Friday, February 12

Цагаан сар гэдэг нь Бууз, Ууц, Ул боов гурав юм.

...Зиа ингээд золгох нь золгоод, зодуулах нь зодуулаад, үнсэлцэж мүнсэлцэж, ууц мууцаар гэдэс гарч, бууз баншаар ходоодоо дүүргээд, бурхандаа залбирч, хөгшидөө хүнтэдгэж, хэдэн өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөх буй за. Өвөө эмээ нар үр ач нарынхаа тушаалаар орсон гарсан бүхний өмнө цэгцтэй цэвэрхэн, ядарсан ч жавхаатай, хямарсан ч сэргэлэн байж хадаг дагаж ирэх хэдэн төгрөгөө хураагаад, хүн амьтан гармагц тайлан тооцоогоо тооны машиндаад нярав, нягтлан хоёртоо хүлээлгэн өгөх хүндтэй бас хариуцлагатай ажил угтаж байнадаа. Хүүхдүүд яахав хөөрхий минь хэндээ юугаа ч тушаахав харин хэнээс юу өгөх бол гэж нойр хоолоо хасаад эцэг эхээсээ дутахгүй л ядарч, хоног тоолж хуруу даран хүлээнэ. Цагаан сар гэж тухайн жилийн хамгийн муу сар байдаг юм гэнэлээ тэгээд муу бүхнээ сайнаар билэгдэн идээ ундаа элбэг дэлбэг байлгаж эмгэд өвгөд, ах захаа хүндэтгэн золгодог учиртай юмсанж. Цаг цагаар нэг цадна цагаан сараар бүр байяа гэтэл цадна. Бууз харахаас дургүй хүрч зочин бууз, хаан бууз, баялаг бууз нтр гээд л өргөн гудамжны захаар хөглөрөх, өлссөн үед өөрийн эрхгүй зорин ордог гунз ристронууд бол үнэн сонин санагддаг болно. Би багадаа айл бүрийн өгсөн бэлгийг амттай шимтэйгээс эхлээд төрөл бүрээр нь ялгаж, тоо данс хөтөлж, хаврын өдрийн уртад хэзээ хэдийд гаргаж идэхээ төлөвлөөд, хоймрынхоо авдрандаа хийж хав дардаг байлаа шд. Хожмын нэгэн өдөр хураасан хөрөнгөө гаргаж идэх нь күйэээ мөн сайхан байдагсан. Одооны хүүхдүүд харин ах эгч бэлэг сэлтээр яахуу хэрэггүй, харин мөнгийг нь өгчих эсүүл утасны нэгж өгчих хэн хэндээ нэмэртэй юу нтр гээд л асар нээлттэй болсон цаг. Нас яваад хүүхэд зангаа гээж, хүний амьдралд сайн муу, сайхан муухайг ялгадаг болоод ирэхээр бодсон санасан бүхэн амар бишийг мэдрэх юм. За ямартай ч гэсэн XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр (цагаан) бар жилдээ төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх тунх, элбэг дэлбэг сайхан шинэлээрэй. Эмээ өвөө нар бизнесээ сайн хийж алдагдалгүй ажиллах нь нэн чухал, хүүхэд багачуул хүүдий дүүрэн бэлэг цуглуулж хөрөнгө хураах нь гол зорилгоо болгоорой. Өөскөө нь ингэсхээд харийдөө, харьж ханьтайгаа өнгөрсөн жилийнхээ алдаа дутагдал, амжилт бүтээлээ цэгнэж. Ирэх жилийн өнгөө тодорхойлж, ихийг бүтээх төлөвлөгөө гаргаж, хамтын хүчээр хангалуун, аз жаргалтай байх төсөлд гарын үсэг зурах хэрэгтэй байна.

Зургыг Амарсайхан ахын блогоос авсан үнэн болно.

Tuesday, February 9

...

