Monday, November 19

"Тэмдэглэл"

...Би Монгол хүн, Бид цог золбоотой хийморлог эх орны хүмүүс, надад, бидэнд бусдаас хүсэх юу ч үгүй! өөрт минь хэрэгтэй нандин бүхэн, ирээдүйд бүтээх их үйлсийн эхлэл, гал дөл нь эх оронд минь бий тиймдээ ч өрөөлийн нүдэнд диваажинд заларсан өргөн уудам газар шороондоо эзэн болж төрсөндөө бахархаж явна! ...Хөндлөн гулд хөнгөн хийсвэр уншвал дээрх хэдэн мөрийг хичнээн хүн тоож хэдэн хүн нь дооглох бол.,? дээхнь үед тэмдэглэлийн дэвтэрийнхээ буланд буулгаж байсан санагдана шуудхандаа их л эх оронч үзлээр бичсэн нь энэ буй! тэгсэн саяхан нэг ах маань үүнийг олж уншчаад надаас асууж байна: -Чи үүнийг согтуу даа бичээ юу? гэнэ -Юу? ёжтой инээснээ -Сүржин юм! гэдэг байгаа тэгэнгүүт нь миний уур ч хүрэх шиг, шууд л -Та намайг архи уугаад хөлчүүрч согтуурхыг хараа юу? Тээд ч би уусан архиндаа улайрчаад л учиргүй шүлэг бичээд эсвэл уйлж дуулаад, харамсаж гашуудад нэгэн биш шдээ гэлээ тэгсэн -За мэдэхгүй юмаа! чи надад харагдаагүй ч бусдад харагдсаныг хэн мэдэхэв, тээд ч хүн чинь жаахан юм уугаад тэр дундаа Монголчууд сэтгэл нь хөөрөөд ирэхлээрээ гэнэт эх орон, ээж аав гэцэрдэг шдээ! Чи л болсон хойно мэдэхгүй байв гэждээ! Цагтаа ах нь ч бас хөөрч хөлчүүрхээд, онгирч бардаж л явлаа одоо бол хичнээн сэтгэл гэгэлзэж онгирч савсагнамаар болсон ч эх орныхоо талаар өөр бусдад (гадаадуудад) ам бардамнаж чадахгүй юм, хүсэл ч алга..,! гээд санаа алдсанаа цааш: Өдөр ирэх тусам л сэтгэл холдоод байх юмаа ганц би ч биш өөр олон олон залуучууд байгаа тэдний судасаар монгол цус гүйсэн ч харцанд бусдын нутаг л илүүд харагддаг болждээ, арга ч байжүүдээ..., магадгүй би таван жилийн өмнө ингээд ярьж суувал муухай харахаас эхлээд бариад зодчих "Монгол" мөн ч их байх байсандаа, одоо бол энэ бүхийнхээ эсэргээр нь хамтдаа суугаад өнөөх өмгөөлж хамгаалдаг эх нутагаа "муулж" байх! ...үнэн хэрэгтээ тэд эх орноо биш өөрсдийгөө л "муулж" доош нь чихэж суугаа. яахав тэр дундаас ганц нэг "юу" ярьж байгаагаа хальт гадарлаж байвч нэгэнтээ л "үнэн" юм чинь хүссэн хүсээгүй амнаас нь урсаж байгаам! ...Ах нь сүрхий мэдлэг боловсролтой олонд гайхуулчих онцгой гойд "юмгүй" тиймдээ ч чамд ярьж байгаа энэ бүхэндээ мэдлэгтэй хүний "үг" хавчуулаад энд тэндээс тоо баримт дурдаад "цэцэрхэх" сонирхол алга гэхдээ монголчууд өөдөө дээшээ яваад өсөж томроод ирэхээрээ хэзээ ч байгаагаараа байж чаддаггүй хүмүүс шүүдээ, байвал аравд ганц байгаа шүү! тэгэж, тэгэж хүссэн зорьсон байрандаа хүрэхээрээ хэнд юугаа хэлэхээ их "сайн" мэддэг болчино, бас л харц дээгүүр хамар өндөр, учираа мэдэж, өөрийгөө таниагүй байж "омог бардам" хүмүүс шүү...! гээд инээмсэглээд: -Хэдий "омог бардам" байна гэдэг сайхан Монгол зан ч өнөө "алдаа эндэгдэл" гээч нь эндээс л эхэлж байгаамдаа! ...айммм яривал ч их юм байна даа! сайхан ч юм байна муухай ч юм байна, сайн яриад бүтчихдэг бол санаж байгаагаар болгочдог бол "би" ч дуугүй л байя! ер нь одоо үед бол манайханд жаахан шүүмжлэлтэй "гарчиг" өгөөд их мөнгө амлаад "уран илтгэгч" шалгаруулна гэвэл хэдэн арваараа оролцож хэл амаа билүүдэх болдоо мэдээж мэргэжил нтр мэдлэгэ мэдээлэлтэйгээр нь хэмжиж нтр ялгаж салгахгүй бол "ах" нь бас нээх дор орохгүй шүү! юун тэр Баабар маабар зүгээр хол яв! худалч хүнд бол агуу илтгэгч өнөө хэн билээ? ...! хэхэ ...заза жаахан олон ч юм ярьчих вуудаа өнгөцхөн хөнгөн л юм! ажил хэцүүдлээ ...ахынх нь хувьд товчхондоо ийм! ...дүү минь хэрэгтэй хэрэггүй нь чи л мэд! хэнтэй ч эх орныхоо талаар яривал хамгийн түрүүнд "Миний Эх орон хаашаа явна бэ?" гэж асуугаарай тэгмэгц тэр хүн чинь миний ярьсанаас тэс өөрийг өгүүлэх байх..,! за дараа хоёулаа тухтай суугаад дахиад яринаа чи хүсвэл! ...хүний бодол хүсэл, хэлэх үг, гишгэх газар, хийх үйлдэл дуусахгүй бас төгсөхгүй угаасаа хүн ингэж амьдрах гэж заяагдсан юмшдээ! гэж инээгээд -Ах нь энгийн, эгэл жирийн л "Эх орондоо хайртай хүү" чиний хэлдэг шиг "...диваажинд заларсан өргөн уудам газар шороондоо эзэн нь болсон хүндээ" за дараа уулзая! Хоол амттай байсан шүү! баяртай.., (дуу аялсаар гарч одов)
...Алдаа хийхээс бүү ай-араас чинь өөр хүн засаад өгнө! (baabarpedia) ...Өнөөдөр хэн ч хүссэнээ хэлж хэвлэж нийтэлж болдог болж! зөв буруу олон "үг", "үйл явдал"-с өөрт хэрэгтэйд л "сэтгэл гаргаж", "ухаанаа зарж", "урагшаа алхадаг" болж! ...мэдэх ч юм алга!
-
May be to be contiune!

