...Хааяа дуугүй байх нь хамгийн сайн хариулт болдог гэж. Хараал урсгаж хашигарч чарлаж байсан ч хайртай гэдгээ мэддэг, мэдэрдэг хэр нь цохиж, нүдэж байсан ч ганцхан үгнээс үүссэн асар том "харамсал" болдог юм байна. Өөрийгөө өмөөрөх гэж бусдыг муулах гэж эсвэл буруутай хэр нь буруугүй юм шиг байх нь одоо байгаа жаргал бүхэнд дэндсэн зовлон болох шинжтэй. Идсэн хоол минь амттай биш ч хоргүй, өмссөн хувцас минь шинэ биш ч хиргүй, намайг чимдэг нандин зүйл бол мөрөөдөл минь надад тохиолдох хамгийн том шаналал бол ганцаардал. Би өвдөөгүй, би өлсөөгүй, би даараагүй, би ядраагүй, би яагаачгүй харин би өвдсөн юм шиг эсвэл өлссөн юм шиг үгүй бол даарсан юм шиг тэгээд ядарсан юм шиг харагдаад байна. Сэтгэлдээ бол хамгийн ганган нь, бодолдоо бол хамгийн дээд нь, бусдад бол хамгийн хүндтэй байхыг хүснэ. Чадахгүй байна гэж уйлаагүй, чадваргүй байна гэж муулаагүй. Хэн ч намайг зэмлээгүй болохоор хэзээ ч би гунихгүй. Одоо бүх юм өнгөрсөн гээд бодож суусан бол аль дээр бүх зүйл өнгөрсөн байх байсан юм. Явуулж чадахгүйгээ мэдсээр байж хэлсэн үгэндээ өөрөө би итгээгүй гэхдээ би алдчихвий гэсэндээ араас нь гарч алдаагаа ойлгуулсан. Тиймээ би дэндүү их хайртай болхоороо "айсан". Уучлал, тэвчээр хоёрт зааг гэж байдаг бол энэ бүхэн сүүлчийнх байг. Эр хүн гэдэг уужуу юм шиг хэрнээ уурандаа бол бүхнийг хэмжинэ. Сайн сайхан бүхнээ нэг нэгээр нь алдах биш харин нөгөөгөөр нэгийг солиод байх шиг. Эрүүл биеэ өвчтэй болтол амьдрах нь амьдаараа үхсэнтэй адилхан биз. Өвчин л биш бол өрөөл бусад нь сэтгэлийн л асуудал юмдаа. Хүмүүс гэж бусдыг дуурайж, тэднийг шүтэж биш өөрийгөө сонсож, сэтгэлээ эмнэж, мөрөөдлөө бодитоор төсөөлж түүндээ тэмүүлж амьдархсан. Би энэ дэлхий дээр ганцхан хувь хэн ч хэзээ ч намайг давтахгүй дуурайхгүй. Та ч бас тийм. Нэг л амьдрахаа мэддэг болхоор нандин бүхнээ эрхэмлэж л баймаар. "Уучлал" гэдэг амьдралд хамгийн гайхамшигт "ид шид" байдаг юм байна. Өрөөлийг өнгөцхөн дүгнэж чимээгүй өнгөрөх биш өөрөөсөө илүүгээр мэдэрч бас сонсож явахсандаа.
6 comments:
yamar goyo bichleg ve yag unuudriin namaig heleed bgaa um shig
end bichkue
Хүмүүс гэж бусдыг дуурайж, тэднийг шүтэж биш өөрийгөө сонсож, сэтгэлээ эмнэж, мөрөөдлөө бодитоор төсөөлж түүндээ тэмүүлж амьдархсан. Би энэ дэлхий дээр ганцхан хувь хэн ч хэзээ ч намайг давтахгүй дуурайхгүй. Та ч бас тийм.
Olon hymyys ynshaasai ene bichlegiig....
ergeed irtsen yum uu, yamar ih huleesen geech, shan bichleg bnaa.
bugded talarhav!
Yostoi l yum bodogdmoor bichleg baina shuu
Post a Comment