...Зиа ингээд золгох нь золгоод, зодуулах нь зодуулаад, үнсэлцэж мүнсэлцэж, ууц мууцаар гэдэс гарч, бууз баншаар ходоодоо дүүргээд, бурхандаа залбирч, хөгшидөө хүнтэдгэж, хэдэн өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөх буй за. Өвөө эмээ нар үр ач нарынхаа тушаалаар орсон гарсан бүхний өмнө цэгцтэй цэвэрхэн, ядарсан ч жавхаатай, хямарсан ч сэргэлэн байж хадаг дагаж ирэх хэдэн төгрөгөө хураагаад, хүн амьтан гармагц тайлан тооцоогоо тооны машиндаад нярав, нягтлан хоёртоо хүлээлгэн өгөх хүндтэй бас хариуцлагатай ажил угтаж байнадаа. Хүүхдүүд яахав хөөрхий минь хэндээ юугаа ч тушаахав харин хэнээс юу өгөх бол гэж нойр хоолоо хасаад эцэг эхээсээ дутахгүй л ядарч, хоног тоолж хуруу даран хүлээнэ. Цагаан сар гэж тухайн жилийн хамгийн муу сар байдаг юм гэнэлээ тэгээд муу бүхнээ сайнаар билэгдэн идээ ундаа элбэг дэлбэг байлгаж эмгэд өвгөд, ах захаа хүндэтгэн золгодог учиртай юмсанж. Цаг цагаар нэг цадна цагаан сараар бүр байяа гэтэл цадна. Бууз харахаас дургүй хүрч зочин бууз, хаан бууз, баялаг бууз нтр гээд л өргөн гудамжны захаар хөглөрөх, өлссөн үед өөрийн эрхгүй зорин ордог гунз ристронууд бол үнэн сонин санагддаг болно. Би багадаа айл бүрийн өгсөн бэлгийг амттай шимтэйгээс эхлээд төрөл бүрээр нь ялгаж, тоо данс хөтөлж, хаврын өдрийн уртад хэзээ хэдийд гаргаж идэхээ төлөвлөөд, хоймрынхоо авдрандаа хийж хав дардаг байлаа шд. Хожмын нэгэн өдөр хураасан хөрөнгөө гаргаж идэх нь күйэээ мөн сайхан байдагсан. Одооны хүүхдүүд харин ах эгч бэлэг сэлтээр яахуу хэрэггүй, харин мөнгийг нь өгчих эсүүл утасны нэгж өгчих хэн хэндээ нэмэртэй юу нтр гээд л асар нээлттэй болсон цаг. Нас яваад хүүхэд зангаа гээж, хүний амьдралд сайн муу, сайхан муухайг ялгадаг болоод ирэхээр бодсон санасан бүхэн амар бишийг мэдрэх юм. За ямартай ч гэсэн XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр (цагаан) бар жилдээ төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх тунх, элбэг дэлбэг сайхан шинэлээрэй. Эмээ өвөө нар бизнесээ сайн хийж алдагдалгүй ажиллах нь нэн чухал, хүүхэд багачуул хүүдий дүүрэн бэлэг цуглуулж хөрөнгө хураах нь гол зорилгоо болгоорой. Өөскөө нь ингэсхээд харийдөө, харьж ханьтайгаа өнгөрсөн жилийнхээ алдаа дутагдал, амжилт бүтээлээ цэгнэж. Ирэх жилийн өнгөө тодорхойлж, ихийг бүтээх төлөвлөгөө гаргаж, хамтын хүчээр хангалуун, аз жаргалтай байх төсөлд гарын үсэг зурах хэрэгтэй байна.
Зургыг Амарсайхан ахын блогоос авсан үнэн болно.
2 comments:
aan tiimw. bi medeeguishdee. uul ni urag torlooroo gants udaa tsugladag bayar gej oilgosiihshd
Hello. And Bye.
Post a Comment