Friday, February 5

Aмьдралын Mаркетинг...

Компани ашигтай амжилттай ажиллахын гол эхлэл бол зах зээлээ судалж бизнес, маркетинг төлөвлөгөөг зөв гаргах нь ирээдүйд өндөр үр дүнд хүргэдэг. Хүн ер нь мэдээ орсон цагаасаа л өөрийнхөө амьдралын маркетингийг хийж эхэлдэг учиртай байх үүнийгээ маркетинг гэдэг мэргэжлийн нэршилээс илүүгээр Мөрөөдөл хэмээх төсөөллөөр орлуулдаг биз. Сайхан мөрөөдөлтэй байна гэдэг хүнийг зорилготой өөртөө итгэлтэй болгодог. Бизнесийн болон Маркетинг төлөвлөгөө бол нарийн шат дараалалтайгаар үйл ажиллагаа явуулж байж сая амжилтанд хүрдэг байхад харин Мөрөөдөл гэдэг ойлголтыг тухайн үедээ сайхнаар төсөөлөвч хэрхэн хүрэх арга замаа тодорхойлж, төлөвлөдөггүй нь цаг хугацааны хувьд маш их зүйлийг алддаг байна. Мөрөөдөлд хүрэх зам ч тэр Маркетингийн төлөлвлөгөө ч тэр заавал ямар нэгэн эрсдэлийг дагуулж байдаг бөгөөд сайн сайхан бүхнийг их бага хэмжээгээр муу зүйл дандаа дагаж явдаг гэдэгтэй санал нийлэх нь чухал. Алдсан алдаагаа эргэцүүлээд ахиад шинээр эхлүүлэхээ гол болголгүй манайхны нэг хэлбэр нь шууд л сэтгэлээр унадаг нь харамсалтай. Хүн бүр өөр өөрийнхөө ертөнцөд маркетинг хийх нь зөв амьдрахад том алхам болох байх...
Миний мэргэжил бол Бизнес удирдлага өнгөрсөн он жилүүд тэр дундаа оюутан нэр зүүсэн тэр цаг хугацаа учиргүй мундаг байгаагүй ч хоосонгүй л өнгөрсөн. Жинхэнэ маркетер хүн гэдэг оюутан байхдаа, сурч боловсорч байхдаа мундаг байх нь биш амьдралын талбар дээр асуудалд орох тэр агшинд л толгой нь ажиллаж, тохиолдсон асуудалаас гарах арга замаа зөв тодорхойлох нь чухал байх. Би их олон ч юм сонирхож, олон ч зүйлийг эхлүүлж хийх гэж үзсэн. Олон гэдэг агуулга одоо байгаа миний насны хувьд шүүдээ. Энэ зан маань сүүлдээ зуршил болоод олон газраар орж гарч явна...
Оюутан байх цаг хугацаанд миний нэг таньдаг ангийн найз их онц сурдаг байлаа. Тэр үедээ яасан ч мундаг юмдээ гэж бодохоос илүү зүйлгүй. Тэр бүх зүйлд л манлайлагч байхыг хүсдэг юм шиг надад санагддаг байсан. Үүнд хувь хүний онцлог их чухал учир нь сүүлд нь эргээд бодож байхад над шиг юм юмыг сонирхохоос илүүгээр тэр зүгээр л бүхнийг цээжилдэг байсан юм байналээ. Багшын асуусан асуулт бүрийг тэр мэддэг байсан нь л бидэнд сүрхий санагддаг бас багш нарт онцоор тодорхойлогддог байж. Өнөөдөр энэ тогтолцоо манайд хэрэгжсээр л байна. Монголын зарим нэг Их сургуульд хувь хүний хөгжил Маркетинг сэтгэлгээ гэдэг сонин биш зүгээр л хэн нэгний тодорхойлсон маркетингийн бүх онол ухагдахууныг цээжээр мэдэж байвал багш чамд (+) тавина түүндээ оюутан нь сэтгэл хангалуун байна. Оюутан байхдаа мэдсэн бүхэн нь амьдрал практикт дээр дөхөж хэрэгжих нь тийм ч оновчтой байхгүй. Гол нь яаж хэрхэн сэтгэж онол практик 2 ийг ухаалаг аар хослуулах вэ гэдэг нь сонин шүүдээ...
Миний орсон шинэ ажил надад нэлээд их зүйлийг хэлж өгсөөр. Энэ ажилд Өсөннэмэх гэдэг залуу мундагтаа биш зүгээр л удирдлага маань надад итгэсэн учираас намайг сонгосон. Харин би хариуд нь итгэлийг нь алдахгүйн тулд 100% зөв юм хийх гэж зүтгэж байгаа нь зарим нэг талаараа намайг шаварт унагах юм. Aсуудалгүй Менежэр гэж байхгүй харин асуудалынхаа үр дүнг эергээр эргүүлж чаддаг, алдагдалыг тооцож, цаашдын алхамаа хариуцлагатай эхлүүлэх нь чухал гэдгийг ойлгосоор. Үнэхээр л шинэ ажилд орсон хэн ч байсан асуудалгүй ажиллана гэж байхгүй хүн гэдэг өөрөө тийм агуу амьтан биш гэдгийг мэдэж байгаа ч төгс байх гэж зүтгэдэг нь хамгийн тэнэг санагдна. Нөгөө хамгийн тэнэг Мөрөөдөл бол "бүгдэд таалагдах гэж зүтгэх" гэдэг шиг...
Зүгээр л зөв гэж бодсоноо нарийн тооцож түүнийгээ зоригтой хийх нь чухал харин гарсан үр дүнгээ 100% өөрөө хариуцна гэдгээ ухамсарлаж байх хэрэгтэй юм шиг. Нээрэн ч тийм байх. Алдаа гаргаж л байгаа бол гаргасан алдаагаа би үүрэх ёстой гэдгээ ойлгож явах нь амжилтын нэг эхлэл болох. Гэхдээ алдаа гаргах гэж ажлыг хийдэггүй амьдрал зохиодоггүй л байлтай...

May be to be continued!

3 comments:

Anonymous said...

sain baina uu? blogchin zaluu? uuriin chine bichleguudiig unshilgui udjee uchir ni chi ih udaan alga bolson uchiraas harin odoo ergeed irsend chine bayar hurgei goy saihan bichleg oruulj baigaarai ene sedev chine ch bas goy yum: huuchinii Fan ni

Anonymous said...

Өсөхөө чиний блог үнэхээр гоё юмаа.Би 5 өдөр л нэг ажил гайгүй болохоор нь зав гаргаж бүгдийг нь уншлаа.Үнэхээр уярмаар гоё нийтлэлүүд байна.Эдгээрийг уншсан чинь яг 10 жилд байсан маань бодогдчихлоо.Чи , танай ээж, танай гэр ... гээд л.
Ээждээ зориулсан нийтлэлийг чинь уншаад ээжийгээ санаад нулимс гарлаа шдээ.
Үнэхээр их таалагдлаа.

MayStaR said...

Uuriiguu unshsan ym shig sanagdlaa hehe!
Yamar ch zuilees n heregteig n avaal heregguig n hayaal,
buh hunii huvid tugs tuguldur n bish uuriinhuu huvid l tugs tuguldur n bh heregtei! hehe bi ingej boddii!
Amjilt husii!