...Хааяа дуугүй байх нь хамгийн сайн хариулт болдог гэж. Хараал урсгаж хашигарч чарлаж байсан ч хайртай гэдгээ мэддэг, мэдэрдэг хэр нь цохиж, нүдэж байсан ч ганцхан үгнээс үүссэн асар том "харамсал" болдог юм байна. Өөрийгөө өмөөрөх гэж бусдыг муулах гэж эсвэл буруутай хэр нь буруугүй юм шиг байх нь одоо байгаа жаргал бүхэнд дэндсэн зовлон болох шинжтэй. Идсэн хоол минь амттай биш ч хоргүй, өмссөн хувцас минь шинэ биш ч хиргүй, намайг чимдэг нандин зүйл бол мөрөөдөл минь надад тохиолдох хамгийн том шаналал бол ганцаардал. Би өвдөөгүй, би өлсөөгүй, би даараагүй, би ядраагүй, би яагаачгүй харин би өвдсөн юм шиг эсвэл өлссөн юм шиг үгүй бол даарсан юм шиг тэгээд ядарсан юм шиг харагдаад байна. Сэтгэлдээ бол хамгийн ганган нь, бодолдоо бол хамгийн дээд нь, бусдад бол хамгийн хүндтэй байхыг хүснэ. Чадахгүй байна гэж уйлаагүй, чадваргүй байна гэж муулаагүй. Хэн ч намайг зэмлээгүй болохоор хэзээ ч би гунихгүй. Одоо бүх юм өнгөрсөн гээд бодож суусан бол аль дээр бүх зүйл өнгөрсөн байх байсан юм. Явуулж чадахгүйгээ мэдсээр байж хэлсэн үгэндээ өөрөө би итгээгүй гэхдээ би алдчихвий гэсэндээ араас нь гарч алдаагаа ойлгуулсан. Тиймээ би дэндүү их хайртай болхоороо "айсан". Уучлал, тэвчээр хоёрт зааг гэж байдаг бол энэ бүхэн сүүлчийнх байг. Эр хүн гэдэг уужуу юм шиг хэрнээ уурандаа бол бүхнийг хэмжинэ. Сайн сайхан бүхнээ нэг нэгээр нь алдах биш харин нөгөөгөөр нэгийг солиод байх шиг. Эрүүл биеэ өвчтэй болтол амьдрах нь амьдаараа үхсэнтэй адилхан биз. Өвчин л биш бол өрөөл бусад нь сэтгэлийн л асуудал юмдаа. Хүмүүс гэж бусдыг дуурайж, тэднийг шүтэж биш өөрийгөө сонсож, сэтгэлээ эмнэж, мөрөөдлөө бодитоор төсөөлж түүндээ тэмүүлж амьдархсан. Би энэ дэлхий дээр ганцхан хувь хэн ч хэзээ ч намайг давтахгүй дуурайхгүй. Та ч бас тийм. Нэг л амьдрахаа мэддэг болхоор нандин бүхнээ эрхэмлэж л баймаар. "Уучлал" гэдэг амьдралд хамгийн гайхамшигт "ид шид" байдаг юм байна. Өрөөлийг өнгөцхөн дүгнэж чимээгүй өнгөрөх биш өөрөөсөө илүүгээр мэдэрч бас сонсож явахсандаа.

Monday, February 8

Гуниг

Гудманд залуус үнсэлдэхээн больжээ.
Гунигтай байна.
Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга. Уйтгартай байна.
Хайрын шүлгийг уншихаа ч болчихож Харамсалтай байна.
Хаврын бороонд догдлохоо ч байчихаж Өрөвдөлтэй байна.
Салалт ойрдоо ихсэх юм гэнэ.
Сонирхолтой байна.
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх. Хачирхалтай байна.
Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж
Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй
Ингэж амьдрах утгагүй байна.
Мэссэнжрээр ирэв.

Funny!

