Sunday, June 26

Хэний ч төсөөлөөгүй тэр үнэн бол БИ ЧАМД ХАЙРТАЙ!

...Үнэн бүхнийг урнаар илэрхийлэх гэж хичээсэнгүйээ хайрт минь. Өөрийнхөө ертөнцөд чамдаа үнэн ч болохоор байгаа бүхэн минь энэ л хэвээрээ байна. Миний хүсэл бол чиний надад өгсөн тэр их итгэл гэдгийг би мэдэрдэг. Өнгөрсөн бүх цаг хугацаанд өөрөөрөө биш зөвхөн чи минь байгаа учираас би амьдарч байсан юм шиг. Чамаар л дутаж, чамайг л үгүйлж, чамруугаа л тэмүүлдэг байж. Учирсан хором мөч бүхэн дандаа шинэ байдагсан. Би гуниг гутрал, гомдол цөхрөл гэдэг зүйлийг ...Үнэн бүхнийг урнаар илэрхийлэх гэж хичээсэнгүйээ хайрт минь. Өөрийнхөө ертөнцөд чамдаа үнэн ч болохоор байгаа бүхэн минь энэ л хэвээрээ байна. Миний хүсэл бол чиний надад өгсөн тэр их итгэл гэдгийг би мэдэрдэг. Өнгөрсөн бүх цаг хугацаанд өөрөөрөө биш зөвхөн чи минь байгаа учираас би амьдарч байсан юм шиг. Чамаар л дутаж, чамайг л үгүйлж, чамруугаа л тэмүүлдэг байж. Учирсан хором мөч бүхэн дандаа шинэ байдагсан. Би гуниг гутрал, гомдол цөхрөл гэдэг зүйлийг мэдэрч явсангүй. Одоо ч мэдрээгүй. Гэхдээ хайраа? Би амьдралд олон сайхан зүйлийг мэдэрч байсан тэр мэдрэмж дундаас анх чамтайгаа учирсан тэр мөч хамгийн гайхалтай нь. Уулзах гэж чамруугаа яарах бүрт яг л зуун жил хамтдаа амьдарсан ч өчигдөрхөн танилцсан юм шиг тийм л нандин, тийм л шинэ байдагсан. Учирсан өдрөө эргэн санахаар Хайр гэдэг ийм л хүчтэй зүйл гэдгийг ойлгож билээ. Анх харсан тэр мөчөөс хамтдаа байсан цаг хугацаа бүхэн биднийг ойртуулсан, ойлгуулсан. Хэн нэгний надад хэлсэнээр дассан сэтгэл гэдэг бол жинхэнэ утгаараа хайр юм гэж билээ. Тиймээ хайраа! миний чамд дассан сэтгэл бусдын хайраас ч илүү үнэтэй, бас дэндүү хүчтэй. Чамайгаа гомдоосон бүхнээ би санадаггүйээ. Уучилаарай. Муу бүхэн биднээс хол байж, мөрөөдөл шиг амьдрал минь харин ойр байгаасай. Тийм болохоор хайр нь үргэлж жаргалтай байсан бүхнийг дурсаж, мөрөөддөг. Хүний амьдралд тохиолдох өчнөөн олон сонголтоос үргэлж үнэ цэнэтэй нь гэвэл чи минь л байна. Хэн нэгний сэтгэлд хамгаас үнэтэй байна гэдэг түүний амьдрал хичнээн утга учиртай байдагыг хайр нь өөрөөсөө л мэдэрч явна. Ганцаараа байна гэдэг төсөөлөл хол байхаас ч хэцүү. Учир нь сэтгэлд минь чи байж, чиний минь намайг гэсэн тэр их итгэл хэзээд оршиж байгаад хайр нь хэзээ ч ганцаараа биш. Амьдралд бүдрэх олон нугачаанд хэний ч өмнө омог бардам байх утга учир бол чи минь. Хүндлэл гэдэг хэн хүний сэтгэлд орших тулгуур юм шиг. Тиймдээ ч хэмжээлшгүй хайраар бас гайхалтай хүндлэлээр бид биесээ ойлгодог гэж хайр нь боддог. Хайраа чиний надад хэлдэг нандин бүхэн хичнээн сайхан гээч. Сэтгэлээс чинь урсаж, чихэнд