгол гутал нь хамаагүй томдчихсон их инээдтэй бас тэрүүгээр л нэг өөртөө их итгэлтэй том том алхалсан харц дээгүүр хамар өндөр амьтан явсаныг хэлэхүү, хажуугаар нь ээжийн тайзан дээр гарахаараа хадган дээрээ барих мөнгөн аяганыхаа сүүг бүгдэнг нь уучихсан оронд нь хийжүүлсэн зуугын ундаа хийчихсэн тээд бас болоогүйэээ сайхан дуржигнатал уншчихаад тэр хооронд нөгөө ундаагаа уух юм бодцон сууж байсансан. аан тийм бас хамт оролцож байсан манай доод 4 ангийн нэг хөөрхөн бүжиглэдэг охиныг байн байн нүднийхээ булангаар хараал.., тэгсэн хэдхэн хоромын өмнө ийм байсан хүн чинь тайзан дээр үгээ мартаж паакталсныхаа дараа ичсэндээ өнөө бардам зан додьгор царай нтр байхгүй шүү! хамаг rating газартай шороо бужигнуулаал унаа! юун охин харахтай манатай, бушуухан гэртээ харихын хүслэн болж билээ :)) ... Энэ миний хамгийн анх олны өмнө гарч нүүр хагарч байсан үе. Тийм болоод ч тэрүү одоо олны өмнө гарах бүртээ энэ явдалаа санаж их инээнэ. Түүнээс хойш ах бол асар хашир бас их хянуур байдаг болсон доо! Хүний өмнө гарч онигоо болно гэдэг "их сайхан" үүнд ямарч "муу" үр дагавар байдаггүйг, алдаа бүрийн араас амжилт зүүгдэж явдаг гэдгийг сүүлд нь олж мэдэж, мэдэрч билээ. Хамгийн гол нь "итгэл" үүнд хамгийн том байр суурь эзлэнэ. Хичнээн эвгүй байдалд орлоо ч "-одоо биш ч дараа чадна гэсэн итгэлээ" алдахгүй байх нь чухал! ...Өнөөдөр манай зарим нэг залуус ямар нэг уралдаан, тэмцээн, уулзалт, ярилцлаганд оролцохдоо өөрийгөө зөв эерэг байдлаар хэрхэн таниулахаа сайн мэдэхгүй сандарч мэгдээд олны өмнө гарахаараа ичээд хэлж, ярих гэж байсанаа мартаад их л "байдалд" орж харагдана! гүйэээ тэгээд тэр бүхнийхээ дараа өөрийгөө их азгүй хүнд тооцоод бөөн сүр болохыг нь яана! угтаа бол тэр хамгийн том алдаа! хэрэв тэгэж бодож эхэлвэл дараагийн удаа дахиад л алдана, үгүй юмаа гэхэд өмнөхөөс илүүгээр, өөрийн бодож байгаа шигээ амжилттай байж чадахгүй л байх. Харин түүний оронд өөдрөгө ялан дийлэхийн их эрмэлзэлтэй байх нь хамгаас илүү чухал гэдгийг мэдрэх хэрэгтэйм байгаан! Надад эвгүй байдалд орж байсан тэр цаг мөчүүдийн дараагаар олооон олон амжилт ирж, нэг хэсэг аягүй лектор хүн шиг л байлаа шдээ энд тэнд очиж лекц унших нь холгүй нээх том ах аягүй харцаар хараал, төв царайтай гаргаал бас аймар ядаргаанд орцон нүдтэй костюм нь цэмцийж гутал нь гялалзаал "чухам" зүгээр л байдаг байвш ...ааая :D !? харин энд ирсэнээс хойш тэр бүхнээс үлдсэн гайхалтай сайхан дурсамжтай, ихээхэн туршлагатай болсон байх. Эх орондоо Монголоороо хэлж, ярьж, бичиж амжилтанд хүрч, алдаж онож, тэмцдэг байсан бол энд ирээд Англи хэлээр бүгдтэй харьцаж бүхнийг олж авахын чухалыг мэдэрч энэхүү хэлээр хоолоо олохоос эхлээд амьдралд ихийг туурвих юмсан гэсэн чин хүсэлтэй болсон бөлгөө! Өөрд тань "итгэл" үргэлжид байгаа бол тэр хэмжээгээр амжилт тантай дандаа хамт байна.
Сур Сур бас дахин Сур гэж Владимар Елевич Сүхэбатор. хэлж байсаныг байнга санаж явах кэрэгтэйм шүү күмүүс минь!
6 comments:
Hoorhon dursamj yumaa. Hun buhend anh olnii omno garahad tiim yum tohiolddog baihaa. Nogoo talaar manai zan zanshil ch geh uu humuusiig daruu bai gej surgaad ter n' ergeed humuusiig ooriigee ilerhiileh chadvar muutai bureg bolgochihood baih shig sanagddag. Surguulid huuhduuded biye ilerhiileh dadlaga hiilgej baival zugeer ch yum uu.
xe xe xoorxon jumaa..
Би цагаан толгойн баяраараа онц сурлагатан /зааа нэгдүгээр ангидаа онц сурдаггүй ямар хүүхэд байлаа/, цэвэр бичигтэн/бас гошгоруулна хэдэн багш нар чинь/ гээд багшийн хэлсэн өгүүлбэрийг олон эцэг эхийн өмнө цээжээр бичхээр болов оо. Тэгээд л мундаг явж байнаа. Тэгсэн багш "ярилцав" гэсэн үг бичүүлэх болов. Гэтэл гай таарч би "Я" үсгийг яаж бичих талаар мартаад бодоол байсан. За байз "Я" үсэг ямар байдаг билээ гээл...
Ах нь бол олны өмнө нэг их гарч байгаагүй. Заримдаа ямар нэгэн байдлаар хүмүүийн анхаарлын төвд оронгуут нүүр халуу оргидог одоогоороо хэвээрээ бна лээ.
Би бас сургуулийн нэг тэмцээн дээр бас хэлэх шүлэгээ
тэгж мартаж билээ.Гацаад зогсоод л байдаг улайгаад л ашгүй багши гүйж ирж бичсэн цаас бариулаад тэрийг харж уншиж билээ.
ер нь бол хөгжилтэй шүү??? :D Бүгдэд нь хайртай, үнсчихвэл яадаг бол!
Post a Comment