...Сайн уу хайрт хүү минь, Би энэ захиаг их удаан бичиж байна, яaгаад гэвэл би чамайг тэртээ тэргvй хурдан уншиж чадахгvйг мэднэ. Чамайг явах vед амьдарч байсан газраа би амьдрахаа больсон. Учир нь ихэнх авто осол гэрээс 20км-н зайд болдог гэж уншаад аюулгvй газар руу нvvхээр болсон. Бид чамд одоохондоо хаягаа явуулж чадахгvй нь. Учир нь энд амьдарч байсан манай Архангайн нэг айл нvvж очсон газраа хаягаа єєрчлєхгvйн тулд хаалганыхаа дугаарийг аваад явчихсан байна. Бид ч бас дугаараа авч гарах байж. Энэ газар угаалгын машин байдаг юм байна. Би ирсэн єдрєє аавийн чинь 4 майк дотор нь хийгээд гинжнээс нь татсан, тэр vеэс хойш майкнуудаа олж харсангvй ээ. Ингэхэд чиний явуулаарай гэсэн пальтоны тухайд гэвэл эгч чинь тvvнийг тэр том том товчнуудтай нь явуулбал арай хvнд болох байх тиймээс vнэ нь нэмэгдэнэ гэсэн. Тийм болохоор би бvх товчийг нь аваад халаасанд нь хийчихсэн байгаа шvv. Эгчийн чинь тухайд гэвэл єнєє єглєє хvvхэд гаргасан. Одоохондоо би эрэгтэй хvvхэд vv эмэгтэй хvvхэд vv гэдгийг нь мэдэхгvй байна, тиймээс aunt эсвэл uncle аль нь болсныг бичиж чадахгvй нь. Чиний авга ах чинь вискиний торхонд уначихсан. Хэдэн хvмvvс тэрнийг гаргаж авах гэсэн боловч тэр тэдэнд тэгэж оролдоод хэрэггvй гэдгийг нь сайхан vзvvлж єгсєндөө. Тэгээд хөөрхий минь тэндээ живсэн дээ. Одоохондоо єєр онц сонин юм болсонгvй ээ, хэрвээ энэ захиа чамд очоогvй бол хэлээрэй, би дахиад явууламз.
***
...Чойжоо гуай гэж үзэл суртлын нийгэмд амьдарч байсан мөрөөрөө нэг өвгөн гээл төсөөлчихөд болно. Чойжоо гуай ажлаа гайгүй хийгээд төвөөс нэг хүн сурвалжлахаар ирж дээ. Тэгээд асуусан нь:
- За Чойжоо гуай таны алдар хэн билээ?
- За миний алдар Чойжоо
-Үгүй ээ, та зүгээр л Чойжоо гээд хэлчих
- За
- За эхэллээ шүү, таны алдар хэн билээ?
- Миний алдар зүгээр л Чойжоо
-Үгүй ээ, та ганцхан л Чойжоо гээд хэлээдхээч
-За
-За дахиад..., таны алдар хэн билээ?
-Миний алдар ганцхан л Чойжоо
-Бишээ, та урд хойноо юмгүй Чойжоо гээд хэлчиж чадахгүй юу? гээд уурлаж.
-За
-За таны алдар хэн билээ?
-Урд хойноо юмгүй Чойжоо гэж гэнэ.
Тэгж тэгж нэр алдар асуухаа илгасаад дараагийн асуултад оржээ.
-Та түрүү сарын сүүлээр төлөвлөгөөгөө яаж биелүүлсэн тухайгаа ярь даа.
-Би түрүү сарын бөгсөөр... гээд эхэлтэл сурвалжлагч:
-Та юун бөгс бөөр яриад унав аа, үзэл сурталгүй юм гээл загинаж. Тэгсээр байгаад Чойжоо гуай ядраад ухаан алдаад унаж гэнээ.

Дээр үед нэг найз маань надруу мэйлээр явуулсан юм.

Friday, February 5

Aмьдралын Mаркетинг...