минь, сэтгэлд минь шивнэсэн тэр сайхан үгс бүхэн үхэн үхтэл зүрхэнд минь хоногшиж, амьдралд минь оршсоор байна. Хайраа? хайр нь энэ захиаг бичих гэж зөндөө бодсоон. Үг өгүүлбэр бүрээ хичнээн удаан бичсэн гэж санана. Ямар ч л байсан шинэ цаас бүрийн эхэнд хайртай гэдэг үгээр эхлэж төгсгөл бүрийнхээ ард итгэл дүүрэн инээмсэглэн дуусгаж хичнээн ч цаг хугацаа орсныг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тэр цаг хугацаанаас илүүгээр бидний хамтдаа байх мөч түүнээс их байна гэдгийг л мэднэ. Чамдаа би бичсэн мөр бүхэндээ, хайртай гэж чангаас чанга хэлж. Цэг таслал бүрийнхээ төгсгөлд зөөлөн зөөлөн үнссэн юм шүү хайраа. Амьдралд үргэлж хэлэх ёстой гурван нандин үг байдаг юм гэнэлээ. Уучилаарай, Баярлалаа, Хайртай хэмээх гурван үг. Учирсан тавилан минь надад ийм сайхан хайрыг илгээсэнд, эрх танхил бага байхдаа жинхэнэ гүнжтэй үерхэх юмсан гэсэн цагаахан мөрөөдөл минь биелэсэнд, oлон олон хүнээс онцолж намайгаа сонгосонд чинь би баярладаг юм шүү хайрт минь. Тиймээ амьдралд хэлэх ёстой тэр л нандин үгсийн эхлэл бол хайртай гэдэг үг. Гомдоосон сэтгэлийн минь хариуд инээмсэглэл илгээсэн чамайгаа гунихгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Уучилаарай хайрт минь, өөрийн чинь өмнө зогсоод үнэн бүхнээ хэлье гэсэн ч чадахгүй нь. Аз жаргалтай учрал амьдралд ганцхан байдаг юм байна. Хэний ч төсөөлөөгүй тэр үнэн ганц л байдаг юм байна. Надад итгэсэн, намайг гэсэн бүхний чинь хариуд насан туршдаа чамайгаа үнэнчээр хайрлах болноо Итгээрэй. Үхэл зовлон биш юм шүү хайраа үүрдийн хагацал ч бас биш. Чамаасаа хол хэсэгхэн хугацаанд байх болсноо хэлж чадалгүй энэ захиаг бичсэн юм. Хоромхон холдохдоо би чамруу хичнээн их яаардагаа зовлон мэт боддог байж. Харин одоо бол xоромхон хугацаа биш хэдэн жил хол байна гэхээс үхсэн юм шиг. Хамгийн чухал нь өнгөрсөн бүхэнд чиний минь надад өгсөн тэр сайхан бүхний чинь өмнө би буруутай юм шиг л гуниглаж сууна. Гэхдээ бидний ХАЙР энэ бүхнийг давж чадна гэдэгт л чин сэтгэлээсээ Итгэж байна хайрт минь. Энэ захиа минь чамд эрхэм нандин үнэ цэнэтэй байж, санахад энгэрт чинь ,ганцаардхад сэтгэлд чинь байгаасай л гэж хүсэж байна. Хайр нь чинийхээ төлөө хийж чадах ганцхан зүйл бол чамдаа үнэнч байх болно. Гуниг гутрал ганцаардлыг мэдрэлгүй, өөдрөг өнгөлөг хөөрхөн байгаарай хайрт минь. Олонтойгоо байж орой болгон намайгаа зүүдэлж, мөрөөдөж, хайрлаж байгаарай. Чамаасаа бие минь хол байлаа ч сэтгэл минь мөнхөд хамт байх болноо...

2 comments:

Unknown said...

goyo yumaa. yag l minii dotorhiig uudlaad bichchihsen yum shig.

Unknown said...
This comment has been removed by the author.