Өвдөж байна. Халуун, чийглэг болоод ч тэр юмуу жаахан шалбархай хүртэл эдгэж өгөхгүй зөөлөрч дэвтээд хөөрхөн зовоочих болтойм. Тэр үед нь болохгүй, хэрэггүй гэж хэлсээр байхад нь дэмий л үгнээс зөрж сонсоогуй юм шиг царайлж, хаазаа нэмээд галзуурсан амьтан шиг байсанаа бодход хөндлөнгийн хэн нэгэнд амьнаасаа уйдсан юу хийж байгаагаа мэдэхгүй "тэнэг" шиг харагдсан байхдаа. Болохгүй гэдгийг нь цаг бүр мэдэрч ойлгодог мөртөө өөрөө дээр нь гараад суучхаараа тэрхэн зуур сэтгэл шуулдаж, зориг зүрх амтагдаад болохоо байчих юм! ...айххххммм ойрдоо иймэрхүү нэг асуудалтай! ;) нээх сүрхий би "шинэ хүн" нрт гээд л балаа чанга гэгч нь атгаж эрч хүч энерги гэдэг чинь амаар савсаад аягүй амбицтай, тэгээд түүнийгээ блогтоо оруулж намайг тоодог хэсэг хүмүүст уншуулаад [neteer] өөрөөсөө эхлэж бусдын сайн, мууг ялгаж, салгаад өдөр бүрийн ажил төрөл, ахуйн соёлоо төлөвлөөд л оюун санаагаа гол хүч болох хичээл нтр дээ зориулаад энэ биений эд эсээ ихээхэн завгүй байлгаж бас чгүй түүнийгээ мэдэрч гүйэээ мөн сайхан байвш тэгсэн хэтэрхий "шинэ" болцон уу эсвэл яасан! тэр орой харин мото-тойгоо хальт зам цэвэрлэчихэв. Бас тэр нь миний ч юм биш! найзын минь 2 сарын хугацаатай түрээсэлсэн Wave-RS загварын мотоцикл. Гэхдээ нээх сүртэй унаагүй, надшигээ ч юмуу эсвэл жинхэнэ нөгөө айх булчирхайгүй нөхдүүдийн давхиж байгаад унасан тэр аваарны дэргэд би өөрөө бүдрээд унацан юм шиг л харагдах байх аягүй бол бүр тоохчгүй. Мото-ноос нэг ч доллар-н эвдрэл гараагүй харин надаас 5 н долларын зарлага дээр нь 10-ийн цамц л гарлагандаа гарах шив хөлний шагай, өвдөг, хавирга хавиараа хальт хар зам арчиж шалбалсан, өөртөө байгаагаа тооцон байж үрдэг ээж аав, гэрээсээ хол хүний газар амьдран суугаа оюутан хүнээс өдий хэмжээний мөнгө гарах нь бас тоогүй л юм ядаж л түүгээрээ хоёр, гурван өдөр хооллосон бол аштай байжуу! бас дээр нь яг тэр өдөр нэтээ салгуулцан байсан болоод ч тэрүү блогоо ч харж чаддаггүй бичлэг ч нэмсэн юмгүй нэт кафэ д хальт суугаад илүү дутуу юмыг нь засаж янзлах биш бүр сонин болгочихоор нь уур хүрээд тэр чигт нь орхиж хэд хонов! тэр хойгуур Бямбаа эгч Victory Тэлмэн Гантулга ах бас бус хүмүүс орж гараад сэтгэлээ үлдээсэн байх юм. Тэлмэн дүү ч бас нэлээн бухимдсан аястай коммэнт үлдээсэн байдаг шүү! бухимдлаа хальт нууж байгаамуу яаж байгаам араас нь хэхэ гэцэн байнлээ.хэхэ! Victory харин нэлээд залхасан байртай коммэнт үлдээсэн байсан.., үндсэндээ уншигч, блогчдоосоо ихээ санаа зовж байна нэг л их сүрхий "ах" байгаад байдаг гэтэл бас цаагуур наагуураа болж өгөхгүй дэмий л өөрийгөө эсвэл хэн нэгнийг хуураад ч байх шиг! Гэлээ гэхдээ боддог бодол, төлөвлөдөг бүхэн минь их гэрэл гэгээтэй байдаг, тэгээд ч би чинь өдөр бүр "Шинэ хүн" шүүдээ! ...