Компани ашигтай амжилттай ажиллахын гол эхлэл бол зах зээлээ судалж бизнес, маркетинг төлөвлөгөөг зөв гаргах нь ирээдүйд өндөр үр дүнд хүргэдэг. Хүн ер нь мэдээ орсон цагаасаа л өөрийнхөө амьдралын маркетингийг хийж эхэлдэг учиртай байх үүнийгээ маркетинг гэдэг мэргэжлийн нэршилээс илүүгээр Мөрөөдөл хэмээх төсөөллөөр орлуулдаг биз. Сайхан мөрөөдөлтэй байна гэдэг хүнийг зорилготой өөртөө итгэлтэй болгодог. Бизнесийн болон Маркетинг төлөвлөгөө бол нарийн шат дараалалтайгаар үйл ажиллагаа явуулж байж сая амжилтанд хүрдэг байхад харин Мөрөөдөл гэдэг ойлголтыг тухайн үедээ сайхнаар төсөөлөвч хэрхэн хүрэх арга замаа тодорхойлж, төлөвлөдөггүй нь цаг хугацааны хувьд маш их зүйлийг алддаг байна. Мөрөөдөлд хүрэх зам ч тэр Маркетингийн төлөлвлөгөө ч тэр заавал ямар нэгэн эрсдэлийг дагуулж байдаг бөгөөд сайн сайхан бүхнийг их бага хэмжээгээр муу зүйл дандаа дагаж явдаг гэдэгтэй санал нийлэх нь чухал. Алдсан алдаагаа эргэцүүлээд ахиад шинээр эхлүүлэхээ гол болголгүй манайхны нэг хэлбэр нь шууд л сэтгэлээр унадаг нь харамсалтай. Хүн бүр өөр өөрийнхөө ертөнцөд маркетинг хийх нь зөв амьдрахад том алхам болох байх...
Миний мэргэжил бол Бизнес удирдлага өнгөрсөн он жилүүд тэр дундаа оюутан нэр зүүсэн тэр цаг хугацаа учиргүй мундаг байгаагүй ч хоосонгүй л өнгөрсөн. Жинхэнэ маркетер хүн гэдэг оюутан байхдаа, сурч боловсорч байхдаа мундаг байх нь биш амьдралын талбар дээр асуудалд орох тэр агшинд л толгой нь ажиллаж, тохиолдсон асуудалаас гарах арга замаа зөв тодорхойлох нь чухал байх. Би их олон ч юм сонирхож, олон ч зүйлийг эхлүүлж хийх гэж үзсэн. Олон гэдэг агуулга одоо байгаа миний насны хувьд шүүдээ. Энэ зан маань сүүлдээ зуршил болоод олон газраар орж гарч явна...
Оюутан байх цаг хугацаанд миний нэг таньдаг ангийн найз их онц сурдаг байлаа. Тэр үедээ яасан ч мундаг юмдээ гэж бодохоос илүү зүйлгүй. Тэр бүх зүйлд л манлайлагч байхыг хүсдэг юм шиг надад санагддаг байсан. Үүнд хувь хүний онцлог их чухал учир нь сүүлд нь эргээд бодож байхад над шиг юм юмыг сонирхохоос илүүгээр тэр зүгээр л бүхнийг цээжилдэг байсан юм байналээ. Багшын асуусан асуулт бүрийг тэр мэддэг байсан нь л бидэнд сүрхий санагддаг бас багш нарт онцоор тодорхойлогддог байж. Өнөөдөр энэ тогтолцоо манайд хэрэгжсээр л байна. Монголын зарим нэг Их сургуульд хувь хүний хөгжил Маркетинг сэтгэлгээ гэдэг сонин биш зүгээр л хэн нэгний тодорхойлсон маркетингийн бүх онол ухагдахууныг цээжээр мэдэж байвал багш чамд (+) тавина түүндээ оюутан нь сэтгэл хангалуун байна. Оюутан байхдаа мэдсэн бүхэн нь амьдрал практикт дээр дөхөж хэрэгжих нь тийм ч оновчтой байхгүй. Гол нь яаж хэрхэн сэтгэж онол практик 2 ийг ухаалаг аар хослуулах вэ гэдэг нь сонин шүүдээ...
Миний орсон шинэ ажил надад нэлээд их зүйлийг хэлж өгсөөр. Энэ ажилд Өсөннэмэх гэдэг залуу мундагтаа биш зүгээр л удирдлага маань надад итгэсэн учираас намайг сонгосон. Харин би хариуд нь итгэлийг нь алдахгүйн тулд 100% зөв юм хийх гэж зүтгэж байгаа нь зарим нэг талаараа намайг шаварт унагах юм. Aсуудалгүй Менежэр гэж байхгүй харин асуудалынхаа үр дүнг эергээр эргүүлж чаддаг, алдагдалыг тооцож, цаашдын алхамаа хариуцлагатай эхлүүлэх нь чухал гэдгийг ойлгосоор. Үнэхээр л шинэ ажилд орсон хэн ч байсан асуудалгүй ажиллана гэж байхгүй хүн гэдэг өөрөө тийм агуу амьтан биш гэдгийг мэдэж байгаа ч төгс байх гэж зүтгэдэг нь хамгийн тэнэг санагдна. Нөгөө хамгийн тэнэг Мөрөөдөл бол "бүгдэд таалагдах гэж зүтгэх" гэдэг шиг...
Зүгээр л зөв гэж бодсоноо нарийн тооцож түүнийгээ зоригтой хийх нь чухал харин гарсан үр дүнгээ 100% өөрөө хариуцна гэдгээ ухамсарлаж байх хэрэгтэй юм шиг. Нээрэн ч тийм байх. Алдаа гаргаж л байгаа бол гаргасан алдаагаа би үүрэх ёстой гэдгээ ойлгож явах нь амжилтын нэг эхлэл болох. Гэхдээ алдаа гаргах гэж ажлыг хийдэггүй амьдрал зохиодоггүй л байлтай...