10 comments:

A.Амарсайхан said...

Намайг багад бид Коммунизм руу урам зоригтой алхаж явна гэж сургадаг байлаа. Харин одоо хүн надаас "Эх орон хаашаа яваад байна аа?" гэж асуувал, "Өө бид капитализм руу урам зоригтой алхаж явна" л гэж хэлнэ.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Нээрээ хүмүүсийн юманд итгэх итгэл үнэмшил гэж үгүй болж байх шиг бнаа. яамаар ч юм дээ

Мика /美香/ said...

төр сул байгаагаас улс орон доройтож, ард түмэн төрд итгэх итгэлээ алдсан гэж хэлж болно.
сайн сайхан ирээдүйг итгэж харж чадахгүй байгаа хүмүүс хэрхэн улс орноороо бахархах билээ дээ...

http://mikarito.blogspot.com/2007/11/2007-11-19-26-10.html орно уу.

Arsun said...

Өргөн уудам нутаг минь хичнээн ч их баялагтай юм бэдээ. Зөв хөдлөм юм бол цөөхөөн монголчууд дэлхийн баян улсуудын тоонд орно доо. Хэдхэн авилгачид баяжвал ядуу хэвээрээ л үлдэх биз. Би ч итгэл алдраад хаан түүх, дээдсийн тэнгэр харах байх гээд л хүлээж сууна даа.

Och Oyuntugs said...