ойрын хугацаанд Англи хэлээ сайжруулж бас дээр нь нэмж ганц нэг сонирхолоо дагаж судлах зүйлс байгаалдаа. энд миний сурдаг их сургуульд бүх хичээл нь Англи хэл дээр ордог болхоор маш давгүй, дээр нь Вьетнамд байгаа юм чинь мэдээж энэ улсын хэлийг давхар сурна. аан мөн маш их хүсдэг судлах гээд сурах гээд байгаа хоёр хэл бий тэр нь япон, орос хэл байгаа юм. Тэгсэн ганцыг нь ч болов хэрэгжүүлж эхлье гэж бодоод хэд хоногийн өмнө япон хэл заалгах багштайгаа бүх зүйлээ тохироод оройдоо хичээлээ эхлэхээр болов тэгсэн тэр оройноо мото-тойгоо хот тохижуулахад хэдэн хором зочилж гайгүй сайн ажилаад хичээлээ эхэлж чадсангүй Тэгсэн хөөрхий минь надад зовсон уу яасан өнөөдөр манайд хүрээд ирэхээр нь яасан их сандарваа.., маргааш яг япон хэлээ хийж эхэлнээ бас хажуугаар нь орос хэлний талаар судлах хэрэгтэй байдаг дээр нь хичээл эхлээд энэ долоо хоног цаашдаа нэлээд завгүй болох шинжтэй, бас блогоо ч шинэчлэхээ мартахгүй сая блогтоо оруулах зүйлсээ ширээн дээрээ тараачаад сууж байнадаа угтаа ч бичих оруулах юм мундахгүй ихдэээ! ...нээрээ нэг юм мартчиж Ганзоо уучилаарай! найзыгаа. харин миний найз хэрхэн, яаж мото-оос болж осолдсон эмгэнэлт түүхээ ч юмуу эсвэл ганц нэг унаж ойчсон туршлаган дээр үндэслэн эхлэн унаж сурч байгаа багачуулдаа жижигхэн гарын авлага бичнэ байгаа! одоо ч бүр унаж ойчсоор байгаад сураа байлгүй.. хөөрхий минь гэж! :p
6 comments:
Нэг дор 4 хэл сурах зорилго ч том шүү. Нэгийг сайн эзэмшичихвэл бусад нь амархан гэж байгаа юм даа.
Унаж сурах туршлага энэ тэр ч яахав ер нь мото чинь их осолтой эд юм шиг байгаа юм. Миний хувьд унаж ч чадахгй дээ. Нэг удаа унаж хашаа мөргөөд түүнээс хойш унаагүй л байна. Боломж ч байхгй байгаа юм даа.
Бас нэг юм хэлэхээр юм байна миний нэрийг Е.Сайхайнжаргал гэж бичсэн харагдана
баларсан юм бэ одоо тэгээд гайгүй юу цаашдаа болгоомжтой л байдгийм шүү за
тэгээд яасан яасан гэнээ залхсан байртай сомент биччихсан энэ тэр гээд тэгээд хошуугаа унжуулаад гомдчихсон уу хөөлхөншд ингээд нялх нь мэдрэгдээд байдгийн
>>> daraa neg uulzaj uchirah tavilan baival minii ard neg suugaadhaarai teed uraldnaaa..! hehe :D
neriig chine zaschihsan shuu
>>> za yu gejdee gomdooguieee harin bi uuruu ih sanaa zovson! ingehed blogd chine setgegdel uldeej bolohgui yum yagaad baigaan boloo!
yasan genee, shavi.
shine hun bolno geed helchihsen bhad gemgui dee. helsen ugendee hureh geed hihceene sh dee.
herev tegj heleegui bol shine hun boloh gej meriih ch ugui sh dee.
naad neg aimaar hobbygoo haaya darj bh heregtei shuu. neeree l ami nasnaasaa uidsan bish...
bi lav hezee ch chinii ard suuhgui deg hi hi.
харин шинэ хүн "шавь" нь юм юманд хичээж мэрийгээд сүүлийн хэдэн хоног мөн цаашдаа ч бараг их л завгүй байхнэээ...! одоо энэ хоббу г хойш тавьсаан үнэхээр дургүй хүрч байна :(
Post a Comment