May be to be continued!

Thursday, February 4

Харуусал!

Аз жаргал гэдэг сэтгэлийн илэрхийлэл байдаг юм хойно амьдрал чамд асар олон зүйл бэлдсэн байгаа бизээ. Чиний амжилт, Чиний алдаа бүхэн энэ дэлхийд давтагдашгүй түүх болон үлдэх болно...! Чамаар бахархаж, чамайг хайрласан олон сая хүмүүний сэтгэлийг насан туршдаа бодож яваарай. Эх орон чинь чиний инээмсэглэлд хөөрч, нулимсанд чинь уярч, ааг омог, алдаа оноо бүхнийг чинь тэнцүүлж, амжилтаар чинь Дэлхийд онгирч явсан юмдаа Дагваа минь!

Тэр ганцаараа байсан
Тэртээх арлын орны
Түг түмэн хүний атаархал, бухимдлын өмнө
Тэр ганцаараа байсан.

Тэнгэр шиг талд намирч өссөн Монгол хүүд
Төө хэмжээтэй санагдах давчуухан дэвжээн дээр
Тэр нэг бөхийн бяр чадлаас гадна
Тэнд цугласан түмэн олны хор шарын өмнө
Тэр ганцаараа байсан.

Хорсож адалсан олон нүдний өмнө
Харцаа тэр буулгаагүй
Хориглож, гадуурхсан ёс заншлын өмнө
Монгол гэдгээ мартаагүй

Тиймээ, Тэр ганцаараа байсан.
Монгол Орон
Үүрд
Мандан Бадрах Болтугай!

Wednesday, February 3

Aмиа бод!

