Wednesday, February 3

Aмиа бод!

Өнөөдөр ийм л байна. Хэн амиа бодно тэр хожно. Хэн өөрийгөө хайрлана тэр жаргана. Бусад нь ямар байх нь хэнд ч хүртээлгүй, би л болж байвал бусад нь үнэндээ хамаа алга! Үүнийг олон талаас нь харж болох. Монгол хөгжиж цэцэглээд эх орны хишгээ хүртээгээд иргэн бүрийг баян болгох юм гэнэ. Эсүүл урд хойд хөрш нь булаацалдаад эрхэм дээд 76 нь энд тэндээс хэсэгчилж эх нутагаа худалдлаа ч гэнэ. Бид өөрсдөө сайхан үгэнд нь итгэж, хоосон царайнд нь дурлаад, итгэл гэдэг сэтгэлийн цензурыг хэмжээнээс нь хэтрүүлж олгоод энэ бүхнийхээ дараа нь баталгаа болгож сонгов гэж дугуйлаад харин араас нь хар толгойгоо шааж, хамаг хараалаа урсгаад суух гэж. Тэгсэн хэн нэгэн мэргэн цэцэн нь та нар буруу сонголт хийсэн одоо та нар үгүйрч хоосроод, орчлонгын хог шаар болно л гэнэ. Сонгосон 76 нь чимээгүйхэн шиг олсон юмаа хуваагаад идчих гэхээр улсын хөрөнгө идэж уусан, увайгүй тэнэг усан толгойгоороо дуудуулаад сонгосон ард түмэнрүүгээ муухай харж гөлийсөөр хийсэн ч юмгүй, гийгүүлсэн ч ажилгүй ширээгээ дэрлээд, сандалдаа шигдсээр. Гадуур гарч ганц нэг юм харж улс орныхоо хөгжилийг тодорхойлдиймуу гэхээрээ учиргүй бөөн хамгаалалт болсон хүрч боломгүй эрдэнэ хэмжээгүй эрхт хаан шиг юм явна. Сонсох тусам сэтгэл өвдөж зүрх шимширнэ. Харин болохгүй байгааг мэдэрч байгаа бүхэнд нөгөө амиа бодох хэрэгтэй гэсэн амьдралын агуулгатаа баригдаад хэн нь ч юу ч хийж чадахгүй дэмий л бухимдал, уур уцаар, үнэн худал, буруу зөвийг нь ялгалгүй онлайнаар олон юмаа явуулсаар. Сүүлдээ үнэн худал нь сонин биш өөрийгөө шаналгасан олон асуудалд нэмэр болохоос цааш хэтрэхгүй. Гудамжинд зөрж байгаа бүхэн бүгд л гуниг дүүрэн, толгой гудайсан, даарч хөрсөн, бухимдал ихтэй хүмүүс. Амгалан тайван инээж байгаа нэгнийгээ алцгар, мангар, соёлгүй, бүдүүлэгээр нь төсөөлнө. Хэн нэг нь үнэн үг хэлээд өөдөө гарч олныг хамруулсан жагсаал цуглаан хийгээд овоо сүртэй тэмцдэг баатар болох гэхээр дутуу бүхнийг нь судалж байгаад хүсэлийг нь биелүүлж хүүхэнээс авхуулаад хөрөнгө мөнгө өгөөд дуугуй болгоод буулгаад авчихдаг гэнэ. Болж байгаа нь болж л байгаа болохгүй нэг нь ховоо яриж хорвоогийн тоосонд дарагдсаар. Бүгдээрээ л нэг сайхан мөрөөдөлтэй улсууд. Мөрөөдлийнх нь 99% нь бөөн мөнгөтэй болох тэгээд нэгнийгээ дээрлэхэж урьд нь ядарч явхад нь муухай харсан нөгөөхөөс өшөө хорсолоо авах! Улсын хөгжил бол хувь хүний хөгжил юм байх! үнэхээр үнэн ч юмуу гээд бодсоноо хийх гэхээр хэн нэг нь дарамтлаад айх гайхах нь зэрэгцээд ангайсаар байгаад хорвоог барна. Зүгээр суухаар өлсөж үхэхээс наагуур өрөөл бусдад гай чирээд бас дээр нь хувь хүний хөгжил тэгээд улсын хөгжилөөс хойш нь татаад байх жишээтэй. Үнэнээр явaхад үхэр тэргээр туулайг гүйцэнэ. Худал явaхад хурдан галт тэрэгээр дэлхийг тойрно.
Асуулт бүхэн нь аймар асуудалтай тэрэндээ уг нь нэг хариулт хүсээд байгаа юм тэгсэн араас нь бөөн тайлбар тэгээд тэр нь хэзээ ч дуусахгүй.

1 comment:

Anonymous said...

aimaaaar bichjeee. urgeljluul andaa!