Friday, September 21

Нэргvй шvлэг

Хөгшин залуугvй уугаад л
Хөдөө гадаагvй суугаад л
Зон олон маань нэг л
Зовсон шинжтэй байх юм

Ажлын бvтээл багадаад л
Арын хаалга ихсээд л
Улс орон маань нэг л
Унасан шинжтэй байх юм...


Р.Чойномын бичсэн зарим шvлэг, найраглалыг нэлээд уншдаг бас цээжилдэг. Хэд хоногын өмнө тvvний бичсэн "Сvмтэй будрын чулуу" номыг эргvvлж суугаад дээрх шvлэгийг тэмдэглэсэн байсан юм, бас л vнэний хувийг агуулсан энгийн, энэ хэдхэн мөрvvдийг та ч бас онцлоод аваарай.

12 comments:

peakfinder said...

Olon jiliin omno bichsen gehed utga onootei duij baina shuu. Surhii heljee.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Тэгэхээр олон жил л монголчууд маань ийм байгаад л байна даа

Б.Єсєннэмэх said...

Peakfinder: >>> харин гайхалтай хэлсэн байгааз! бас л агуу хүн байсан байгаам даа
Бумэрдэнэ: >>> Яг үнэн! өнөөдрийн, байгаа байдалыг юу ч гэх юмдээ.., хэрэв энэ хүн одоо амьд байсан бол үүнээс илүүг бичих байсандаа!

ZAYA said...

Хөөрхийдөө амьд сэрүүндээ их л доромжлол эдлэж байсан гэсэн. Одоо ч гэсэн айлаас гар бичмэлүүд нь олддог юм гэнэ лээ.

Г.Ган-Эрдэнэ said...

Сая нэг ном таталдаж таталдаж авсан. Тэнд Чойномын "Миний монгол" гээд сайхан шүлэг байна лээ. Удахгүйд блогондоо оруулна аа. Ер нь Чойном гуай чинь тасарчихсан хүн шүү дээ. Шүлгүүд нь энгийн үгүүдийг сайхан холбоод яг л S-дэж байгаа юм шиг.

Anonymous said...

Socialist and capitalist niigemd ali ali n arhiig horigloj chadahgui n haragdaj bna doo. Arhi, abilgal damjdag dald zamiig n il bolgochih l heregtei bgaa um daa.

Б.Єсєннэмэх said...

Заяа: >>> түүний эдэлсэн зовлонг төсөөлхөд ч аймар, үнэхээр өөрийн үзэл санаа бусдад хэлэх үнэн үгээ үргэлж амь биеэс илүүд тавьдаг жинхэнэ эх ороны хайртай хүү ард түмний дуу хоолой л байсан гэлтэй..
Ganaife: >>> мөр толгойг гайхалтай холбож энгийн үгээр төгс бичсэн тэр шүлэгнүүд тухайн цаг үеэс өнөөдөрийг хүртэл бусдын сэтгэлд байж үргэлж дурсагдана гэдэг хэн хүнээс илүү бахархмаар!
харин S-дэхь талаар мэдэхгүй юм тэр тоглоомийг тоглодог хүмүүсд тэгтлээ л кайптай байдаг болоод л өөрийн өгүүлбэрт хүч нэмж хэлдэг бичдэг байхдаа!
Ганзориг: >>> харин л дээ одоо хориглоно нтр гэх нь бас юу ч юм миний мэдэх энэ нийгэм чинь бүр цайрцан юм биш үү! учир нь тэр дамжаад байгаа авилгал, архидалт чинь хэний ч өмнө ил задгай ичих нүүргүй л болцон санагдах юм :(

бж said...

Aguu hun gedeg aguu l baihiin. Tertee 30 garui jiliin umnu bichij baisan shulguud ni utga aguulgaaraa huuchirna ene ter gej yer ni baihguimaa. Bi bas ter nomond chini nugasguiee.

Г.Ган-Эрдэнэ said...

Б.Лхавгвасүрэнгийнх бил үү дээ,
Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүн юм аа даа
Аманд багтдаг байсан тэр жаахан хөл нь
Алтан дэлхийг алдаж онон тэнчигнэнэ...
Манай залуучууд бас бодохоор л шүлэг байгаам.
Бага дунд ангийнх нь хүүхдүүд тэр пси мси тоглоод, түүнээс дээрх ахлах ангийнх нь баар сав эргүүлээд, хэдэн оюутнууд нь зочид буудал хэсдэг болж гэж хэд хэд сонслоо. Аяа тэд хэцүү еэ.. Ичиг ичиг

Г.Ган-Эрдэнэ said...

S-г буцааж авлаа.

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Vimo-d тависан нэг шүлэг байсан даа, Уур маань хүрч байна гэсэн нэртэй байсан санаж байна, олж тавиарай. Тасарчихсан хүнийг нийгэм нь хүлээж авдаггүй юм шиг байгаа юм. Тэгээд л гайгүй нэгнээ онгироо сагсуу гээд доороос нь зулгаагаад нээрээ хөгийн шүү.

byambaa said...

saihan shuleg bnaa.

Shavi maani odoonii zaluuchuudaas arai l uur yum shig bgaan shuu.

Tsoglog bgaarai.