Өнөөдөр ийм л байна. Хэн амиа бодно тэр хожно. Хэн өөрийгөө хайрлана тэр жаргана. Бусад нь ямар байх нь хэнд ч хүртээлгүй, би л болж байвал бусад нь үнэндээ хамаа алга! Үүнийг олон талаас нь харж болох. Монгол хөгжиж цэцэглээд эх орны хишгээ хүртээгээд иргэн бүрийг баян болгох юм гэнэ. Эсүүл урд хойд хөрш нь булаацалдаад эрхэм дээд 76 нь энд тэндээс хэсэгчилж эх нутагаа худалдлаа ч гэнэ. Бид өөрсдөө сайхан үгэнд нь итгэж, хоосон царайнд нь дурлаад, итгэл гэдэг сэтгэлийн цензурыг хэмжээнээс нь хэтрүүлж олгоод энэ бүхнийхээ дараа нь баталгаа болгож сонгов гэж дугуйлаад харин араас нь хар толгойгоо шааж, хамаг хараалаа урсгаад суух гэж. Тэгсэн хэн нэгэн мэргэн цэцэн нь та нар буруу сонголт хийсэн одоо та нар үгүйрч хоосроод, орчлонгын хог шаар болно л гэнэ. Сонгосон 76 нь чимээгүйхэн шиг олсон юмаа хуваагаад идчих гэхээр улсын хөрөнгө идэж уусан, увайгүй тэнэг усан толгойгоороо дуудуулаад сонгосон ард түмэнрүүгээ муухай харж гөлийсөөр хийсэн ч юмгүй, гийгүүлсэн ч ажилгүй ширээгээ дэрлээд, сандалдаа шигдсээр. Гадуур гарч ганц нэг юм харж улс орныхоо хөгжилийг тодорхойлдиймуу гэхээрээ учиргүй бөөн хамгаалалт болсон хүрч боломгүй эрдэнэ хэмжээгүй эрхт хаан шиг юм явна. Сонсох тусам сэтгэл өвдөж зүрх шимширнэ. Харин болохгүй байгааг мэдэрч байгаа бүхэнд нөгөө амиа бодох хэрэгтэй гэсэн амьдралын агуулгатаа баригдаад хэн нь ч юу ч хийж чадахгүй дэмий л бухимдал, уур уцаар, үнэн худал, буруу зөвийг нь ялгалгүй онлайнаар олон юмаа явуулсаар. Сүүлдээ үнэн худал нь сонин биш өөрийгөө шаналгасан олон асуудалд нэмэр болохоос цааш хэтрэхгүй. Гудамжинд зөрж байгаа бүхэн бүгд л гуниг дүүрэн, толгой гудайсан, даарч хөрсөн, бухимдал ихтэй хүмүүс. Амгалан тайван инээж байгаа нэгнийгээ алцгар, мангар, соёлгүй, бүдүүлэгээр нь төсөөлнө. Хэн нэг нь үнэн үг хэлээд өөдөө гарч олныг хамруулсан жагсаал цуглаан хийгээд овоо сүртэй тэмцдэг баатар болох гэхээр дутуу бүхнийг нь судалж байгаад хүсэлийг нь биелүүлж хүүхэнээс авхуулаад хөрөнгө мөнгө өгөөд дуугуй болгоод буулгаад авчихдаг гэнэ. Болж байгаа нь болж л байгаа болохгүй нэг нь ховоо яриж хорвоогийн тоосонд дарагдсаар. Бүгдээрээ л нэг сайхан мөрөөдөлтэй улсууд. Мөрөөдлийнх нь 99% нь бөөн мөнгөтэй болох тэгээд нэгнийгээ дээрлэхэж урьд нь ядарч явхад нь муухай харсан нөгөөхөөс өшөө хорсолоо авах! Улсын хөгжил бол хувь хүний хөгжил юм байх! үнэхээр үнэн ч юмуу гээд бодсоноо хийх гэхээр хэн нэг нь дарамтлаад айх гайхах нь зэрэгцээд ангайсаар байгаад хорвоог барна. Зүгээр суухаар өлсөж үхэхээс наагуур өрөөл бусдад гай чирээд бас дээр нь хувь хүний хөгжил тэгээд улсын хөгжилөөс хойш нь татаад байх жишээтэй. Үнэнээр явaхад үхэр тэргээр туулайг гүйцэнэ. Худал явaхад хурдан галт тэрэгээр дэлхийг тойрно.
Асуулт бүхэн нь аймар асуудалтай тэрэндээ уг нь нэг хариулт хүсээд байгаа юм тэгсэн араас нь бөөн тайлбар тэгээд тэр нь хэзээ ч дуусахгүй.