Ах чинь үнэн үг хэлж байнаа. Нээрэн бид юугаараа ч бахархахаа мэдэхгүй болждээ. болждээ ч гэж би лав мэддэг ч үгүй юм шиг.
Гэхдээ бид нар зөвхөн Монгол гэдэг нэрээрээ бахархах ёстой шүү. 13р зууны түүх ч байнуу, Азын цээжин дэх нүүдэлчин соёл ч байнуу хамаагүй БИД МОНГОЛЧУУД гэж бахархаж, тэр Монгол гэдэг нэрийн үнэ цэнийг хайрлан хамгаалж явах учиртай байхаа.

Төрд буруугаа тохох нь буруу байхаа. Тэд чинь 1000аас хэтрэхгүй, Энэ улс орныг энгийн иргэд бид л төлөөлж байгаа шүүдээ. Бид нар л хариуцлагыг нь үүрэх ёстой.

mgloo said...

Huurhun sanaa baina, mongoliin ah nar sanaand orood :)
hariltsan yariag -eer ehluuleed shine murnuus bichsen bol hen yu helj baigaan ni amarhan haragdaad unshihad jaahan amar baih baisan baih...Urgeljlel deeree sanaa tavihiig bodooroi ;)

mgloo said...

uu bas neg zuil, zarimdaa mangar pessimist boldog tohioldol baivch afrik mafrikiin aimar ulsuudiin talaar yum unshihlaar mongol maani ni "aztai" uls yum daa gej bodogddog. Medeej buh yum ni bolj buteed baidag uls baihgui, mongol ch gesen jaahan bolovsroltoi bolchihvol[yadaj turiin udirdlaga ni :) ] tegtlee muudsan yum baihgui yum shig... Za za heterhii opt bolchih shig bolloo, hehe

ganga said...

Эх орон хаашаа яаваад байгааг чөлөөтэй ярьдаг болоод удаагүй болоод бүх юм хар бараанаар төсөөлөгдөөд байгаа болов уу. Аль ч цаг үед сайн муу зовлон жаргал хослож байсан байх. Миний гэж нэрлэх эх оронтой сондгойрох соёлтой гэдгээрээ бахархаж яагаад болохгүй гэж.

ganga said...

Эх орон хаашаа яаваад байгааг чөлөөтэй ярьдаг болоод удаагүй болоод бүх юм хар бараанаар төсөөлөгдөөд байгаа болов уу. Аль ч цаг үед сайн муу зовлон жаргал хослож байсан байх. Миний гэж нэрлэх эх оронтой сондгойрох соёлтой гэдгээрээ бахархаж яагаад болохгүй гэж.

Б.Єсєннэмэх said...

Амарсайхан ах: Таншиг тэгэж хэлэх хүн ч одоо ховорхон байхооо манай залуучуудаас л лав байхгүй байх! гэхдээ л сэтгэлийн үзүүрт итгэлийн цог байсаар байна!
Бумэрдэнэ: Харин тиймээ ах минь! энэ тухайд хэлж дуусахгүй олон юм байна.
Мика: Тэр үнэн шүү дээр байгаа ах нарт итгэх итгэл гэж алга болждээ...,
Арсун: хэхэ итгэх хүнгүй болмогцоо нээрээ л бурхан тэнгэр гэдэг байхдаа хувийн жаргалыг хөөгөөд нийгмээс гажууд юм хийгээд яваад байгаа нөхөдүүд ч эх орны хэрэгтэй гэснийг нь идэж уугаад баян гэхэд бас хүндэдмээр нэр зүүцгээгээд л ...,
Хикари: Би Mонгол хэмээх улсыг авч явах тэр их хувь тохиол надад бидний үед заавал ирнэ гэж найддаг юм шдээ, тэр үед одоо байгаагаас их хариуцлага хүлээх учиртай гол нь энэ байгаагаас доошоо явчихгүй л байгаасай!
Мглоо: ...үргэлжлэлд анхаарнаа! тиймшүү бид азтай ард түмэн,
Ганга: одоо бол Эх орон хаашаа яаваад байгааг хэлэх хүн олон бий тэр дундаас аятайхан бахархаад хэлж байгаа нь хэд бол!!! хэн ч амьдарч байгаа нийгэм улс орныхоо сайн сайханаас эхлэн бахархах сэтгэл хэлэх үг хаа ч байгаа! Мэдээж ягаад болохгүй гэж...,