Monday, November 19

Hobby!

...Саяны өнгөрсөн weekend-р ангийн нэг Vietnam нөхөр (нэр нь Guan, сэтгэлээрээ сайхан залуу!) манайд зочилж англи вьетнамаар хольж хутгаад, чадах чинээгээрээ, элдэв шалдав, энд тэндхийн сонин хачин хөөрөлдөв тээд хэсэг дэмийрч байгаад миний хэдэн загасыг хараад өөрийн сонирхдог хоббу тэр дундаа гэрийн тэжээмэл амьтдын талаар ярилаа. Эхлээд л их сүрхий чухал царайлаад л би амьтанд их хайртай зарим гэрийн тэжээмэл амьтанг их өрөвддөг бас зарим нэг амьтдыг гэрийн тэжээмэл болгох нь зүгээр санагддаг гээд л овоо юм ярьж байнаа. Тэгсэн ирээдүйд мөнгө төгрөг ихтэй болоод ажил амьдралд хөл гишгээд ирмэгцээ шууд л "зоо парк" байгуулж түүндээ баахан "матар" тэжээнэ гэнэ. Тэхээр нь би жаахан гайхаж яагаад "матар" гэж? гэсэн чинь үүнийг тайлбарлаж хэлхэд хэцүү гэхдээ чи удахгүй ойлгоно. Магадгүй чи намайг "матар" тэжээж эхлэх тэр цагт л ойлгох байхдаа, үүнийг одоо хичнээн тайлбарласан ч бусдуул намайг тэнэг гэж бодно гэвч үнэндээ тэд "матар"-г мэдэхгүй шдээ тйимээс энэ талаар чамд олон юм хэлж чадахгүй нь Xin loi (уучилаарай) гээд сүрхий чухалдсанаа дуугүй болчив. Би ч сүүлд нь ганцаараа баахан инээж бас хэсэгхэн хугацаанд гайхаад сүүлдээ ч тоосонгүй. Ер нь ч тэгээд хүн хүний сонирхол бас ямар нэг амьтанд хандах хандлага, харьцаа нь өөр өөр байхыг алийг тэр гэхэв, өөрийн сонирхлоор бусдын хоббу-г шүүмжлэнэ гэдэг зохисгүй хэрэг, дуугүй л хэдэн "загас"-аа маллаад явж байтал болно байгаа! ;) Ингэхэд энэ бие өөрөө яагаад загас тэжээх дуртайг дараа тухтай бичнээ загаснаас гадна бас их олон амьтан бий! тэр олон дунд лав л "матар" байхгүй :D харин "түүнийг" яагаад матар тэжээх дуртай бас хүсдэгийг хэлхэд хэцүү юм. Хэрэв зээ олон жилийн дараа тэр ангийн эрхэм андыг матар тэжээж цагт л "Яагаад?" гэдэгийг блогтоо бичнээ! :)

>>>

Ерөнхий сайдын өрөөнд том аквариум байдаг гэнэ. Түүнээс асууж:
-Та загасанд их дуртай хүн юм аа даа?
-Тийм ээ, ам ангайх болгондоо цалин тэтгэвэр нэм гэж хэлдэггүй нь таалагддаг юм.

>>>

Шүүгч:
-Чи эцгийгээ идсэн нь үнэн үү?
Бяцхан матар:
-Үнээн.
-Эхийгээ идсэн нь үнэн үү?
-Үнээн.
-Ахыгаа бас идсэн гэл үү?
-Тийм ээ.
-Тэгэхээр чи ер нь хэн болж таарч байна аа?
-Өнчин матар.

>>>

Та ямар амьтан тэжээдэг бэ?

4 comments:

peakfinder said...

Huuye tegeed matar tejeej yadag yum boloo? Arisiig n' avah gesen yum bolov uu?

Pearle Deppsu said...

Хаха, PeakFinder гоё хэлсэн

ЗА анд минь ээ, чи их эмзэг сэдэв хөндсөн байна шү. Надаа бол амьтан тэжээх ямааааааааар ч авъяас байхгүй. Цагтаа би туулай тэжээдэг байлаа. ЧИхний талаас дээшээ тас хар, нүд нь тас хар бусад нь цааааааааавввввв цагаан. Ямар хөөрхөн гээч. Тэгсэн яасан үхээский, мэдээж миний л дутуу халамжилсанаас болж...

Тоть тэжээв. Тэгсэн яасан цонхоор гараад нисээский. Мэдээж би торных нь цонхыг дутуу хааснаас болж

Дараа хамичёк гээд нэээх хөөрхөн усны хулгана гэдэг билүү? Нэг бөөрөнхий юман доиор гүйлгээд л байдаг амьтан. Түүнийг тэжээв. Тэгсэн яасан? Торноосоо гарч яваад гэдсээ нэвт хатгуулаад үхээский.

Хаха, би нээрээ үнэн харгис байгаа биз :))

sanakae said...

Би хоёр алтан загастай. Ойрд тоохгүй байгаа. Ёстой үг хэлдэггүй тулдаа л байгаа байх.

Б.Єсєннэмэх said...

>>> Peakfinder: Магадгүй шүү, нээрээ матарын арьс чинь их үнэтэй байхаа их холыг харсан бизнес санаа ч байж болох юм.
>>> Pearl Deppsu: Харгис нтр нь ч бас юу юумдээ жаахан туршлага ч гэх юмуу анхаарал халамж л дутаад байгаа байх.
>>> Sanakae: Хэхэ харин энэ онигоон дээр их үнэн хэлсэн байгааз миний хэд бас надаас юм нэхдэггүй дээ л байдаг байхдаа! Бусдаар бол ч шараад идцээн гэхгүй юу!