Tuesday, February 2

Уучилаарай!

Тиймээ, хэний ч мэдэхгүй хэнд ч хэлмээргүй тийм л асуудал! Ганц найзыгаа дэндүү гомдоож надад итгэсэн итгэл, намайг хөгжөөсөн инээмсэглэл бүхэнд нь гуниг, гутрал дахиж хэзээ ч чамд итгэхгүй гэсэн шиг тэр л дүрийг үлдээчихсэн мэт санаанд буугаад байх юм. Би уг нь бүхнийг чадна гэж л эхлүүлсэн тэр хэмжээгээрээ бүхнийг чадах гэж хичээж явна. Уучилаарай найз минь! чиний санаж бодож байгаа шиг тийм зүйлийг би хийхийг хүсээгүй юм шүү, намайг юу ч гэж бодсон надад юу ч гэж хэлсэн би чамд гомдохгүй угаас чамд гомдох эрх ч байхгүй хэдий энэ бүхэн нь миний сэтгэлд асар хүнд байгаа ч чи үүнийг төдийлөн ойлгохгүй л байх! угаасаа яаж ч ойлгохов дээ бүх зүйлийг анхнаасаа чамд үнэнээр нь хэлсэн бол намайг ойлгох байсаныг чинь би мэднээ. Найз нь ирээдүйдээ итгтэдэг дэндүү их итгэдэг харин энэ их итгэлийг найз нь чамаасаа олж чадахгүй байгаа нь харамсмаар. Гэхдээ Андаа? би нэг л зүйлд итгэж байна энэ бүхэн өвчин, зовлон, шаналал, ганцаардал биш харин энэ зүгээр л түрхэн зуурын магадгүй хүндэрлээ гэхэд хэн нэгний итгэлийн тухай л яригдах асуудал. Чи надад итгэдэг байсан шиг би чамд одоо хүртэл итгэж байгаа гэхдээ чи яаж хүлээж авна тэр бүхэн түүгээр л дуусах байх. Миний төсөөлж мөрөөдөж байгаа шиг тийм нөхөрлөл дахиж үүснэ гэдэг хэцүү болсон гэдгийг мэдэж байна. Харин найзад нь хэцүү байлаа ч энэ бүхний төгсгөлд би чимээгүй л явна юу ч болоогүй юм шиг урьд нь байсанаа умартаад инээмсэглэл дүүрэн алхаж явна. Найзаа? Амьдралд надад санаанд минь буугаагүй бүхнийг өгч харин би хариуг нь барихдаа дэндүү хариуцлаггүй хандсандаа харамсаж сууна. Бидний хэн нь ч хайр халамж, сайн сайхан бүхнээр дутаагүйээ андаа! хэн нь ч бусдын адил сэтгэл өвдөм шаналал зүрх зүсэм өвчин ч тусаагүй...,! зүгээр л найз нь жаахан алдаа гаргасан би алдаагаа заснаа чи хүлээж авбал найз нь бүхнийг байсан байранд нь буцаан аваачина. Одоохондоо найз нь хэн нэгний магадгүй хүн бүрийн туулсан тэр амьдралын нугачаан дахь гашуун амтыг мэдэрч явна. Гэхдээ гашуун байсан ч би уйлахгүй сэтгэлээр унаж өвдөг сөхрөхгүй намайг тойрч, хайрлаж надад итгэж, хүлээж байгаа бүхний сэтгэлийг би дахиж сэвтээхгүй. "Цаг хугацаа" гэдэг энэ үгийн үнэн мөн чанарыг одоо л жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлж байна... Андаа? Найзыгаа уучилаарай! тэнэг намайг жаахан л хүлээчих!
Бүх зүйл түр зуурынх байдаг!