Monday, August 17

Нүүдэл Суудал

...Ай амьдрал гэдэг жинхэнэ утгаараа энэ л юм байж, би гэдэг хүн чинь ямархан гэнэн бас яасан их амар тайван зүйлийг бодож явсан юм бэ!? Одоо л нөгөө хүн байхын үнэ цэнийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлж байх шиг. Их удаан явлаа олон ч хүнийг гомдоож бас багахан хүнд сэтгэлээ нээж үнэнээ өчиж, зовлонгоо хугаслаж, өдрийн уртад өөрийгөө тайтгаруулж, Яагаад? гэсэн асуултыг өөртөө тавьж явлаа. ''Худалч'' гэдэг нэрээр өөрийгөө яасан их гоё воо! Одоо хүртэл энэ нэрнээсээ салаагүй л явж байна гэвч өөрийгөө биш амьдрал намайг, өнгөрсөнд үлдсэн асуудал, алдаа, эндүүрэл бүхэн минь намайг "худалч" болгосонд хэн буруутайг би мэднэ. Өөрөөсөө ямар нэг зүйлийг холдуулаад хэн нэгний өмнө буруутан болоод урьдын сайн сайхан бүхнээр амьдралыг төсөөлөн байх цаг хугацаа нэгэнтээ ард холын хол хоцорсон байх гэж найдна. Сэтгэл санаа минь нүүсээр л суух сандал, буух буудлаа яасан их андуурваа, бодход хөнгөн сэтгэлдээ хөтлөгдөөд л тэр биз! одоо харин андуурч эндүүрхээ багасгах гэж хичээвч нэг газраа тогтож чаддаггүй энэ сэтгэлийг яанам билээдээ, Би нүүсээр л. Урьд нь байнга бууж сэтгэлээ онгойлгож, зүрхээ чагнадаг ганцхан зогсоолыг өнгөрч явсаар байгаад мартах дээрээ хүрсэн байна. Харин өнөөдөр хэрэг болгоод энд буулаа. Энгийн мөртлөө дэндүү ихийг агуулсан гайхамшигт БЛОГ ертөнцийг их санажээ. Эртний хэдэн блог андууддаа бас энэ цагийн шинэ нөхөддөө энэ өдрийн мэндийг хүргэе! Сайхан бүхэнд сэтгэлээ баясгаж санаа алдахдаа зогсдог энэ зогсоолд хэзээ ч юм бэ тэр нэгэн жаргалтай бүхэн эндээс л эхэлдэг байсан юм шиг санагдана. Ай Амьдралаа гэж, хэний ч мэдэхгүй тэр аз жаргалын хэлтэрхий Блог чи минь байжээ, Би Нүүсээр л...

3 comments:

byambaa said...

Sain uu duu & shavia. blogtoo ergej irsend bayartai bnaa.

sonirholtoi bichleg huleegeed l suuj bgaa shuu.

LLL said...
This comment has been removed by a blog administrator.
Erka2 said...

Hi?it is erka2. How are you doing man?-Is everything O.K?-So long no contact seems like to increasing unknowness...visit my world once you want and when convenient!